Даянсофт үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн:2024/10/14 Унших:4 мин 59 сек
Даянсофт ХХК-н бүтээгдэхүүн, үйлчилгээг авах үед байгуулдаг "ДАЯНСОФТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ"-ний нөхцөл, заалтыг 2024.06.15-ны байдлаарх дор оруулав. Хэрвээ та гэрээ байгуулахаар сонирхож буй, эсвэл нэгэнт гэрээ байгуулж харилцагч болсон тохиолдолд дараах үйлчилгээний нөхцлөөр хамтран ажиллана. Гэрээгээр талууд ямар эрх, үүрэг хариуцлагыг хүлээж байгаатай сайтар танилцана уу.
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Энэхүү гэрээ нь Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн хөгжүүлсэн програм хангамж ашиглалттай холбоотой үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх) үзүүлэх, Хэрэглэгч нь Үйлчилгээний төлбөр төлөхтэй холбоотой үүсэх Талуудын харилцааг зохицуулна.
1.2 Гэрээг Монгол хэлээр 2 хувь үйлдэж, Талууд тус бүр 1 хувийг хадгална.
Хоёр. Гэрээний хугацаа, гэрээг цуцлах
2.1 Гэрээ нь Талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Талуудын аль нэг тал гэрээ шинэчлэх эсвэл цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдээгүй бол гэрээ нь дуусгавар болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар дахин сунгагдсанд тооцно.
2.2 Талууд дараах үндэслэлээр энэхүү гэрээг цуцалж болно.
2.2.1 Энэхүү гэрээний 6.4-д заасан үндэслэлээр
2.2.2 Талууд харилцан тохиролцсоноор
2.2.3 Хуульд заасан бусад үндэслэлээр
2.2.4 Талуудын аль нэг тал татан буугдаж, эрх зүйн чадамжгүй болсон
Гурав. Үйлчилгээний нөхцөл
3.1 Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглах зааврыг www.dayansoft.mn веб сайтаас болон хэрэглэгчдэд зориулсан програмын гарын авлагаас авна.
3.2 Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн Хэрэглэгчийг төлөөлөх урьдчилан бүртгүүлсэн 3 хүртэлх ажилтны санал, хүсэлт, гомдлыг дараах сувгаар хүлээн авч шийдвэрлэнэ.
3.2.1 [email protected] мэйл хаяг
3.2.2 Хэрэглэгчид зориулсан CRM форм
3.2.3 www.facebook.com/dayansoft албан пэйж хуудас
3.2.4 7510-3333 лавлах утас (ажлын өдрүүдэд, ажлын цагаар)
Хэрэглэгчийг төлөөлөх эрхгүй, бүртгэлгүй ажилтны хүсэлтийг хүлээн авахгүй.
3.3 Үйлчилгээ үзүүлэгч нь 7510-3333 лавлах утсаар ирүүлсэн Хэрэглэгчийн хүсэлт ойлгомжгүй, тодорхойгүй тохиолдолд 3.2-т заасан бусад сувгаар хүсэлтээ гаргахыг шаардана.
3.4 Үйлчилгээ үзүүлэгч нь бүх үйлчилгээг зөвхөн онлайнаар, зайнаас үзүүлнэ.
3.5 Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн өөрийн програмтай холбоотой үйлчилгээг үзүүлэх ба бусад төрлийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэхгүй.
3.6 Хэрэглэгчийн хүсэлтээр нэмэлт төлбөртэй үйлчилгээг тухайн үед хүчинтэй мөрдөгдөж буй үнийн тарифаар үзүүлж болно. Нэмэлт төлбөртэй үйлчилгээний жагсаалтыг www.dayansoft.mn веб сайтаас авна.
