Гишүүнчлэлийн карт
Шинэчилсэн:2024/10/16 Унших:3 мин 16 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэлийн карт -> Шинэ
Энэ цонхонд гишүүнчлэлийн карт бүртгэнэ.
Нэмэхдээ жагсаалтын цонхноос Шинэ (Ctrl+N) товч дарна. Картын мэдээллийг засах боломжгүй, зөвхөн гишүүнд олгоогүй бол устгах боломжтой.
- Салбар нэгж – Тухайн гишүүнчлэлийн карт ашиглагдах салбар нэгжийг сонгоно. Олон салбар нэгжтэй, тэдгээр салбаруудад гишүүнчлэлийн карт бүгдэд нь үйлчлэх бол толгой салбар нэгж дээр тохируулахыг анхаарна уу.
- Картын эхлэх дугаар – Картын эхлэх дугаарыг оруулна.
- Картын дуусах дугаар – Картыг нэг, нэгээр болон олноор нь бүртгэх боломжтой. Карт олноор нь бүртгэх үед картын дуусах дугаарыг оруулна. Картын дугаар нь зөвхөн тоон утгатай тохиолдолд олноор бүртгэх боломжтойг анхаарна уу.
- Картын төрөл – Гишүүнчлэлийн картын төрөл сонгоно.
- Шууд хөнгөлөх - Тухайн худалдан авалт хийх үед тохируулсан хувиар хөнгөлнө.
- Оноо хуримтлагдах - Тухайн худалдан авалтын дүнгээс тохируулсан хувиар оноо хуримтлагдаж, дараагийн худалдан авалт дээр оноогоо ашиглах боломжтой болно.
- Хөнгөлөлт/Хуримтлалын хувь – Гишүүнчлэлийн картын хувь оруулна. Шууд хөнгөлөх эсвэл хуримтлуулах онооны хувь тохируулна.
- Ашиглах боломжтой онооны доод хязгаар – Гишүүнчлэлийн карт бүртгэхдээ хуримтлагдсан онооны доод босго тохируулж, тухайн онооноос их оноо хуримтлуулсан тохиолдолд худалдан авалт хийх боломжтойгоор тохируулж болно. Энэ тохиолдолд доод босго оноог энд тохируулна. Тохируулаагүй тохиолдолд шууд 2 дахь худалдан авалтаас оноогоо ашиглаж болно.
- Хөнгөлөлт эдлэх борлуулалтын дээд хувь – Гишүүнчлэлийн хуримтлагдсан оноогоор тухайн худалдан авалтын үнийн дүнгийн хэдэн хувь хүртэл ашиглах боломжтой хувийн дээд хэмжээг энд тохируулна. Жишээ нь, Номин сүлжээ дэлгүүрийн хувьд энэ хувь 50 хувь байдаг.
- Цэнэглэх лимит – Тухайн картыг цэнэглэх дүнгийн лимитийг тохируулах боломжтой.
- Үнийн жагсаалт – Гишүүнчлэлд зориулсан тусдаа үнийн жагсаалт мөрдөгдөх бол энд сонгож оруулна. Улмаар тухайн гишүүнийг Dayansoft POS програмд сонгох үед тухайн сонгосон үнээр бараа, үйлчилгээ бичигдэнэ.
Гишүүнд олгосон картыг устгах үед “Карт олголт хийгдсэн байна!” алдааны мессэж харуулна. Энэ тохиолдолд тухайн карт олголтыг идэвхгүй болгоно уу.
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэлийн карт
Энэ цонхонд байгууллагын нийт гишүүнчлэлийн картыг жагсаалтаар харуулна. Жагсаалтаас картын дугаараар хайх, гишүүнд олгосон эсэхээр шүүж харах боломжтой. Нэгэнт бүртгэсэн гишүүнчлэлийн картын мэдээлэл засах боломжгүй. Хэрэв буруу бүртгэсэн, олгогдоогүй бол устгаад дахин бүртгэх боломжтой. Гишүүнчлэлийн картын мэдээллийг Excel файлаар олноор нь бэлдээд импортлож оруулах боломжтой.
Гишүүнчлэл, бэлгийн карт захиалах
Dayansoft POS програм дээр бэлгийн карт, гишүүнчлэлийн картын модуль ашиглах боломжтой.
Бэлгийн карт:
- бэлэн мөнгөөр цэнэглэх
- хөнгөлөлтөөр цэнэглэх
- худалдан авалт хийхдээ цэнэглэсэн дүнгээс хасч үлдэгдэл хөтлөх
- дахин цэнэглэж ашиглах боломжтой.
Гишүүнчлэлийн карт:
- Оноо хуримтлуулах (Номин, emart-н карт шиг) эсвэл шууд хөнгөлөх (Оргил супермаркет шиг) гэсэн 2 төрлийн аль 1 байж болно.
- оноо хуримтлуулах
- оноо ашиглах
- бэлэн мөнгөөр цэнэглэх
- оноогоор цэнэглэх
- худалдан авалт хийхдээ цэнэглэсэн дүнгээс хасч үлдэгдэл хөтлөх
- хөнгөлөлт, хуримтлалын хувь тохируулах
- борлуулалтын дүнгээс худалдан авалт хийх хувь тохируулах
- гишүүний үнэ тохируулах
- цэнэглэх лимит тохируулах
- пин код тохируулах зэрэг боломжуудтай.
Хэрвээ аль нэг картыг ашиглах бол картаа хэвлүүлээд бэлэн болмогц системд картаа бүртгэж, зааварчилгааны дагуу үйл ажиллагаандаа ашиглана уу.
Түгээмэл асуулт, хариулт:
-
Танайх карт хэвлэдэг үү? Манай байгууллагын хувьд зөвхөн програм хангамж хөгжүүлж, нийлүүлдэг бөгөөд ямар нэг тоног төхөөрөмж, карт нийлүүлдэггүй. Картын хувьд зураасан баркод, зурдаг туузан карт, QR кодтой гэх мэт ямар ч хэлбэртэй байж болно. Картны төрлөөс хамаарч нэмэлт төхөөрөмж шаардагдаж болно. Соронзон туузтай карт уншигч, бар код уншигч гэх мэт тусдаа төхөөрөмж шаардлагатай тохиолдолд тухайн төхөөрөмжөөр картын дугаар програмд илгээгддэг байх шаардлагатай.
-
Ямар карт захиалах вэ?
Шаардлагууд:
- Картын дугаар тэгээр (0) эхлээгүй байх ёстой. Жишээлбэл, 000001, 000002 гэх мэт. 0-р эхэлсэн гарт хэвлэсэн тохиолдолд картыг зөвхөн 1, 1-ээр нь бүртгэхийг анхаарна уу.
- Картын дугаараа карт дээрээ хэвлэвэл уншигчгүй, уншигч ажиллахгүй тохиолдолд ажилтан шууд хараад гараас шивж оруулах боломжтой байдаг.
- Картын дугаарын урт ямар ч байх боломжтой боловч гараар шивэх бол цөөн оронтой байвал зүгээр. Мэдээж хэрэг давхцаагүй дугаартай байх.
- Картын дугаар зөвхөн тоо байх, үсэг агуулаагүй байх. Онцгой тохиолдолд үсэгтэй картууд хэвлэж, ашиглаж болно. Энэ тохиолдолд карт олноор нь бүртгэх боломжгүйг анхаарна уу!
-
Картаа, карт уншигчаа танай програмтай яаж холбох вэ?
Картаа зааврын дагуу Dayansoft ERP системд бүртгэнэ. Харин карт уншигчийн хувьд шууд USB залгуураар залгах үед шууд холбогдоод уншихад бэлэн болдог. Хэрвээ уншихгүй бол карт уншигч худалдан авсан газартаа хандаж тохируулга, холболтыг нь лавлана уу.