Барааны код бүртгэх
Шинэчилсэн:2024/10/16 Унших:14 мин 37 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код Энэ цонхонд бараа материалуудаа кодлож бүртгэнэ.
- Худалдан авдаг бараа, түүхий эд материал
- Борлуулдаг бараа материал, үйлчилгээ
- Ашигладаг хангамжийн материал
- БҮТЭЗ - Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс
- Үйлдвэрлэдэг бэлэн бүтээгдэхүүн
- Үзүүлдэг үйлчилгээ, service зэргийг бүгдийг кодлоно.
Анхаарах зүйл: Барааны мастер кодыг бүртгэл хөтөлж эхлэхээс өмнө маш цэгцтэй үүсгэж, тохируулсан байх ёстой. Код, нэршил, бараа материалын данс зэргийг хэрхэн үүсгэх талаар, бараа материалын бүртгэл, хөдөлгөөнийг хэрхэн бүртгэх талаар байгууллага дотроо нэгдсэн шийдэл, ойлголтонд хүрсний дараа кодлох нь зүйтэй. Дураараа код, янз бүрээр нэршил өгч замбараагүй бүртгэл үүсгээд нэгэнт гүйлгээ хийсэн тохиолдолд дараа нь хяналтаа хийх, тайлангаа үнэн зөв гаргахын тулд бүх ажил гүйлгээг дахин залруулах, нэгэнт Посоор гүйлгээ хийгдсэн тохиолдолд залруулах боломжгүй болох зэрэг асуудлууд тулгардаг. Иймд байгууллагын хэмжээнд нэг хүн хариуцаж (зайлшгүй шаардлагатай бол түүнээс олон хүн, гэхдээ дүрмээ урьдчилан тохиролцоод) бараа материалын кодыг үүсгэх нь оновчтой байдаг. Шинээр бараа кодлохоос өмнө тухайн бараа өмнө нь бүртгэгдсэн эсэхийг өмнө нь үүсгэсэн байж болох бүх хувилбар нэрээр хайлт хийж шалгаад үнэхээр бүртгээгүй, цоо шинэ бараа, үйлчилгээ тохиолдолд бүртгэхийг зөвлөж байна.
Бараа код бүртгэх аргууд
1. Програмд шинээр нэг нэгээр бүртгэх
Шинэ барааны код үүсгэхдээ жагсаалтын цонхноос Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Бараа код -> Шинэ товч дарна.
2. Бараа код хувилах
Өмнө нь ижил бүлэг, ангилалд бараа код үүсгэсэн, шинээр дахин бараа код үүсгэх үед өмнөх кодыг хувилж үүсгэх нь хамгийн хялбар арга юм. Өмнө үүсгэсэн код руу дарж ороод Үйлдэл -> Хувилах товч дарж, бараа нэр болон зарах үнэ, бусад шаардлагатай өөрчлөгдсөн мэдээллийг өөрчлөөд хадгална.
3. Бараа код excel файлаас импортлох
Хэрвээ олон нэр төрөл, загварын бараа материалтай, өмнө нь тухайн бараа материалын код нэгэнт үүссэн, өөр програмд бүртгэлтэй үед тухайн барааны жагсаалт Excel файлаар бэлдээд олноор нь импортлож оруулах боломжтой. Ингэж оруулахдаа Бараа материал -> Бараа код -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах дарж тухайн загварын дагуу мэдээллээ бэлдээд Үйлдэл -> Импорт дарж олноор импортлоно.
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код -> Жагсаалт үйлдэл -> Импорт
Анхаарах зүйл:
- Бэлдсэн excel файлаа хаасны дараа импортлоно уу.
- Excel-с анх удаа импорт хийхэд түгээмэл тохиолддог нэг алдаа бол “The 'Microsoft.Jet.OLEDB.4.0' provider is not registered on the local machine.” ба ЭНД дарж зааварчилгааны дагуу засна уу.
- Цонх бүрийн талбар бүрт ямар утга авч байгааг системээс урьдчилж шалгаад зөв төрөлтэй (format) бэлдэх шаардлагатай. Жишээ нь, Барааны бүртгэл дээр Хэмжээ гэсэн багананд тоон утга оруулахгүйгээр текст утга оруулж болохгүй.
Хэрвээ танай бараа материалын нэр төрөл, загвар нь олон, аль эсвэл өмнө нь тухайн бараа материалын код нэгэнт үүссэн, өөр програмд бүртгэлтэй үед тухайн барааны жагсаалт Excel файлаар бэлдээд олноор нь импортлож оруулах боломжтой.
- Бараа материал -> Бараа код -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах дарж темплэйт татна.
Бизнесийн онцлог болон яг ямар төрлийн бараа материалын код оруулах гэж байгаагаас бөглөх утгууд өөр өөр байх ба жишээ загваруудыг дараах линкээс татаж, өөрт тохирох загвараар өөрсдийн бараа кодын загвараа бэлдээд импортлох боломжтой. Тус загвар нь зөвхөн жишээ загвар ба танайх өөрсдийн нэршил, код, үнээр сольж оруулахыг анхаарна уу. Татах темплэйт загварууд:
- Ресторан, караоке, паб меню
- Кофешоп меню
- Дэлгүүрийн бараа
- Хувцас, сэлбэг хэрэгсэл
- Түүхий эд материал, хангамжийн материал
- Татаж авсан excel файл бэлдэх буюу оруулах барааны мэдээлэл оруулах. Баганын толгой мэдээлэл дээр хулганаар очиход ямар мэдээлэл оруулах талаар тайлбар tooltip-р харагдана.
- Бараа материал -> Бараа код -> Үйлдэл -> Импорт дарж файлаа сонгоод импортлоно. Хэрвээ дутуу, буруу импорт хийсэн бол Бараа материал -> Бараа код жагсаалтаас импорт хийсэн бараа кодуудаа бүгдийг нь сонгоод (Select all, Ctrl+A, Drag down) хулганы баруун товч дараад Устгах дарж устгаад, ахин засч импортлох боломжтой.
Темплэйт загвар нь дараах багануудтай ба багана бүрт яг ямар утга оруулах зааварчилгаатай сайтар танилцсаны дараа бэлдэнэ үү. Хэрвээ бэлдсэн файл нь импорт хийгдэхгүй, эсвэл дутуу импорт хийгдэж байгаа тохиолдолд яг хэд дэх мөрийн бараа ороод зогссон байна түүний дараагийн мөрөнд оруулсан утгаа excel файлаас шалгана уу.
- Бараа ангилал - Dayansoft POS програм дээр бараанууд бараа ангиллаар ялгарч харагддаг. Тус ангиллын нэрийг оруулна
- Бараа нэр - Бараа, үйлчилгээний нэрийг давхардалгүй оруулах ба бэлдсэн файлд, эсвэл өмнө нь Dayansoft ERP системд тухайн нэрээр бараа код бүртгэгдсэн байгаа бол импорт хийгдэхгүй алгасна.
- Зарах үнэ - Бараа, үйлчилгээний зарах үнийг оруулна. Жич: Татвар шингэсэн буюу НӨАТ болон НХАТ-тай үнэ оруулна.
- Бараа код - Барааны кодыг давхцал байхгүй байдлаар оруулна. Давхацсан бол орохгүй үлдэхийг анхаарна уу.
- Бараа төрөл - Зөвхөн Материал, Үйлчилгээ, Бүтээгдэхүүн гэсэн 3 үгээс аль 1-г бичиж оруулна.Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
- Бараа бүлэг - Барааны бүлэг оруулна. Ангилалтай ижил байж болно.
- НӨАТ төрөл - 1, 2, 3 гэсэн 3 тооноос сонгож оруулна.
- 1 - Энгийн / НӨАТ тооцно
- 2 - Чөлөөлөгдөх / НӨАТ-аас чөлөөлнө
- 3 - 0 хувь хэрэглэх / НӨАТ 0% тооцно
- Нэгдсэн сан - Үйл ажиллагааны төрлөөс хамааран дараах Нэгдсэн сангийн кодыг сонгон ашиглахыг зөвлөж байна. БАҮАК буюу Бараа ажил үйлчилгээний ангиллын кодыг оруулна. Энэхүү сонголт нь www.ebarimt.mn сайт дээрх улсын хэмжээнд бүртгэлтэй нэгдсэн сан юм. НӨАТ-н урамшууллын систем буюу НӨАТУС-н системд борлуулалтын мэдээллийг илгээхэд энэхүү утгыг заавал сонгохыг шаарддаг. Үйл ажиллагааны төрлөөс хамааран дараах НӨАТУС кодыг сонгон ашиглахыг зөвлөж байна.
- Restaurant / Ресторан - 6331000 (Рестораны бүрэн үйлчилгээтэй хоол, ундаар үйлчлэх үйлчилгээ)
- CoffeeShop / Кофешоп - 2399990 (Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн)
- FastFood / Түргэн хоол - 2399990 (Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн)
- Karaoke / Караоке - 6331000 (Рестораны бүрэн үйлчилгээтэй хоол, ундаар үйлчлэх үйлчилгээ)
- Retail / Дэлгүүр, жижиглэн худалдаа - 2399990 (Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн)
- Salon / Салон - 9729000 (Гоо сайхны бусад төрлийн үйлчилгээ)
- Pharmacy / Эмийн сан - 6227300 (Эмийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа)
- Татвар код - НӨАТ хуулинд заасан НӨАТ-аас чөлөөлөх, НӨАТ 0% тооцох бараа үйлчилгээний хувьд 3 оронтой ангилал кодыг оруулна. Өөрөөр хэлбэл, НӨАТ төрөл багана дээр 2 эсвэл 3 гэсэн утга оруулсан үед заавал татвар код оруулна.
- Посоор борлуулна - Оруулж байгаа бараа нь Dayansoft POS-оор борлуулах бол 1 тоо, үгүй бол 0 тоо оруулна.
- Киоск - Оруулж байгаа бараа нь Dayansoft Kiosk-оор борлуулах бол 1 тоо, үгүй бол 0 тоо оруулна.
- Хэмжих нэгж - Бараа, үйлчилгээний хэмжих нэгжийг оруулна. Хэмжих нэгжийн бүртгэл нь Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Хэмжих нэгж цонхонд урьдчилан бүртгэгдсэн байдаг ба тухайн лавлахын код баганын утгыг энд тохируулахад болно.
- Хэмжээ - Бараа материалын савлагаан дахь хэмжээг оруулна. Жишээ нь, архи 750 мл бол 750 г.м.
- Савлагаа -
- Баркод -
- Үнийн жагсаалт -
- Specs -
- Faq -
- Баталгаа -
- External code -
- Товч нэр -
- Нэр /EN/ -
- Үйлдвэрлэгч -
- Нийлүүлэгч -
- Бренд -
- Загвар код -
- Загвар нэр -
- Размер -
- Өнгө -
Бизнесийн онцлог болон яг ямар төрлийн бараа материалын код оруулах гэж байгаагаас шалтгаалж зөвхөн шаардлагатай, утга оруулах багануудад утга бөглөнө. Жишээ нь,
1. Dayansoft POS програмаар борлуулдаг бараа, үйлчилгээ импортлохдоо:
Заавал утга оруулах дараах баганууд байх ба тохирох утгыг зөв оруулж хадгалсны дараа импортлох боломжтой. Хэрвээ буруу утга оруулсан, эсвэл хоосон үед импорт хийгдэхгүй.
- Бараа ангилал
- Бараа нэр
- Зарах үнэ
- Бараа код
- Бараа төрөл
- Бараа бүлэг
- НӨАТ төрөл
- Нэгдсэн сан
- Посоор борлуулна
- Хэмжих нэгж
- Үнийн жагсаалт
Багана тус бүрээр ямар утга оруулахыг тайлбарлавал:
- Бараа ангилал: Dayansoft POS програм дээр бараанууд бараа ангиллаар ялгарч харагддаг. Тус ангиллын нэрийг оруулна. Ж/нь: Хоол, Салат, Ундаа гэх мэт. Програм дээр үүсгээгүй бол автоматаар үүснэ.
- Бараа нэр : Бараа, үйлчилгээний нэрийг давхардалгүй оруулах ба бэлдсэн файлд, эсвэл өмнө нь Dayansoft ERP системд тухайн нэрээр бараа код бүртгэгдсэн байгаа бол импорт хийгдэхгүй алгасна. Давхардал шалгахдаа excel файлаас Conditional Formatting -> Highlight Cells Rules -> Duplicate Values дарж шалгадаг. Хэрвээ зайлшгүй ижил нэртэй бараа үйлчилгээ оруулах шаардлагатай тохиолдолд барааны нэрний өмнө бараа кодыг залгаж ялган оруулах нь оновчтой. Жишээ нь, 1001 Бараа, 1002 Бараа гэх мэт
- Зарах үнэ: Бараа, үйлчилгээний зарах үнийг оруулна. Татвар шингэсэн (НӨАТ, НХАТ орсон) эцсийн хэрэглэгчээс авах үнийг оруулахыг анхаарна уу.
- Бараа код: Танай байгууллага нийт хичнээн нэр төрлийн бараа үйлчилгээтэйгээс шалтгаалж 4 эсвэл 5 оронтой кодоор кодлох нь оновчтой байдаг. Жишээ нь, Барааны код 1001-с эхлээд кодлож болно. 1001-9999 хүртэл 8999 нэр төрлийн код үүсэх боломжтой. Үүнээс олон бол 10001-с эхэлж болно. Байгууллагын онцлог, бараа үйлчилгээний төрөлжилт зэргээс хамаарч барааны кодоо илүү олон оронтой тоо эсвэл үсэг орсон код үүсгэж гараас оруулах боломжтой. Бараа, үйлчилгээний кодыг давхардалгүй оруулах ба бэлдсэн файлд, эсвэл өмнө нь Dayansoft ERP системд тухайн кодоор бараа код бүртгэгдсэн байгаа бол импорт хийгдэхгүй алгасна.
-
Бараа төрөл: Зөвхөн Материал, Үйлчилгээ, Бүтээгдэхүүн гэсэн 3 үгээс аль 1-г бичиж оруулна.Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
- Материал - Энэ төрлийг бараа материал, түүхий эд, хангамжийн материал зэрэг худалдан авч, зарлага, үлдэгдэл хөтлөгдөх биет материаллаг бараа кодууд дээр сонгоно. Жишээ нь: Шилтэй архи, вино, чихэр, шоколад, сүү гэх мэт худалдан аваад, борлуулдаг материал болох юм.
- Бүтээгдэхүүн - Байгууллага өөрөө үйлдвэрлэдэг бэлэн бүтээгдэхүүн дээр энэ төрлийг сонгоно. Жишээ нь: Тортны үйлдвэрийн хувьд торт, Хувцасны үйлдвэрийн хувьд өмд, цамцны нэр төрөл тус бүрээр
- Үйлчилгээ - Биет бус, service буюу үйлчилгээнүүд, үлдэгдэл хөтлөгдөх боломжгүй бараа дээр энэ төрлийг сонгоно. Жишээ нь: Такс, караокены цаг, кофе, хоол, задгай пиво, 50 гр архи гэх мэт. Өөр утга оруулсан тохиолдолд импорт хийгдэхгүй. Барааны төрлөөс шалтгаалж үлдэгдэл хөтлөгдөх, өртөг тооцогдох, бүртгэл хөтлөх эсэх нь хамаардаг.
Кофешоп, ресторан, хоолны газар зэрэг хэрэглэгчийн захиалгын дагуу бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарж буй бизнес нь нэг утгаараа үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд хоол, кофе, салад зэрэг нь “Бүтээгдэхүүн” төрөлтэй байх ёстой боловч ийм төрлийн бизнес дээр үйлдвэрлэлийн модуль хөтлөх нь нүсэр, түвэгтэй байдаг. Иймд хялбаршуулсан журмаар “Үйлчилгээ” хэлбэрээр бүртгэдэг ба орц норм тохируулж, зөвхөн шууд материалын зардлыг өртөг шингээх, бусад зардлыг бүтээгдэхүүний өртөгт шингээлгүй, тусад нь зардлын дансаар хөтөлж бүртгэхийг зөвлөдөг. Иймд үйлчилгээний цэгт хийж борлуулдаг бүх төрлийн хоол, уух зүйл, сет зэрэг барааны кодын хувьд Үйлчилгээ төрлийг сонгоно уу!
- Бараа бүлэг: Барааны бүлэг оруулна. Барааг олоход хялбар байдлаар дэд бүлгүүд үүсгэж оновчтой бүлэглэх нь чухал. Жишээ нь: 1-р хоол, 2-р хоол, хүйтэн уух зүйлс, халуун уух зүйлс гэх мэт. Бараа ангилалтай адилхан байж болно. Dayansoft ERP систем дээр бараанууд бараа бүлгээр ялгарч харагддаг. Програм дээр үүсгээгүй бол автоматаар үүснэ.
- НӨАТ төрөл - 1, 2, 3 гэсэн 3 тооноос сонгож оруулна.
- 1 - Энгийн / НӨАТ тооцно
- 2 - Чөлөөлөгдөх / НӨАТ-аас чөлөөлнө
- 3 - 0 хувь хэрэглэх / НӨАТ 0% тооцно
- Нэгдсэн сан: БАҮАК буюу Бараа ажил үйлчилгээний ангиллын кодыг оруулна. Энэхүү сонголт нь www.ebarimt.mn сайт дээрх улсын хэмжээнд бүртгэлтэй нэгдсэн сан юм. НӨАТ-н урамшууллын систем буюу НӨАТУС-н системд борлуулалтын мэдээллийг илгээхэд энэхүү утгыг заавал сонгохыг шаарддаг. Үйл ажиллагааны төрлөөс хамааран дараах НӨАТУС кодыг сонгон ашиглахыг зөвлөж байна.
- Restaurant / Ресторан - 6331000 (Рестораны бүрэн үйлчилгээтэй хоол, ундаар үйлчлэх үйлчилгээ)
- CoffeeShop / Кофешоп - 2399990 (Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн)
- FastFood / Түргэн хоол - 2399990 (Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн)
- Karaoke / Караоке - 6331000 (Рестораны бүрэн үйлчилгээтэй хоол, ундаар үйлчлэх үйлчилгээ)
- Retail / Дэлгүүр, жижиглэн худалдаа - 2399990 (Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн)
- Salon / Салон - 9729000 (Гоо сайхны бусад төрлийн үйлчилгээ)
- Pharmacy / Эмийн сан - 6227300 (Эмийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа)
- Татвар код - НӨАТ хуулинд заасан НӨАТ-аас чөлөөлөх, НӨАТ 0% тооцох бараа үйлчилгээний хувьд 3 оронтой ангилал кодыг оруулна. Өөрөөр хэлбэл, НӨАТ төрөл багана дээр 2 эсвэл 3 гэсэн утга оруулсан үед заавал татвар код оруулна.
- Посоор борлуулна: 1 гэсэн утга оруулна.
- Хэмжих нэгж: Бараа, үйлчилгээний хэмжих нэгжийг оруулна. Хэмжих нэгжийн бүртгэл нь Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Хэмжих нэгж цонхонд урьдчилан бүртгэгдсэн байдаг ба тухайн лавлахын код баганын утгыг энд тохируулахад болно. POS програмаар борлуулдаг бараа үйлчилгээний хувьд хэмжих нэгж нь ихэвчлэн Ширхэг байх ба ш утгыг энэ багананд тохируулахад болно. Мөн кг, гр-аар борлуулдаг бол тохирох утгаа оруулж болно.
- Үнийн жагсаалт: Үндсэн үнэ гэсэн утга оруулна. Хэрвээ Dayansoft ERP системийн Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд анхны тохиргоог өөрчилсөн, салбартаа зориулж шинэ үнийн жагсаалт өөр нэрээр үүсгэсэн бол тухайн үүсгэсэн нэрээ энэ багананд тохируулна.
Заавал утга оруулах шаардлагагүй дараах баганууд байх ба тохирох утгыг зөв оруулж хадгалсны дараа импортлох боломжтой. Хэрвээ буруу утга оруулсан үед импорт хийгдэхгүй.
- Хэмжээ: Бараа материалын савлагаан дахь хэмжээг оруулна. Жишээ нь, архи 750 мл бол 750 г.м. Энд хэмжээг тохируулснаар дараа нь орц норм тохируулах үед “Хэмжээ” багананд харагдах ба орц норм зөв тохируулахад алдаа гарахаас сэргийлж чадна. Хэрэв хэмжээ хамаарахгүй бараа бол 1 тоо оруулаарай.
- Савлагаа: Багц буюу хайрцаг савлагаа доторх тоо хэмжээг оруулна. Эсвэл дээд хэмжих нэгж дэх тоо хэмжээг оруулна. Жишээ нь, Beer буюу пиво нь авдрандаа 24 савлагаатай ирдэг бол 24, гурил, элсэн чихэр зэрэг түүхий эд материалыг грамм буюу бага нэгжээр бүртгэх ба Савлагааны хэмжээ дээр 1000 гэж (1000 гр = 1 кг) оруулснаар худалдан авалт хийх үедээ авсан кг-н тоог “Савлагаа тоо” баганад оруулах үед “Савлагааны хэмжээ”-р үржүүлж “Тоо хэмжээ” багананд зөв тоо хэмжээг тооцоолоход ашиглана. Хэрэв савлагаа хамаарахгүй бараа бол 1 тоо оруулаарай.
- Баркод: Баркод оруулна. 1-с олон баркод оруулахдаа таслалаар зааглан оруулна. Жишээ нь,6921425518267,4601000216123,6936254885657
- Specs: Барааны талаар дэлгэрэнгүй specification тодорхойлолт, дэлгэрэнгүй үзүүлэлт оруулна. Энд оруулснаар Dayansoft ERP болон Dayansoft POS програмаас хэвлэн гарах баримт дээр хэвлэх боломжтой.
- Faq: Тухайн бараатай холбоотой худалдан авагч, хэрэглэгчээс асуудаг түгээмэл асуулт, хариултыг оруулна. Мөн барааг програмд сонгох үед тухайн бараатай холбоотой санамж, зөвлөгөө зэргийг оруулж, дэлгэцэнд харах боломжтой.
- Баталгаа: Барааны баталгааны хугацаа, баталгаатай холбоотой нэмэлт тайлбар оруулна. Баталгааны хуудсанд хэвлэх боломжтой.
- External code: Дотоод кодоос гадна гадаад код буюу нэмэлт барааны код байдаг тохиолдолд энэ талбарт оруулна. Өөр систем, програмтай холбогддог, өөр бааз хооронд мэдээлэл солилцдог тохиолдолд ихэвчлэн ашиглагддаг.
- Товч нэр: Бараа, үйлчилгээний товч нэр оруулна. Dayansoft POS програмаар урт нэртэй барааг хэвлэх үед багтахгүй байх асуудал тулгардаг бөгөөд энд тохируулсан товч нэр баримт дээр хэвлэгдэнэ.
- Нэр /EN/: Бараа, үйлчилгээний нэрний орчуулга оруулна. Тайлангуудыг орчуулж харах, Dayansoft DMart програмд борлуулалт харах үед энд оруулсан нэрээр харагдана.
- Үйлдвэрлэгч: Бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч байгууллагын нэр оруулна. Тухайн үйлдвэрлэгч нь Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд зөв ижил нэршлээр урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай. Барааны кодыг үүсгэхдээ хэдийгээр нэг бүтээгдэхүүн боловч үйлдвэрлэгч тус бүрээр кодолж үүсгэх нь оновчтой. Үйлдвэрлэгчээс хамаарч тухайн бүтээгдэхүүний баркод, үзүүлэлт, spec, үнэ зэрэг олон зүйлс ялгаатай байдаг тул ялгаж бүртгэх нь оновчтой.
- Нийлүүлэгч: Тухайн барааг нийлүүлдэг харилцагчийг сонгоно. Тухайн харилцагч нь Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд зөв ижил нэршлээр урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай.
- Бренд: Тухайн бараа бренд бүтээгдэхүүн бол брендийн нэр оруулна. Тухайн бренд нь Dayansoft ERP системийн Бараа материал -> Бараа код -> Бренд -> Нэмэх цонхонд зөв ижил нэршлээр урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай.
- Загвар код, Загвар нэр: Тухайн бараа ямар нэг загвартай (style, стиль, хийц) бол загварын нэроруулна. Тухайн загвар нь Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Загвар цонхонд зөв ижил нэршлээр урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай.
- Размер: Тухайн бараанд урт, өргөн, өндөр гэх мэт хэмжээс байдаг бол хэмжээ, размер оруулна. Тухайн размер нь Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Размер цонхонд зөв ижил нэршлээр урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай.
- Өнгө: Тухайн барааны өнгө будгийн нэр оруулна. Тухайн өнгө нь Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Өнгө цонхонд зөв ижил нэршлээр урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай.
2. ТЭМ, түүхий эд материал, хангамжийн материал, БҮТЭЗ код импортлохдоо:
Заавал утга оруулах дараах баганууд байх ба тохирох утгыг зөв оруулж хадгалсны дараа импортлох боломжтой. Хэрвээ буруу утга оруулсан, эсвэл хоосон үед импорт хийгдэхгүй.
- Бараа нэр
- Бараа код
- Бараа төрөл
- Бараа бүлэг
- Хэмжих нэгж
Багана тус бүрээр ямар утга оруулахыг тайлбарлавал:
- Бараа нэр : Бараа, үйлчилгээний нэрийг давхардалгүй оруулах ба бэлдсэн файлд, эсвэл өмнө нь Dayansoft ERP системд тухайн нэрээр бараа код бүртгэгдсэн байгаа бол импорт хийгдэхгүй алгасна. Давхардал шалгахдаа excel файлаас Conditional Formatting -> Highlight Cells Rules -> Duplicate Values дарж шалгадаг. Хэрвээ зайлшгүй ижил нэртэй бараа үйлчилгээ оруулах шаардлагатай тохиолдолд барааны нэрний өмнө бараа кодыг залгаж ялган оруулах нь оновчтой. Жишээ нь, 1001 Бараа, 1002 Бараа гэх мэт
- Бараа код: Танай байгууллага нийт хичнээн нэр төрлийн бараа үйлчилгээтэйгээс шалтгаалж 4 эсвэл 5 оронтой кодоор кодлох нь оновчтой байдаг. Жишээ нь, Барааны код 1001-с эхлээд кодлож болно. 1001-9999 хүртэл 8999 нэр төрлийн код үүсэх боломжтой. Үүнээс олон бол 10001-с эхэлж болно. Байгууллагын онцлог, бараа үйлчилгээний төрөлжилт зэргээс хамаарч барааны кодоо илүү олон оронтой тоо эсвэл үсэг орсон код үүсгэж гараас оруулах боломжтой. Бараа, үйлчилгээний кодыг давхардалгүй оруулах ба бэлдсэн файлд, эсвэл өмнө нь Dayansoft ERP системд тухайн кодоор бараа код бүртгэгдсэн байгаа бол импорт хийгдэхгүй алгасна.
- Бараа төрөл: Зөвхөн Материал гэсэн утга оруулна. Хэрвээ байгууллага өөрөө үйлдвэрлэдэг бэлэн бүтээгдэхүүн бол Бүтээгдэхүүн утга оруулна.
- Бараа бүлэг: Барааны бүлэг оруулна. Барааг олоход хялбар байдлаар дэд бүлгүүд үүсгэж оновчтой бүлэглэх нь чухал. Жишээ нь: 1-р хоол, 2-р хоол, хүйтэн уух зүйлс, халуун уух зүйлс гэх мэт. Бараа ангилалтай адилхан байж болно. Dayansoft ERP систем дээр бараанууд бараа бүлгээр ялгарч харагддаг. Програм дээр үүсгээгүй бол автоматаар үүснэ.
- Хэмжих нэгж: Бараа, үйлчилгээний хэмжих нэгжийг оруулна. Хэмжих нэгжийн бүртгэл нь Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Хэмжих нэгж цонхонд урьдчилан бүртгэгдсэн байдаг ба тухайн лавлахын код баганын утгыг энд тохируулахад болно.
Заавал утга оруулах шаардлагагүй баганууд байх ба ямар утга оруулахыг энэхүү зааварчилгааны дээд хэсэгт "Dayansoft POS програмаар борлуулдаг бараа, үйлчилгээ импортлох" заавраас харна уу.
Түгээмэл асуудаг асуулт:
- Барааны үнэ болон бусад мэдээллээ яаж засч, өөрчлөх вэ?
- Бараа материал -> Бараа код цонхноос хулганы баруун товч дараад Засах буюу мэдээлэл өөрчлөх бараа код руу 2 удаа дарж орно. Засах өөрчлөх мэдээллийг өөрчлөөд Хадгалах товч дарна.
- Барааны үнийг олноор нь сольж болох уу?
- Болно. Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхноос солиод хадгална.
- Бараа кодуудыг олноор нь устгаж болох уу?
- Болно. Бараа кодын жагсаалтаас олноор нь сонгоод хулганы баруун товч дараад Устгах товч дарна. Гэхдээ тухайн кодоор гүйлгээ хөтлөгдсөн, тохиргоонд орсон бол устах боломжгүй. Энэ тохиолдолд идэвхтэй чекийг авч идэвхгүй болгоод хадгална уу. Гүйлгээ түүх болон үлдэх учраас устгах боломжгүй. Хэрвээ мэдээллийн бааз өндөрлөөд тухайн жилд гүйлгээ хөтлөөгүй тохиолдолд л устгах боломжтой болно.
- Бараа кодуудын бараа бүлэг (Бараа төрөл, Посоор борлуулна, Идэвхтэй гэх мэт дурын талбарын утгууд) олноор нь сольж болох уу?
- Хэрэглэгч олноор нь солих боломжгүй бөгөөд тус бүрийн бараа код цонхноос нэг бүрчлэн солих шаардлагатай. Гэхдээ яг ямар байгаа мэдээллийг ямар болгох тухайгаа тодорхой бичээд өгвөл Даянсофт ХХК-н зүгээс танд тусалж олноор нь солих үйлдлийг богино хугацаанд хийж өгөх боломжтой. Гэхдээ солих боломжгүй дата мэдээлэл, төрөл байгаа тохиолдолд хариу тайлбар өгөх болно.