Орц норм, стандарт өртөг
Шинэчилсэн:2024/10/16 Унших:0 мин 59 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Орц норм
Бараа, бүтээгдэхүүний орц норм тохируулах зааврыг Үйлдвэрлэл -> Стандарт орц норм цонхны заавраас харна уу. Бараа, бүтээгдэхүүний орц нормыг бараа код цонхноос нэг бүтээгдэхүүний хувьд, эсвэл Үйлдвэрлэл модулиас олноор нь тохируулах боломжтой. Энэ цонхонд Идэвхтэй буюу дуусах хугацаа тохируулаагүй, дуусах хугацаа тохируулсан ч тухайн хугацаа нь өнгөрөөгүй орцуудыг харуулна. Харин дуусах хугацаа оруулж, тухайн хугацаа нь өнгөрсөн буюу "Идэвхгүй" орцуудыг харуулдаггүй. Идэвхгүй орцыг харах бол жагсаалтын шүүлт хэсэгт Идэвхтэй шүүлтийг болиулснаар бүх тохируулсан орцыг харуулна.
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Орц норм -> Стандарт өртөг
Энэ цонхонд “Бүтээгдэхүүн” төрөлтэй бэлэн бүтээгдэхүүний хувьд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гардаг стандарт өртгийг тохируулдаг. Стандарт өртгийг мөрдөж эхэлсэн, өөрчлөгдсөн хугацаагаар ялган хөтлөх боломжтой.
-Стандарт өртөг – Стандарт өртгийн дүнг оруулна.
-Эхлэх огноо - Тухайн стандарт өртөг эхлэх огноо буюу хэзээнээс тухайн стандарт өртгөөр тооцох хугацааг оруулна.
Анхаарах зүйл:
- Зөвхөн “Бүтээгдэхүүн” төрөлтэй барааны кодын хувьд тохируулж, үйлдвэрлэлээс орлогын цонхонд бэлэн бүтээгдэхүүний өртөг хувиарилахад ашиглана.
- Үйлдвэрлэлээс орлогын баримтыг үүсгэж хадгалсны дараа тухайн хугацаанд хамааралтай стандарт өртөгт өөрчлөлт оруулсан тохиолдолд Үйлдвэрлэл -> Үйлдвэрлэлээс орлого -> Үйлдэл -> Нэгж стандарт өртгийг дахин татах товч дарснаар өөрчлөгдсөн стандарт өртгийг татна.