Пос нэвтрэх касс эрх
Шинэчилсэн:2024/11/21 Унших:4 мин 13 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэвтрэх касс, эрх
Энэ цонхонд Dayansoft POS-н програмд хандах ажилтнуудыг бүртгэж, тэдгээр ажилтны програмд хийх боломжтой үйлдлүүд буюу програмын эрх тохируулна. ПОС програмд хандах олон ажилтан тохируулах боломжтой бөгөөд бүгд өөр өөрийн тохируулсан эрхээр програмд хандаж, үйлдэл хийнэ. Dayansoft POS програмын хувьд огт устгах үйлдэл байхгүй бөгөөд бүх хэрэглэгчийн хийсэн үйлдэл лог болон хадгалагддаг. Захиалга, борлуулалт буцаах бол зөвхөн тайлбар бичиж цуцлах, буцаах боломжтой. Хэн хэзээ захиалга үүсгэсэн, хэн хэзээ буцаасан лог түүх тайланг хэвлэх, харж хяналт хийдэг.
- Эхлээд ажилтан тус бүрийн анкет бүртгэлийг Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд бүртгэнэ.
- Шинэ ажилтан нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
Касс, эрх
- Пос – Посын код, нэр, бизнес нэр харагдана.
- Касс код - POS програмд хандах ажилтан сонгоно.
- Касс нэр - Сонгосон ажилтны нэр харуулна.
- Нууц үг - Dayansoft POS програмд нэвтрэх нууц код оруулна. 1 пос руу хандах ажилтнуудын нууц код давхцах ёсгүйг анхаарна уу. Мөн кассын ажилтнууд програмд нэвтрэх картаар, ажлын үнэмлэхээр, тусгай түлхүүрээр нэвтрэх боломжтой бөгөөд энд тухайн уншигчаар карт, үнэмлэхийг уншуулж тохируулна.
Хэрвээ 1 пос дээр ижил нууц үг оруулвал дараах алдаа заана.
- Албан тушаал - Сонгосон ажилтны албан тушаал харуулна.
Эрх
- Сонгох - Тухайн ажилтанд өгөх эрхийг сонгоно.
- Эрх - Dayansoft POS програмд хийх үйлдэл, эрхүүдийг харуулна.
- Касс - Эрх тохируулж буй ажилтны нэрийг харуулна.
- Пос – Посын код, нэр, бизнес нэр харагдана.
Касс, эрх цонхны Касс нэр хэсгээс ажилтны нэрийг сонгоход холбогдох эрхүүд харагдана. Эрхүүдийн өмнөх нүдийг чеклэж хадгалаад Dayansoft POS програмаас Үйлдэл-Мэдээлэл шинэчлэх дарснаар ажилтан уг үйлдлийг хийх эрхтэй болно.
Dayansoft POS програмд хийх эрхийн тайлбарууд:
Менежер эрхүүд:
- Бараа меню удирдах- Dayansoft POS програмаас меню удирдах, үнэ өөрчлөх. Энэ боломжийг ашиглах бол Даянсофт ХХК-тай урьдчилж тохиролцоод тохиргоо хийлгэдэг. Учир нь POS програмаас меню мастер код удирдах нь бараа материалын бүртгэлийг будилуулах, замбараагүй байдал үүсгэж, хяналт хийх боломжгүй болгох эрсдэлтэй тул зөвхөн ERP системээс бараа кодыг тохируулахаар анх тохируулсан байдаг.
- Барааны үнэ өөрчлөх- Бүх барааны үнийг гараас өөрчлөх давуу эрх
- БМ дотоод хөдөлгөөн хийх-POS програмаас барааны данс хооронд Дотоод хөдөлгөөн хийх
- Борлуулалт хийсэн ажилтан солих - Буруу ажилтан сонгож борлуулалт гарсны дараа тухайн борлуулалтын баримтаас Дэлгэрэнгүй харах товч дарж ажилтныг солих эрх
- Борлуулалтын буцаалт хийх- Борлуулалт буцаалт хийх эрх
- Борлуулалтын жагсаалт харах- Борлуулалт жагсаалт руу нэвтрэх эрх
- Борлуулалтын тайлан харах- Үйлдэл цэснээс Тайлан харах-руу нэвтрэх эрх
- Борлуулалтын тайлан хэвлэх- Үйлдэл цэснээс Тайлан хэвлэх-рүү нэвтрэх эрх
- Бүх захиалга харах, засах - Бусад бүх ажилтны үүсгэсэн захиалгыг удирдах эрх
- Барааны үлдэгдэл шалгах- Pos програмын Үйлдэл цэснээс Барааны үлдэгдэл шалгах товчийг дарж харах эрх
- Дараа тооцоогоор борлуулалт хийх- Тухайн харилцагчид дараа тооцоо үүсгэн, зээлээр борлуулах эрх
- Захиалга цуцлах- Захиалга бүтнээр цуцлахэрх
- Захиалгын тайлан харах- Үйлдэл -> Тайлан харах цэс рүү орж Захиалгын тайлан-г харах эрх
- Өмнөх өдрүүдийн борлуулалтын жагсаалт харах- Тухайн өдрөөс өөр өдөр хийгдсэн борлуулалтыг он сараар нь шүүж харах эрх
- Өмнөх өдрүүдийн захиалгын жагсаалт харах- Тухайн өдрөөс өөр өдөр хийгдсэн захиалгыг он сараар нь шүүж харах эрх
- Тайлан хэвлэх- Тайлангуудаа хэвлэж харах эрх
- Тайлан экспортлох- Програмаас “Тайлан харах” товчийг сонгож, нийт тайлангуудаа харах ба тухайн тайланг экспортлох буюу Excel хэлбэрээр харах эрх
- Үнийн жагсаалт сонгох- Барааг нэмэлт “Үнийн жагсаалт”-аар борлуулах эрх
- Хөнгөлөлт оруулах- Бараанд, баримтанд хөнгөлөлт (Хувиар, дүнгээр) оруулж өгөх эрх
- Ширээ, зөөгч тохируулах- Ширээ бүртгэх, зөөгч тохируулах эрх
Касс, зөөгч эрх
- Барааны үлдэгдэл шалгах - Үйлдэл цэснээс Барааны үлдэгдэл шалгах товчийг дарж үлдэгдлийг харах эрх
- Бэлгийн карт мөнгөөр цэнэглэх- Үйлдэл цэснээс Бэлгийн карт-руу нэвтэрч мөнгөөр цэнэглэх эрх
- Бэлгийн картын хөнгөлөлт цэнэглэх-Үйлдэл цэснээс Бэлгийн карт-руу нэвтэрч хөнгөлөлт цэнэглэх эрх
- Гишүүн бүртгэх-Үйлдэл цэснээс Гишүүнчлэл-рүү нэвтэрч гишүүний анкет оруулж бүртгэх эрх
- Гишүүнчлэлийн жагсаалт харах- Үйлдэл цэснээс Гишүүнчлэл-рүү нэвтэрч нийт гишүүдийн жагсаалт харах эрх
- Захиалга нэгтгэх- Захиалга нэгтгэх үйлдлийг хэрэгжүүлэх эрх
- Захиалга салгах- Захиалга салгах үйлдлийг хэрэгжүүлэх эрх
- Захиалга шинээр үүсгэх-Шинээр борлуулалтын захиалга үүсгэх эрх
- Захиалгаас бараа хасах- Захиалга дээрээс бараа хасах
- Захиалгад бараа нэмэх- Захиалга дээр шинэ бараа нэмж захиалах
- Захиалгын жагсаалт харах- Pos програмаас Захиалга цэс рүү орж харах эрх
- Кассын тайлан харах- Кассын тайлангаас борлуулалтуудаа төлбөрийн аль хэрэгслээр дамжин хийгдсэн, ямар үлдэгдэлтэй байгаа гэх зэргийг дэлгэрэнгүй харах эрх
- Мөнгө нэмэх, хасах- Бэлэн, бэлэн бусаар төлбөрийг хүлээн авах үедээ андуурч бүртгэвэл мөнгөө нэмж, хасан тохируулах эрх
- Өдрийн хаалт хийх- Тухайн өдөр борлуулалт хийж дууссаны дараа касс болон харилцах дансны үлдэгдлийг тулган баталгаажуулж, өдрийн хаалт хийх эрх
- Төлбөр хийх, баримт хэвлэх- Захиалгын төлбөрийг хийх болсон үед “Төлөх” товчийг дарж, төлбөр хийх эрх
- Эхлэх мөнгө засах- Тухайн өдрийн нээлтийг хийх үедээ эхлэх мөнгөө буруу оруулсан бол Үйлдэл-> Эхлэх мөнгө товчийг дарж, кассанд байгаа бэлэн мөнгөө дахин засах эрх
Анхаарах зүйл:
- Энэ заавраар эрх тохируулаагүй үйлдлийг Dayansoft POS програм хийх үед (товч дарах үед) "Та энэ үйлдлийг хийх эрхгүй байна!" алдааны мессэж харуулдаг. Энэ тохиолдолд Dayansoft ERP систем ашиглаж, эрх тохируулдаг ажилтандаа хандаж эрхээ нэмүүлж, шалгуулна уу. Эрхийн тохиргоог Даянсофт ХХК-с хийдэггүй болно.
- Кассир, кассын ажилтан, зөөгч албан тушаалтай ажилтнуудын хувьд зөвхөн өөрийн ажил чиг үүргийн хүрээнд захиалга бичих, борлуулалт бичих эрхтэй байх нь зөв бөгөөд менежер, ээлжийн ахлах зэрэг кассир, зөөгч нарыг хариуцаж буй ажилтан нь засвар, буцаалт хийх, нийт борлуулалтын тайлан харах, хэвлэх, хөнгөлөлт оруулах зэрэг давуу эрхтэй байх нь оновчтой. Дараа нь хариуцлага тооцоход хялбар болдог.