3.7 Төлбөр төлж онлайн дэмжлэг авах үйлчилгээ авсан тохиолдолд онлайн дэмжлэг авах хүсэлтээр өдөр, цаг товлож зөвлөгөө авна. Хэрэв онлайн дэмжлэгийн цаг аваагүй тохиолдолд Хэрэглэгч өөрөө гарын авлагаас зааварчилгаа авах ба зааварчилгаа олохгүй, ойлгомжгүй тохиолдолд 3.2-т заасан сувгаар дамжуулж тохирох гарын авлага, зааварчилгааг Үйлчилгээ үзүүлэгчээс авч болно.
Дөрөв. Хэрэглэгчийн эрх, үүрэг
4.1 Хэрэглэгчийн эрх
4.1.1 Үйлчилгээ үзүүлэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах
4.1.2 Хэрэглэгчийг төлөөлөх 3 хүртэлх ажилтны мэдээллийг шинэчлүүлэх
4.1.3 3.2-т заасан сувгаар санал, хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх
4.1.4 Нэмэлт үйлчилгээ авах, ашиглахгүй үйлчилгээг сунгахгүй байх
4.1.5 Гуравдагч хувь хүн, байгууллага сонгож програмын зөвлөгөө авах
4.2 Хэрэглэгчийн үүрэг
4.2.1 Үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхийн дагуу хугацаандаа төлнө. Үйлчилгээний нэхэмжлэх хүлээн авах email хаягийг гэрээ байгуулах үед бүртгүүлж, цаашид тус мэйл өөрчлөгдсөн тохиолдолд 3.2-т заасан сувгаар шинэчлүүлэх.
4.2.2 Програм хэвийн ажиллахад шаардлагатай компьютер ашиглах
4.2.3 Хэрэглэгч өөрөө програмд бүртгэл, тохиргоо хийх
4.2.4 Хэрэглэгч програмд хийсэн бүх үйлдэлд хариуцлага хүлээх
4.2.5 Dayansoft ERP системийг ашиглах Хэрэглэгчийг төлөөлж 1 Admin хэрэглэгч байх ба Admin хэрэглэгч дараах үүрэгтэй.
-
Admin хэрэглэгчийн email хаягийг гэрээ байгуулах үед бүртгүүлж, цаашид Admin хэрэглэгч, тохиргоотой холбоотой зааварчилгааг авах
-
Бусад хэрэглэгчид лиценз шинээр олгох
-
Бусад хэрэглэгчийн програмд хандах эрх үүсгэх, тохируулах
-
Бусад хэрэглэгч нууц үгээ мартсан тохиолдолд шинэчлэх
-
Хэрэглэгчийн лиценз шилжүүлэх (компьютер, hardwareID солигдох зэрэг шалтгаанаар)
4.2.6 Мэдээллийн баазаа өөрсдийн серверт байршуулдаг тохиолдолд мэдээллийн бааз давхар нөөцлөлтийг тогтмол хугацаанд хийх
4.2.7 Dayansoft POS програм эсвэл мэдээллийн бааз байршдаг сервер компьютерын үйлдлийн системийг шинэчилснээр мэдээллийн бааз устах, үйл ажиллагаа доголдсон асуудлыг бүрэн хариуцах. Дахин суулгах үйлчилгээ нь нэмэлт төлбөртэй байдаг.
4.2.8 Хэрэглэгч интернетийн үйлчилгээ үзүүлэгчээс байгууллагад зориулсан өндөр хурдны интернетийн үйлчилгээ ашиглах шаардлагатай бөгөөд тус интернетийн сүлжээнээс Үйлчилгээ үзүүлэгчийн сервер болон бусад холбогдсон системүүдийн сервис, серверт (ebarimt, fintech payment, банкны карт уншигч гэх мэт) хандахгүй байх асуудлыг бүрэн хариуцах
4.2.9 Dayansoft POS програм суулгах үед ebarimt сайтад операторын хүсэлтийг баталгаажуулах
4.2.10 Хэрэглэгч ашиглахгүй болсон үйлчилгээг хасуулах
Тав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
5.1 Үйлчилгээ үзүүлэгчийн эрх
5.1.1 Гэрээний хугацаа дуусах үед Үйлчилгээний гэрээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх
5.1.2 Хэрэглэгчийн програмыг тогтмол хугацаанд шинэчлэх
5.1.3 Үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах
5.1.4 Програмаас хэвлэгдэх баримт, тайлан дээр компаний нэр хэвлэх
5.1.5 Гуравдагч байгууллага, хувь хүнээр үйлчилгээг дамжуулан үзүүлэх
5.1.6 Dayansoft POS програмын хэрэглэгчийн дэлгэцэнд сурталчилгаа, мэдээлэл байршуулах
5.1.7 Хэрэглэгчийн програмд Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу
-Үйлчилгээ үзүүлэх,
-Тохиргоо хийх,
-Алдаа зөрчил шалгах, хянах зорилгоор хандах
5.1.8 Үйлчилгээний гэрээнд тусгагдаагүй, биелүүлэх боломжгүй Хэрэглэгчийн хүсэлтээс татгалзах
5.2 Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
5.2.1 Програмын алдаа, тасалдлыг түргэн шуурхай залруулж, дахин тухайн алдаа гарахаас сэргийлэх, серверийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх
5.2.2 Програм ашиглах гарын авлага, зааварчилгааг тогтмол шинэчлэх
5.2.3 Монгол Улсын хууль, журмын өөрчлөлтийг Програмд оруулах, хэрхэн оруулах талаар зааварчилгаа өгөх
5.2.4 Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу хурдан, найдвартай шийдвэрлэх
Зургаа. Хариуцлага
6.1 Талууд харилцан олж авсан мэдээ, мэдээлэл, материалыг (санхүүгийн мэдээлэл, програмын ажиллагаа болон файлууд, гэрээ болон бусад дотоод мэдээлэл зэрэг) нууцлах үүрэгтэй. Энэхүү нууцыг хадгалах үүрэг нь гэрээ дуусгавар болсон ч хүчинтэй хэвээр байна.
6.2 Талууд өөрөөс үл хамаарах шалтгаан, байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн улмаас Талууд гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл ажлын 3 хоногийн дотор нөгөө талдаа мэдэгдэнэ.
6.3 Гэрээний 6.2-д заасан нөхцөл байдлын улмаас хохирол учирсан бол Талууд харилцан хариуцлагаас чөлөөлөгдөнө.
6.4 Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь үйлчлэх хугацаандаа хүчин төгөлдөр байна.
6.5 Энэхүү гэрээний аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
6.6 Талууд маргаантай асуудлаар харилцан зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэх ба зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын Шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлнэ.
Долоо. Төлбөр тооцоо
7.1 Үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхийн дагуу урьдчилж төлнө.
7.2 Үйлчилгээний төлбөрийг тухайн төлсөн сар өнгөрснөөс хойш буцаалт хийхгүй.
7.3 Хэрэглэгч үйлчилгээг ашигласан эсэхээс үл хамаарч урьдчилж төлсөн төлбөрийг өөр үйлчилгээнд шилжүүлэхгүй.
7.4 Зөвхөн идэвхтэй үйлчилгээний хугацаа дуусах үед хүсэлтийн дагуу үйлчилгээний багц бууруулах боломжтой.
7.5 Үйлчилгээний багц ахиулах үед тухайн шилжих өдрөөр гэрээг шинээр байгуулах бөгөөд өмнө байгуулсан гэрээг цуцалж, ашиглаагүй үлдсэн хугацааны төлбөрийг шинэ гэрээнд 1 удаагийн хөнгөлөлтөөр тусгана.
7.6 Төлбөрийн нэхэмжлэх илгээж, програмаас лиценз хаагдах хугацааг анхааруулах бөгөөд төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн үйлчилгээг түр хязгаарлаж, хаана.
Дээрх үйлчилгээний нөхцлийг зөвшөөр гэрээ байгуулах бол ЭНД дарж форм бөглөөрэй. Баярлалаа.