Гишүүнчлэл
Шинэчилсэн:2024/11/14 Унших:4 мин 15 сек
Dayansoft ERP систем болон Dayansoft POS програмаас аль алинаас гишүүн бүртгэж болох ба аль програмаас бүртгэлийг хийхийг компаний дотоод процессоороо шийднэ. Гишүүний мэдээллийг Excel файлаар олноор нь бэлдээд импортлож оруулах боломжтой.
1. Гишүүний анкет бүртгэл (Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэл -> Шинэ)
- Зураг – Гишүүний зургийг сонгож оруулна. Гишүүний зургийг веб камер байршуулж авах, эсвэл утсаар авч, компьютерт оруулах боломжтой.
- Төрөл – Гишүүнчлэлийн төрөл сонгоно. Гишүүнчлэлийн төрөл нэмэх бол гишүүнчлэлийн төрөл сонгох цонхноос Нэмэх товч дарж “Гишүүнчлэлийн төрөл” цонх руу орж бүртгэнэ.
- Гишүүн болсон – Гишүүн болсон огноог сонгож оруулна.
- Регистр – Гишүүний регистрийн дугаарыг оруулна. Регистрийн дугаараар гишүүний давхардлыг шалгадаг учраас регистрийн дугаарыг үнэн зөв, гүйцэд оруулах шаардлагатай. Регистрийн дугаарыг оруулаад Шалгах товчийг дарж, тухайн регистрээр гишүүн бүртгэгдсэн эсэхийг шалгана.
- Овог – Гишүүний овгийг оруулна.
- Нэр – Гишүүний нэрийг оруулна.
- Төрсөн – Гишүүний төрсон огноог оруулна.
- Хүйс – Гишүүний хүйсийг оруулна.
- Утас – Гишүүнтэй холбоо барих утасны дугаарыг оруулна. Нэгээс олон утасны дугаар оруулах үед таслалаар тусгаарлаж бүртгэнэ.
- Email – Гишүүний цахим шууданг оруулна.
- Хаяг – Гишүүний дэлгэрэнгүй хаягийг оруулна.
- Нэмэлт мэдээлэл – Гишүүнтэй холбоотой нэмэлт мэдээлэл оруулах боломжтой.
- Идэвхтэй эсэх – Гишүүн идэвхтэй эсэхийг тэмдэглэнэ. Хэрэв тухайн гишүүн гишүүнчлэлээ сунгаагүй, эсвэл түр хугацаанд гишүүн байхаа больсон тохиолдолд идэвхгүй болгоно.
Устгах бол Үйлдэл -> Устгах товч дарна. Хэрвээ тухайн гишүүнд идэвхтэй карт байвал “Гишүүнд идэвхтэй карт байна. Карт олголтыг идэвхгүй болгосны дараа уcтгана уу!” алдааны мессэж харуулна. Энэ тохиолдолд Борлуулалт -> Гишүүнчлэл -> Карт цонхноос олгосон идэвхтэй картыг идэвхгүй болгосны дараа устгаж болно.
2. Гишүүнчлэлийн карт, олгох, солих (Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэл –> Карт)
Dayansoft ERP системээс энэ цонхонд гишүүнчлэлийн
- карт олголт,
- карт солилт
- карт цэнэглэлтийн бүртгэл хийнэ.
Карт олгох
Карт олгох товч дарж, картын дугаар, салбар оруулаад хадгална.
Карт хасах, солих
Карт солих, хасахдаа Идэвхтэй чекийг авч хадгална.
Карт цэнэглэх
Карт цэнэглэхдээ Карт цэнэглэх товч дараад Оноо эсвэл Мөнгө алинаар цэнэглэхээс хамаарч тус тусын багананд дүнг орлуулаад Хадгалах товч дарна. Хэрэв буруу, илүү цэнэглэсэн бол хасах дүнгээр цэнэглэж бууруулна. Жишээ нь, 100,000 төгрөгөөр цэнэглэхдээ нэг 0 илүү бичиж 1 сая төгрөгөөр цэнэглэсэн бол дахин цэнэглэхдээ -900,000 дүнгээр цэнэглэж үлдэгдлийг 100,000 болгоно.
Dayansoft POS програмаас карт олголт, солилтыг бүртгэлийг мөн хийх боломжтой.
Гишүүнд карт олгохдоо Карт олгох товч дарна.
- Картын дугаар - Картын дугаарыг оруулна.
- Салбар нэгж - Тухайн картын салбар нэгж харуулна.
- Тайлбар - Карт олголттой холбоотой нэмэлт тайлбар оруулж болно.
- PIN код - Хэрэв ПИН кодтой карт гаргах бол пин код оруулна.
- Картын хувь - Картын хувийг харуулна.
- Картын төрөл - Картын төрлийг харуулна.
- Үлдэгдэл оноо - Тухайн үеийн картын үлдэгдэл оноог харуулна.
- Үлдэгдэл мөнгө - Тухайн үеийн картын үлдэгдэл мөнгийг харуулна.
- Цэнэглэх лимит - Карт цэнэглэх лимит тохируулна.
- Идэвхтэй - Хэрэв тухайн карт олголт хүчинтэй буюу гишүүн тухайн картыг эзэмшиж байгаа тохиолдолд идэвхтэй байна. Картаа хаяж үрэгдүүлсэн, солих тохиолдолд идэвхгүй болгоно.
Гишүүнээс картын бүртгэл хасахдаа Идэвхтэй check-г болиулна. Өмнөх идэвхтэй картыг идэвхгүй болгосны дараа дараагийн картыг нэмэх боломжтойг анхаарна уу.
3. Карт мөнгө, оноогоор цэнэглэх:
-
Гишүүнчлэлийн картыг гишүүн тус бүрийн бүртгэлээс нэг нэгээр нь сонгож ороод оноо (Point) болон мөнгөөр цэнэглэх боломжтой. Цэнэглэхдээ Карт цэнэглэх товч дарж цэнэглэх дүн, тайлбар бичиж оруулна.
- Оноо (Point) - онооны дүн оруулна.
- Мөнгө (₮) - мөнгөний дүн оруулна.
-
Жагсаалтаас олноор нь сонгож цэнэглэх
Борлуулалт -> Гишүүнчлэл цонхноос гишүүнчлэлийн картыг олноор нь сонгож цэнэглэх, мөн үлдэгдлийг тэглэх боломжтой. Сардаа тодорхой дүнгээр цэнэглээд, сарын эцэст үлдэгдлийг тэглэдэг байх бизнес хэрэглээнд ашиглах боломжтой. Картуудаа олноор нь сонгоод Борлуулалт -> Гишүүнчлэл -> Үйлдэл товч дараад
- Сонгосон картын үлдэгдэл мөнгийг тэглэх – Сонгосон гишүүнчлэлийн картын үлдэгдэл мөнгийг тэглэнэ. Энэ үйлдлийг буцаах боломжгүйг анхаарна уу!
- Сонгосон картыг мөнгөөр цэнэглэх – Сонгосон гишүүнчлэлийн картыг цэнэглэх дүнгээр мөнгөөр цэнэглэнэ. “Цэнэглэх дүн”-г тухайн гишүүнд анх карт олгохдоо “Цэнэглэх лимит” багананд тохируулсан байх шаардлагатайг анхаарна уу! Гишүүний жагсаалтанд харагддаг.
- Сонгосон картын үлдэгдэл оноог тэглэх – Сонгосон гишүүнчлэлийн картын үлдэгдэл оноог тэглэнэ. Энэ үйлдлийг буцаах боломжгүйг анхаарна уу!
- Сонгосон картыг оноогоор цэнэглэх – Сонгосон гишүүнчлэлийн картыг цэнэглэх дүнгээр оноогоор цэнэглэнэ. “Цэнэглэх дүн”-г тухайн гишүүнд анх карт олгохдоо “Цэнэглэх лимит” багананд тохируулсан байх шаардлагатайг анхаарна уу! Гишүүний жагсаалтанд харагддаг.
- Цэнэглэх мөнгө/оноо – Сонгосон гишүүнчлэлийн картуудыг цэнэглэх дүнг гараас оруулна.
- Сонгосон картыг дээрх мөнгөөр цэнэглэх – Сонгосон гишүүнчлэлийн картуудыг Цэнэглэх мөнгө/оноо-д оруулсан дүнгээр мөнгөөр цэнэглэнэ.
- Сонгосон картыг дээрх оноогоор цэнэглэх – Сонгосон гишүүнчлэлийн картуудыг Цэнэглэх мөнгө/оноо-д оруулсан дүнгээр оноогоор цэнэглэнэ.
- Цэнэглэх лимит – Сонгосон гишүүнчлэлийн картуудын цэнэглэх лимит дүнг өөрчлөх утгыг гараас оруулна.
- Сонгосон картын [Цэнэглэх лимит] өөрчлөх – Сонгосон гишүүнчлэлийн картуудын Цэнэглэх лимит-н утгыг Цэнэглэх лимит-д оруулсан дүнгээр өөрчилнө.
- Үнийн жагсаалт – Сонгосон гишүүнчлэлийн картуудын үнийн жагсаалтыг өөрчлөх жагсаалтыг гараас оруулна.
- Сонгосон картын [Үнийн жагсаалт] өөрчлөх – Сонгосон гишүүнчлэлийн картуудын Үнийн жагсаалт-г Үнийн жагсаалт-д оруулсан утгаар өөрчилнө.
Анхаарах зүйл:
- Мөнгө болон хөнгөлөлтөөр цэнэглэсэн түүх нь устгах боломжгүй бөгөөд андуурч цэнэглэсэн эсвэл тэглэсэн тохиолдолд буцаахдаа сөрөг буюу хасах дүнгээр дахин цэнэглэнэ. Жишээлбэл, 10,000 төгрөгөөр цэнэглэх гэж байгаад андуурч 100,000 төгрөгөөр цэнэглэсэн бол -90,000 төгрөгөөр дахин цэнэглээд үлдэгдэл нь цэвэр дүнгээр 10,000 төгрөгөөр цэнэглэгдэнэ.
- Цэнэглэгдсэн, тэглэсэн эсэхийг Гишүүнчлэлийн жагсаалт цонх болон тухайн гишүүний анкет руу дарж ороод Карт цэнэглэх хэсгээс шалгах боломжтой.
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэл
Энэ цонхонд байгууллагын нийт гишүүдийг жагсаалтаар харуулна. Гишүүний мэдээлэл засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.