Франчайзи бизнес эрхлэгч танд #103


Шинэчилсэн:2024/11/20 Унших:4 мин 14 сек

Даянсофт ХХК-н Dayansoft ERP, Dayansoft POS, Dayansoft DMart бүтээгдэхүүнүүд нь олон салбар нэгжтэй, дотоодын болон олон улсын франчайзи бизнес эрхлэгч нарт бизнесээ нэгдсэн нэг удирдлагаар явуулах, хянах боломжийг салбар нэгжүүд болон толгой компанид олгодог. Бид 2016 оноос хойш дотоод гадаадын франчайзи бизнесүүдэд системээ нэвтрүүлж, шаардлагатай сайжруулалт хөгжүүлэлтийг хийсээр байна. Манай харилцагч франчайзи бизнесүүд:

Энэхүү зааварчилгаа нь зөвхөн франчайзи бизнес эрхэлдэг, мастер франчайзи компаниас Dayansoft POS програмын меню, бараа, үнэ бусад тохиргоог удирддаг бөгөөд дотооддоо Dayansoft ERP системийг ашигладаг хэрэглэгч нарт зориулсан болно. Өөрөөр хэлбэл, танай байгууллагын ашиглаж буй Dayansoft POS програм нь танай Dayansoft ERP системээс тохиргоо мэдээллээ огт авдаггүй, толгой компаний ашигладаг Dayansoft ERP системтэй холбогдсон байдаг.

Фрайнчайзи салбарыг эзэмшигч та дараах зүйлсийг мэдэх шаардлагатай.

Шинэ бараа үйлчилгээг бүртгэх заавар

Франчайз бизнесийн Dayansoft POS програмаас өдрийн хаалт хийх, мэдээлэл илгээхэд:

1-рт, “[...] кодтой шинэ БАРАА нэмэгдсэн байна! ERP системд #103 зааврын дагуу бүртгэсний дараа дахин илгээнэ үү!” эсвэл

2-рт, “[...] кодтой бараанд БАРАА ДАНС тохируулаагүй байна! ERP системд #103 зааврын дагуу тохируулсны дараа дахин илгээнэ үү!” алдаа заагаад мэдээлэл илгээгдэхгүй байх тохиолдол үүсдэг.

Франчайз (Franchise) бизнесүүдийн хувьд борлуулалтаа хянах зорилгоор салбар тус бүрийн борлуулалтын цэгүүдийн програмын мэдээллийн баазыг 1 дундын бааз дээр бүртгэж, тухайн 1 баазаас салбарууд буюу Dayansoft POS програмууд барааны нэр, үнэ, тохиргоо мэдээллээ татаж авдаг. Өөрөөр хэлбэл, шинэ бараа бүтээгдэхүүнийг Мастер франчайзи эрхтэй байгууллага дундын бааз дээр бүртгэдэг. Нэгэнт бүртгэгдээд танай Dayansoft POS програмаар зарагдсан тохиолдолд салбар нэгж буюу тухайн ААН өөрсдийн ашигладаг Dayansoft ERP системд тухайн Мастер франчайзи компаний бүртгэсэн кодоор тухайн барааг бүртгэж байж Dayansoft POS програмаас борлуулалтын мэдээлэл танай дотооддоо ашиглаж буй Dayansoft ERP систем рүү илгээгдэх боломжтой болно. Хэрвээ бүртгээгүй тохиолдолд зөвхөн Мастер франчайзийн дундын мэдээллийн бааз руу борлуулалт илгээгдээд, танай Dayansoft ERP систем рүү илгээгдэхгүй алдааны мессэж харуулаад үлдэнэ гэсэн үг. Учир нь танай ERP системд барааны код мэдээлэл үүсээгүй учраас ямар бараа зарагдсан нь тодорхойгүй болсон гэсэн үг.

Шинээр нэмэгдсэн барааны кодыг Dayansoft ERP системд бүртгэхдээ:

Шинээр нэмэгдсэн барааны кодыг [ ] хаалтанд алдааны мессэж дээр харуулдаг. Dayansoft ERP системд Бараа материал -> Барааны код цонхонд тухайн кодоор барааг бүртгэнэ. Бүртгэж оруулахдаа өмнө оруулсан меню, барааг хувилж үүсгэвэл хялбар байдаг. Дараах мэдээллийг заавал оруулна.

MasterItem

Хэрвээ Dayansoft DMart програм ашигладаг бол Material/Product -> Item жагсаалтаас Code баганаас [ ] доторх барааны кодоор хайж, зарах үнэ, бүлэг, нэршлийг харах боломжтой.

Бүртгэлээ зөв хийсний дараа Dayansoft POS програмаас “Мэдээлэл илгээх” товч дарна. Хэрвээ дээрх алдаа заасаар байвал хийсэн бүртгэлээ эргэн харна уу.

Түгээмэл гаргадаг алдаа: