Хөрөнгө код бүртгэх
Шинэчилсэн:2024/10/16 Унших:1 мин 46 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн код
Энэ цонхонд байгууллагын хэмжээнд бүх үндсэн хөрөнгөө кодолж, бүлгээр ялган бүртгэнэ.
Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
-
Бүлэг – Хөрөнгийн бүлэг сонгож оруулна. Шинэ бүлэг нэмэх бол Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө код цонхноос Хөрөнгө бүлэг сонголтыг задлаад Нэмэх товч дарна.
Энэ цонхонд үндсэн хөрөнгийн бүлгийн мэдээлэл оруулна. Үндсэн хөрөнгийн бүлэг нь дотроо дэд бүлэгтэй байж болно. Систем суурилуулах үед хөрөнгийн бүлгийн мэдээллийг бүртгэсэн байх бөгөөд хэрэглэгч өөрсдийн онцлогт тохируулан шинээр бүлэг нэмэх, засах боломжтой. Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Хөрөнгийн бүлгийн код оруулна. Дурын код өгөх боломжтой бөгөөд 2 оронтой код оруулах нь оновчтой.
- Нэр – Хөрөнгийн бүлгийн нэр оруулна.
- Харъяа код – Хөрөнгийн бүлгийн харъяалагдах бүлгийг сонгоно.
-
Код – Системээс хөрөнгийн бүлгийн кодыг агуулсан 6 оронтой кодыг автоматаар үүсгэж санал болгоно. Хөрөнгийн кодыг гараас өөрчлөх боломжтой боловч шинээр кодлож байгаа тохиолдолд системийн санал болгох кодоор кодлох нь оновчтой.
-
Нэр – Хөрөнгийн нэр оруулна. Хөрөнгөө нэрлэхдээ тухайн хөрөнгийн нэршил дээр үндсэн нэр, үзүүлэлт, марк, бусад хөрөнгөөс ялгах нэршлийг сайтар бодолцож нэрлэнэ үү. Хэрэглэгчдийн түгээмэл гаргадаг алдаа бол хөрөнгийн нэршлээ ижил үүсгээд, дараа нь хөрөнгөө хооронд нь андуурах тохиолдол байдаг.
-
Хэмжих нэгж – Хэмжих нэгж сонгож оруулна.
-
Ашиглах жил (Default) – Тухайн үндсэн хөрөнгийг ашиглах жилийг оруулна. Хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах, хөрөнгийн орлого цонхонд энд тохируулсан жилийг санал болгох ба тус цонхнуудад ашиглах жилийг гараас өөрчлөх боломжтой байна. Хөрөнгийн элэгдэл тооцох үед эхний үлдэгдэл, орлого цонхонд бүртгэсэн ашиглах жилээс элэгдэл тооцохыг анхаарна уу.
-
Ашиглах жил (Татвар Default) - Тухайн үндсэн хөрөнгийг ашиглах жилийг татварын хуулинд заасны дагуу оруулна. Энд ашиглах жил оруулснаар Хөрөнгийн элэгдэл цонхонд татварын жилээр элэгдлийг тооцож харуулна. Гэхдээ тухайн тооцсон элэгдлээр журнал бичилт хийхгүй бөгөөд зөвхөн тооцож харуулна.
Нэмэх товч дээр дарж тухайн хөрөнгөтэй холбоотой линк, нэмэлт мета дата утга оруулж болно. Линк хэсэгт хөрөнгөтэй холбоотой нэмэлт материал, зургийн замыг тохируулах боломжтой.
Зөвлөмж:
Хэрвээ танай байгууллага олон хөрөнгөтэй, бүртгэл өөр системд, эсвэл excel файлаар бүрэн, цэгцтэй бүртгэл байгаа бол excel файлаас импортлох зааварчилгааны дагуу excel-с импортлон оруулах боломжтой. Цөөн бол шууд програмд шивж оруулахыг зөвлөе.