Наряд, ажил
Шинэчилсэн:2024/10/15 Унших:2 мин 57 сек
Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Ажил -> Наряд, Үйлдвэрлэл -> Наряд
Dayansoft ERP системд үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад ашиглах боломжтой наряд бүртгэлийн модуль, функц байдаг. Энэ цонхонд үйлдвэрлэлийн шат дамжлага, хийгддэг ажил, ажилбар, түүний үнэлгээг бүртгэж тохируулснаар тухайн ажилбаруудыг хэн, хэдийг, хэзээ гүйцэтгэснийг бүртгэж улмаар цалин бодолтонд хийснээр цалин хөлсийг автомат татаж цалин бодох, үйлдвэрлэлийн, ажлын хяналт хийх боломжтой.
Энэ цонхонд үйлдвэрлэлийн наряд бүртгэлийн мэдээлэл оруулна. Наряд бүртгэхээс өмнө Ажлын бүртгэлийг оруулсан байх шаардлагатай. Тухайн ажилбарыг хийсэн ажилтныг сонгоод, тоо, огноо, тайлбарыг оруулаад хадгална. Мөн Үйлдвэрлэл -> Наряд цонхноос бүртгэх боломжтой.
Зөвхөн үйлдвэрлэл ч биш бүх төрлийн үйл ажиллагааг буюу танай компаний үндсэн үйл ажиллагаа, ажилтнуудын өдөр тутам хийдэг ажил, таск, түүний төлөвлөгөө, гүйцэтгэл, хяналтыг энэ цонхоор хийх боломжтой. Жишээлбэл, манай компани өөрөө програм хангамж хөгжүүлдэг бөгөөд бүх харилцагч байгууллагууд, тэдгээртэй холбоотой хийх, хийсэн, хийж буй ажлуудаа энэ цонхоор бүртгэж, хяналт хийдэг.
- Ажилбар нэр – Ажилбарын нэр харуулна. Шинээр мөр нэмсэн бол сонгож оруулна.
- Тайлбар – Нэмэлт тайлбар оруулна.
- Эхлэх огноо – Тухайн ажилбарыг хийж эхлэх огноог оруулна.
- Дуусах огноо – Тухайн ажилбарыг хийж дуусах огноог оруулна.
- Ажилтан код – Тухайн ажилбарыг гүйцэтгэсэн ажилтныг сонгож оруулна.
- Ажилтан нэр – Тухайн ажилбарыг гүйцэтгэсэн ажилтныг сонгож оруулна.
- Биелүүлсэн – Тухайн ажилбарыг биелүүлсэн огноог оруулна.
- Тоо – Тухайн ажилбарыг хийж гүйцэтгэсэн тоо ширхгийг оруулна.
- Хугацаа – Тухайн ажилбарыг хийж гүйцэтгэсэн хугацааг оруулна.
- Төлөв – Тухайн ажилбарын төлөв, явцыг сонгож оруулна. Төлвийг дурын байдлаар урьдчилж үүсгэнэ.
- Биелүүлсэн тайлбар – Ажилбар гүйцэтгэлтэй холбоотой нэмэлт тайлбар оруулна.
- Хянасан – Тухайн ажилбарыг хянасан ажилтныг сонгож оруулна.
- Хянасан – Тухайн ажилбарыг хянасан хугацааг оруулна.
- Валют – Тухайн ажилбарын үнэлгээний валютыг харуулна. Үйлдвэрлэл -> Ажилбар цонхонд Валют сонгож оруулна.
- Ханш – Тухайн ажилбарын валютын ханшийг гараас оруулна. Оруулсан ханшаар үнэлгээ дүнг тооцож харуулна.
- Үнэлгээ – Ажилбарын нэгж үнэлгээг харуулна.
- Үнэлгээ дүн – Ажилбарын нийт үнэлгээг валютаар харуулна.
- Үнэлгээ дүн ₮ – Ажилбарын нийт үнэлгээг төгрөгөөр харуулна.
- Ажил код – Ажилбарын харъяалагдах ажлыг харуулна.
- Ажил нэр– Ажилбарын харъяалагдах ажлыг харуулна.
- Ажилбар бүлэг – Ажилбарын бүлэг харуулна.
- Ажил код – Ажилбарын харъяалагдах салбарыг харуулна.
- Ажил нэр – Ажилбарын харъяалагдах салбарыг харуулна.
- Харилцагч код – Ажилбарын харъяалагдах харилцагчийг оруулна.
- Харилцагч нэр – Ажилбарын харъяалагдах харилцагчийг оруулна.
- Холбоо барьсан – Ажилбартай холбоотой холбоо барьсан contact мэдээллийг оруулна.
Хэрвээ тухайн ажилбарын бүртгэл дээр өдөр өдрөөр задалж бүртгэх бол тухайн мөр дээр хулганы баруун товч дарж Хувилах дарна. Эсвэл Нэмэх товч дараад сонгож оруулж болно. Хэрэв мөр хасах бол тухайн мөр дээр хулганы баруун товч дарж Устгах дарна. Ажлын загвар, Ажилбарын бүлэг сонгож ажилбарыг олноор нь жагсаалтанд нэмэх боломжтой.
Ажилтай холбоотой файл холбох
Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Ажил -> Файл
Энэ цонхонд ажилтай холбоотой бичиг баримт, soft файлуудын замыг оруулна. Хэрэв цаасан хэлбэрээр байгаа бол сканнердаж оруулаад, файлын замаа оруулна. Дараа нь тухайн файлыг компьютерээсээ хайхгүйгээр богино хугацаанд хайж олоод шууд нээж харах боломжтой болно.
Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert), устгах болох Хасах (Ctrl+Delete) товч дарна.
Анхаарах зүйл: Програмд зөвхөн файлын замыг хадгалж, дараа нь тухайн компьютерт хадгалсан файлаас нээн харуулж байгааг анхаарна уу. Иймд олон ажилтан дундаа файлаа ашиглах хэрэгцээ шаардлага байдаг бол dropbox, google drive зэрэг дундын файл Share хийх хэрэгслүүдийг ашиглаад файлуудаа өөрсдийн компьютерт ижил фолдер, нэршилтэй файл үүсгэсний дараа файлын замаа Dayansoft ERP системдээ хадгалаарай.
Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Ажил -> Мета
Ажил цонхны энэ хэсэгт уг ажилтай холбоотой нэмэлт мэдээллүүдийг бүртгэнэ. Ямар ямар нэмэлт мэдээлэл бүртгэх боломжтойг урьдчилан Үндсэн тохиргоо-Мета цонхонд тохируулсан байх шаардлагатай.
Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Наряд -> Бүртгэл, Calendar, Нэгтгэл
Энэ цонхонд нийт наряд бүртгэлийг жагсаалтаар, нэгтгэл тайлангаар, calendar view-р харуулна. Ажлаар, ажилтнаар, харилцагчаар шүүж харах боломжтой.