Буцаалт хийх


Шинэчилсэн:2024/10/22 Унших:2 мин 50 сек

Dayansoft POS програмын цэс: Борлуулалт -> Сонгох -> Буцаалт хийх

Юуны түрүүнд хэлэхэд ebarimt хэвлэгдэж гарсны дараа буцаалт хийхээс аль болох татгалзах хэрэгтэй. Хэдийгээр програмд баримт буцаах боломжтой боловч нэгэнт гарсан баримтыг буцаах нь танай байгууллагын бүртгэл, хяналтанд будилаан, зөрүү үүсгэх гол эх үүсвэр нь болдог. Иймд буцаалт хийх эрхийг зөвхөн менежерт олгож хяналттай байлгадаг.

Програм анх суулгахад

Кассын эрхээр нэвтрээд буцаалт хийх үед "Та энэ үйлдлийг хийх эрхгүй байна!" алдааны мессэж харуулна. Менежер эрхийн нууц үгээ Dayansoft ERP системээс хэрхэн тохируулах зааврыг ЭНД дарж харна уу.

PosBillReturn1

  1. Зайлшгүй баримтын буцаалт хийх шаардлага гарсан тохиолдолд програмаас Борлуулалт цэс дээр дарж борлуулалтын жагсаалтнаас буцаах баримтаа хайж олоод Сонгох товч дараад буцаалт хийж буй тайлбар шалтгаанаа бичээд Буцаалт хийх товч дарна.

PosBillReturn2

  1. Буцааж буй шалтгаан тайлбараа тодорхой бичээд тухайн баримтыг бүтнээр нь буцаах бол Баримт буцаах,

хэрвээ зарим барааг буцаах бол Бараа буцаах товч дарна.

Гэхдээ аль ч тохиолдолд анхны баримт бүтнээрээ ebarimt болон програмаас буцаалт хийгдэх ба бараа буцаах дарсан үед өмнөх баримтын бараануудыг цонхонд хувилж дуудах ба хасах бараагаа хасаад дахин баримт хэвлэнэ.

PosBillReturn3

Буцаалтын баримт болон буцаалт хийснээр борлуулалтын жагсаалтанд хэрхэн харагдах зураг. Буцаалт хийсэн баримт нь Борлуулалт, Буцаалт болон 2 тусдаа мөр болж харагдах ба хөл дүн цэврээр харагдана. PosPrintedReturnBill PosBillReturn4

Ингэж буцаалт хийсэн тохиолдолд ERP системд посын борлуулалт татахаас өмнө тухайн буцаалтыг жинхэнэ аль эсвэл андуурсан буцаалт эсэхийг ялгах хэрэгтэй болно. Энэ талаар ЭНД дарж дэлгэрүүлж уншаарай.

Буцаалт хийхэд анхаарах зүйлс: