Dayansoft ERP суулгах заавар


Шинэчилсэн:2025/06/04 Унших:2 мин 49 сек

Dayansoft ERP системийг та Windows 10/11 OS үйлдлийн системтэй компьютерт дараах алхмын дагуу татаж суулгаад, танай байгууллагын Admin хэрэглэгч лиценз олгох зааврын дагуу лиценз олгоно.

Шинээр суулгах алхам:

Алхам 1. Энд дарж Dayansoft ERP татна уу.

Алхам 2. Downloads цонхноос Open file товч эсвэл Download фолдероос DayansoftERPInstaller.exe файлыг ажиллуулна. InstallERP1 InstallERP2-1 Алхам 3. Yes -> Next -> Next -> Next -> Finish товч дарна. InstallERP3 InstallERP4-1 InstallERP5-1 InstallERP6-1 InstallERP7 Програм суух үед дараах цонх харагдах ба уншиж дуустал нь хүлээнэ. InstallERP8 InstallERP10 Алхам 4. Програм шинээр татаж суулгахад нэвтрэх цонх нээгдэх ба та байгууллагынхаа Admin буюу анхны хэрэглэгч бол Лиценз авах товч дарж хүсэлт илгээнэ. Харин Admin хэрэглэгч биш, эсвэл өмнө суулгасан програмаа шилжүүлж, эсвэл устгаад дахин суулгаж байгаа бол Admin хэрэглэгч дараах зааврын дагуу лиценз олгосны дараа нэвтрэн орно. InstallERP11

Admin хэрэглэгч лиценз олгох, шилжүүлэх

Dayansoft ERP системийн Admin хэрэглэгч хэрэглэгч бусад хэрэглэгчдэд лиценз шинээр олгох, олгосон лицензийг шилжүүлэх заавар

Алхам 1. Шинээр суулгах компьютерт програмаа дээрх зааврын дагуу татаж суулгана. Өмнө нь суулгасан бол энэ алхмыг алгасна.

Алхам 2. Нэвтрэх цонхны зүүн доод буланд Hardware ID буюу 20 орон бүхий сериал дугаарыг хуулаад Admin хэрэглэгчдээ өгнө. (чат, мессенжер зэрэг хуулаад илгээнэ. Гараар бичихэд алдаа гарах магадлалтай байдаг.) LicenseERP1

Алхам 3. Admin хэрэглэгч Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо - Систем хэрэглэгч - Компьютер лиценз цонхонд тохирох мөрийн Hardware ID багананд оруулаад, Хэрэглэгч тайлбар хэсэгт албан тушаал, нэрийг оруулаад Хадгалах товч дарна. Жишээ зурагт, ERP 2/3 буюу 2 дахь мөрийн Hardware ID гэсэн хоосон баганын утгыг бөглөөд хадгална. LicenseERP2 Хэрэв өмнө нь олгосон лицензийг шилжүүлэхдээ өмнө нь олгосон лицензийн мөрийн Hardware ID баганын 20 орон бүхий сериал дугаарыг шинээр суулгах компьютерын сериал дугаараар сольж хадгална. Энэ үед өмнө олгосон лиценз хасагдаж, шинэ компьютерт лиценз шилжиж олгогдоно.

Алхам 4. Шинээр суулгасан компьютераас нэвтрэх цонхны зүүн доод буланд Лиценз шинэчлэх товч дарна. LicenseERP1

Алхам 5. Admin хэрэглэгчээс нэвтрэх мэйл болон нууц үг авч нэвтэрнэ. Өмнө нь хэрэглэгчийн нэр, нууц үг авсан бол өмнөх мэдээллээр нэвтэрнэ.

Лицензтэй компьютераас өөр бааз, өөр ААН руу хандах лиценз авах

Өмнө Dayansoft ERP суулгасан байгаа компьютераас өөр компанийн мэдээллийн бааз руу ханддаг болохын тулд мөн тухайн баазын Admin хэрэглэгч лиценз олгоно. Харин шинээр авч буй компанийн Admin хэрэглэгч нь та өөрөө бол ЭНД дарж лиценз хүсэлт илгээх ба Даянсофт ХХК-аас Admin хэрэглэгчийн лиценз олгож хариу мэйл илгээнэ.

Анхаарах зүйлс, түгээмэл хариулт: