Харилцахын орлого
Шинэчилсэн:2024/10/14 Унших:1 мин 33 сек
Dayansoft ERP системийн цэс: Мөнгөн хөрөнгө -> Харилцахын орлого
Энэ цонхонд харилцахын орлогын баримт бүртгэж, журнал бичилт үүсгэнэ.
Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Үйлдэл-Хувилах товчоор баримтыг хувилах боломжтой.
- Огноо – Баримтын огноог оруулна.
- Дугаар – Баримтын дугаарыг оруулна. Дугаар оруулаагүй үед систем автоматаар дугаарлана.
- Харилцагч код – Харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна. Байгууллагын харилцагч биш этгээдээс орлого авч буй тохиолдолд харилцагч сонгохгүйгээр нэрийг гараас бичиж оруулж болно.
- Утга – Баримтын утга, тайлбар бичнэ.
- Данс – Орлого хийх дансны код сонгоно. Сонголтонд зөвхөн харилцахын дансуудыг шүүж харуулна.
- Орлогын дүн – Орлогын дүнг оруулна. Хэрэв валютын данс бол валютын дүнг оруулна.
- Валют – Дансны валютыг харуулна.
- Орлогын дүн ₮ – Орлогын дүнг төгрөгөөр оруулна.
- Ханш – Валютын ханшийг Огноо талбарт сонгосон өдрөөр харуулна. “Монгол банкны ханш татах” товч дээр дарж тухайн өдрийн ханшийг татах боломжтой.
- Reference - Ажил гүйлгээний эх сурвалж баримтын лавлах дугаарыг оруулна.
- Нэмэлт тайлбар баримт – Баримт дээр хавсаргасан нэмэлт материал, тайлбар оруулна.
Харилцахын орлого цонхноос:
- Журналд холбох үед НӨАТ салгах чеклээд тухайн гүйлгээнд НӨАТ салсан бичилт автомат үүсгэх боломжтой.
- Харилцахын орлогын баримтаа үүсгэж хадгалаад, Үйлдэл -> Ebarimt үүсгэх товч дарахад Борлуулалт -> Ebarimt цонхыг бөглөх ба Баримт гаргах товч дарж ebarimt үүсгэнэ.
- Харилцахын орлогын баримтаа үүсгэж хадгалаад, Үйлдэл -> Ebarimt үүсгэх товч дарахад Борлуулалт -> Ebarimt цонхыг бөглөх ба Баримт гаргах товч дарж ebarimt үүсгэнэ.
- Харилцахын орлогын баримт хэвлэмэл маягтаар гардаггүй. Хэвлэх шаардлагатай бол тухайн харилцахын орлогын журнал бичилтээс тухайн харилцахын дансаа сонгоод Хэвлэх -> Журнал хэвлэх дарж Журнал бичилтийн баримт хэвлэнэ.
Хэрвээ валютын харилцах дансаар орлого бүртгэх тохиолдолд Ерөнхий дэвтэр -> Данс код цонхонд тухайн дансны Валют зөв сонгосон байх ёстойг анхаарна уу. Хэрэглэгч нарын түгээмэл гаргадаг алдаа нь дансны нэр дээр Хаан банк $ гэж нэрлэсэн ч Валют багананд MNT буюу төгрөг хэвээр үлдээдэг. Энэ тохиолдолд валютын дансаар биш төгрөгийн дансаар гүйлгээ бүртгэгдэнэ.