Програмтай ажиллах, програмын үйлдлүүд


Шинэчилсэн:2024/10/16 Унших:6 мин 3 сек

Жагсаалтын цонх дараах байдлаар харагдана. Жагсаалтыг хугацааны интервалаар болон Шүүлт хэсэгт тохируулсан утгуудаар, мөн бүх баганын утгаар шүүж харна. Жагсаалтын цонхноос шинээр бүртгэл хийх бол Шинэ, мөр дээр 2 удаа дарах эсвэл Дугаар линк дээр дарж бүртгэлийн цонхыг засах горимоор дуудна.

SalesListLayout

Жагсаалтаа сонгосны дараа буюу жагсаалт дээр хулганаар 1 удаа дараад цонхны дээр хэсэгт байрлах зурагт үзүүлсэн командуудыг ашиглах боломжтой. ListAction

Сэргээх

Сүүлд хадгалсан байдлаар сэргээх. (Load data буюу мэдээллийн баазаас сүүлд хадгалсан байдлаар дахин дуудах. Олон хэрэглэгч зэрэг ханддаг тохиолдолд бусад хэрэглэгчийн хийсэн мэдээллийг дуудна.) Өөрөөр хэлбэл, буруу өөрчлөлт хийсэн үед хадгалахаас өмнө энэ товчийг дарснаар буцаах боломжтой. Харин хадгалсан тохиолдолд буцаах боломжгүйг анхаарна уу.

Экспорт

Жагсаалтын шүүсэн харагдаж буй утгыг excel файл руу экспорт хийнэ.

Copy

Жагсаалтын утгуудыг хуулах буюу copy хийнэ. Хуулсан утгыг өөр цонхонд, эсвэл excel програм, бусад програм руу paste хийх боломжтой.

Paste (Нэмэх)

Жагсаалтын хуулсан утгыг paste хийхдээ мөр нэмж хуулна.

Paste (Дарах)

Жагсаалтын хуулсан утгыг paste хийхдээ мөр нэмэхгүй байгаа мөрийг дарж хуулна.

Доош ижил

Утга оруулдаг жагсаалтын хувьд тухайн сонгосон мөрийн утгыг доош бүх мөрөнд ижил утгатай болгоно. Жагсаалтын цонхны хувьд доош ижил ажиллахгүй бөгөөд зөвхөн бүртгэлийн цонхонд буюу утга гараас оруулдаг цонхны хувьд ажиллахыг анхаарна уу. Мөн дараах багануудын хувьд Доош ижил болгох үйлдэл ажиллахгүй алгасна.

Жагсаалтаас утга хайх

Жагсаалтаа сонгоод Ctrl+F товч дарснаар хайлтын хэсэг харагдана. ListSearch Жагсаалтын бүх баганын утгаар шүүлт хийж харах боломжтой. Зурагт үзүүлсэн товч дээр дарж шүүлт хийх баганын эхний хоосон мөрөнд шүүх утгаа бичнэ. Энэ шүүлт нь Excel програмын Filter -тэй ижил.

ListFilterButton2

Жагсаалтын толгой мөрөн дээр хулганы баруун товчийг дарахад гарч ирэх командуудыг тайлбарлая. ListColumnActions

Өсөхөөр эрэмбэлэх

Тухайн баганын утгыг өсөхөөр эрэмбэлнэ.

Буурахаар эрэмбэлэх

Тухайн баганын утгыг буурахаар эрэмбэлнэ.

Эрэмбэлэлтийг болиулах

Тухайн баганын утгын эрэмбэлэлтийг болиулна.

Бүлэглэх

Тухайн баганын утгаар бүлэглэж харуулна.

Бүлэглэх самбарыг харуулах/нууц

Бүлэглэсэн утгуудыг харуулах, нуух.

Багана тохируулах

Жагсаалтанд бүх баганыг харуулахгүйгээр заримыг нууж болно. Нуухын тулд тухайн баганыг толгой мөрөн дээр дарж доош чирнэ. Нуусан баганыг ил харуулахын тулд энэ командыг ашиглана. Нуугдсан баганыг гаргахын тулд тухайн баганыг сонгож дээш чирж байрлуулах дараалалд байршуулна. ListColumnChooser

Тухайн баганын тохиромжтой өргөн

Тухайн баганын өргөнийг хамгийн урт текстийн урттай тохируулна.

Багануудын хэмжээг тохируулах

Бүх баганын хувьд тохиромжтой өргөн болно.

Шүүлтүүр оруулах

Нарийвчилсан шүүлтүүр хийнэ. Тэнцүү, илүү, дутуу, хооронд гэх мэт. Мөн нэгээс олон баганын хувьд зэрэг шүүлтүүр хийх боломжтой.

Хайлтын самбарыг харуул (Ctrl+F)

Жагсаалтын дурын баганын утгуудаас хайлт хийх боломжтой. Ctrl+F товч дарснаар харуулах боломжтой.

Fixed style

Баганыг Freeze буюу хөдөлгөөнгүй болгож цоожлох. Баруун, зүүн гар тал руу.

Conditional formatting

Нэмэлт нөхцлөөр жагсаалтыг шүүж харах боломжууд. SaveResetLayout

Харагдацыг хадгалах (Save layout)

Жагсаалтын багануудын o дарааллыг өөрчлөх, o урт, өргөнийг тохируулах o Зарим баганыг нуух боломжтой бөгөөд өөрт хэрэгтэй мэдээллээ цэгцтэй дараалалд оруулсны дараа энэ товчийг дарснаар програмаас гараад дахин орох үед сүүлд хадгалсан форматаар харагдана. Энэхүү боломж нь зөвхөн өөрийн хүссэн дарааллаар харах давуу талтай боловч програмын шинэчлэлт, шинэ багана нэмэгдэх зэргийг мэдэхгүй байх дутагдалтай талтай. Энэ боломж нь бүх цонхонд байхгүй, зөвхөн зарим цонхонд хэрэглэгчдийн хүсэлтээр боломжтой болсон. Хэрвээ Харагдац хадгалах гэсэн сонголт харагдахгүй байгаа бол тус цонхонд дараалал хадгалах боломж ороогүй боломжгүй гэсэн үг.

Харагдацыг сэргээх (Reset layout)

Жагсаалтын багануудыг дараалал форматыг Save layout хийж өөрчилсөн тохиолдолд энэ товчийг дарж програм нийлүүлэгчийн санал болгосон Default формат, дарааллаар сэргээж харах, боломжтой. Энэ товчийг дарснаар таны өмнө нь дараалуулсан дараалал өөрчлөгдөж, анхны default загварт шилжинэ. Та хүсвэл дахин дарааллаа өөрчлөөд Харагдац хадгалах (Save layout) товч дарж хадгална. Зарим тохиолдолд програмын сайжруулалт, хөгжүүлэлттэй холбоотойгоор баганын дараалал автомат reset хийгдэх, баганын дараалал сольсонтой холбоотой хөл дүн харагдахгүй байх зэрэг алдаанууд гарах бөгөөд энэ үед Харагдац сэргээх товч дарснаар хэвийн болно. Энэ алдаа өөрчлөлтүүд нь Даянсофт ХХК-н хөгжүүлэлттэй холбоотой эсвэл бидний програм хөгжүүлдэг суурь технологи хөгжүүлдэг компанийн өөрчлөлт, сайжруулалттай холбоотой байдаг тул та бүхэн зөвөөр ойлгохыг хүсье.

Бүртгэлийн цонхтой ажиллах

Бүртгэлийн цонх дараах байдалтай харагдана. Цонхны дээр байрлах Үйлдэл товч дээр дарахад Хэвлэх, Устгах, Хаах зэрэг бүртгэлийн цонхтой ажиллах командууд гарч ирнэ. Цонх бүрийн онцлогоос хамаарч нэмэлт боломжууд мөн байна.

RegisterWindow

Бүртгэл хялбар оруулах зөвлөмжүүд

Үйлдэл товчны командууд

Цонх бүрт “Үйлдэл” товч байх ба тухайн товч дээр дарахад цонх бүрийн онцлогоос хамаарч янз бүрийн товч, үйлдлүүд гарч ирнэ. Ерөнхий бүх цонхонд байдаг командуудын тайлбарыг оруулъя. Тус цонхонд хамааралтай, тусгай командуудыг тус тус цонхны зааварчилгаанаас харна уу.

Жагсаалт

Бүртгэл

Copy, Paste буюу Хуулах, Хувилах үйлдлүүд

Dayansoft ERP системийн жагсаалтын болон бүртгэлийн цонхнуудад дурын мөр, баганын утгыг өөр цонхонд эсвэл excel, word зэрэг дурын файлруу хуулах (Copy, Paste) боломжтой. Мөн дурын файлаас програмын цонх руу хуулж оруулж болно. Энэхүү боломжийг ашигласнаар ажил гүйлгээ нөхөн оруулах, ажилтан, хөрөнгө гэх мэт мастер код өгөгдлүүдийг олноор оруулахад гар ажиллагааг, алдааг багасгана.

Хуулах утгыг хулганы курсороо чирж (Drag буюу Excel дээр ажиллах зарчимтай ижилхэн) сонгоод keyboard-ийн Ctrl+C эсвэл хулганы баруун товч -> Copy дарна. Хуулах цонхондоо keyboard-ийн Ctrl+V эсвэл хулганы баруун товч -> Paste дарж хуулна.

CopyPaste

Хуулах үйлдэл (copy, paste) хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу:

  1. Шинэ цонхонд хуулах бол Нэмэх товч дээр дарж мөр нэмэх шаардлагатай.
  2. Хуулж буй утгуудын дараалал нь тухайн цонхны баганын дараалалтай ижил байх шаардлагатай.
  3. Хуулж буй утга нь тухайн талбарт зөвшөөрөх утгатай ижил төрөлтэй байх. Жишээ нь, Тоо бол тоонд, огноо бол огноо, текст бол текст талбарт хуулагдана.
  4. Хуулж буй бүртгэгдэх утга болох бараа код, хөрөнгө код, харилцагч код, ажилтан код, хэмжих нэгж гэх мэт бүртгэл програмд урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай.

Ажлын огноо

WorkingDate

Програмд нэвтэрч ороод баруун дээд буланд байрлах “Ажлын огноо” дээр нөхөн бүртгэж байгаа ажил гүйлгээний огноог оруулснаар “Шинэ” баримт бүртгэх, огноогоор шүүх үед тохируулсан ажлын огноо, оныг авдаг. Баримт бүртгэхээс гадна өмнөх онуудын тайлан харах үед тухайн оныг тохируулж харах нь зохимжтой.

Мөн энэ огноо нь тайлан шүүж харахад мөн хүчинтэй ажиллана.

Анхаарах зүйл: