Төлбөртэй үйлчилгээний жагсаалт
Шинэчилсэн:2024/10/17 Унших:0 мин 50 сек
Даянсофт ХХК нь зөвхөн өөрсдийн хөгжүүлсэн бүтээгдэхүүн, түүнтэй холбоотой нэмэлт үйлчилгээг харилцагч байгууллагууддаа үзүүлдэг. Дараах нэмэлт үйлчилгээг үзүүлэх боломжтой бөгөөд үйлчилгээн дээр дарж дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл харах боломжтой.
Төлбөртэй үйлчилгээний жагсаалт
- Сервер програмыг шилжүүлэх, дахин суулгах (форматласан)
- Дата, мэдээлэл, ажил гүйлгээ
- Оруулах
- Өөрчлөх
- Устгах
- Сэргээх
- Хуулах
- Шалгах
- Програмд шинээр Хэрэглэгчид зориулсан нэмэлт хөгжүүлэлт хийх. Гэхдээ хийх ажил, зарцуулах хүн цагаас хамаарч өөрчлөгдөж болно.
- Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу анхан шатны баримт, гэрээний загвар зурж, тамга, гарын үсгийн хамт Програмаас хэвлэх боломжтой болгох
- Анхан шатны баримт зурах
- Баримтанд тамга, гарын үсэг тохируулах
- Мэдээллийн бааз өндөрлөх
- Регистр, ААН солих, шилжүүлэх
- Шинэ баазаар эхлэх
- Бусад систем, програмуудтай интеграци холболт хийх
- Dayansoft POS шилжүүлэн суулгах, дахин суулгах
- Dayansoft ERP системээс Ebarimt илгээх тохиргоо хийх
- Энд дурдагдаагүй бусад төлбөртэй үйлчилгээнүүд
Хэрэглэгчид үзүүлэхгүй, үзүүлэхээс татгалзаж болох үйлчилгээ
- Принтер таниулах
- USB принтер таниулах
- Сүлжээний принтер таниулах
- Компьютер форматлах
- Үйлчилгээ үзүүлэгчийн програмаас бусад програм суулгах
Жич, Бид тухайн үйлчилгээг үзүүлэхдээ зарцуулах хүн цагийг тооцож, 2 талаас тохиролцсон тохиолдолд нэхэмжлэх илгээн ажлаа хийж гүйцэтгэдэг. Үйлчилгээг 100% онлайнаар, зайнаас хийж гүйцэтгэдэг.