Төлбөр тооцоо хийж, баримт хэвлэх


Шинэчилсэн:2025/02/04 Унших:4 мин 18 сек

Dayansoft POS програмын цэс: Төлөх

Хэрвээ тооцоо хийж баримт хэвлэхээс өмнө сонгосон бараа, үйлчилгээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тохиолдолд буцахдаа дээр байрлах Бараа товч дээр дарж бараа сонгох цонх руу буцна.

Захиалга урьдчилж үүсгэдэг бизнесийн хувьд төлбөрийн баримт хэвлэхээс өмнө тооцооны хуудас хэвлэхдээ Захиалга цэснээс уг захиалгаа сонгож доорх зурагт харуулсан Тооцоо товчийг дарна. PreBill1

Dayansoft POS програмд төлбөрийг дараах хэлбэрүүдээр хийж болох ба нэгээс олон төлбөрийн хэлбэрээр хувааж төлбөр хийх боломжтой.

Бараагаа сонгоод, эсвэл захиалгаа сонгосны дараа Төлөх товч дарахад төлбөрийн цонх руу шилжинэ. Худалдан авагчийн төлбөрөө төлж буй төлбөрийн хэлбэр дээр дарахад төлөх дүн автомат хуулагдах ба гараас дүнг өөрчлөх боломжтой. Төлбөр төлсөн хэлбэр дээр төлсөн дүнг оруулаад Байгууллагаар баримт хэвлэх (F11) эсвэл Хувь хүнээр баримт хэвлэх (F12) товч дарна. PosPayment12

Төлбөрийн баримт

Баримт хэвлэснээр төлбөрийн ebarimt болон борлуулагчийн хувь хэвлэгдэнэ. Борлуулагчийн хувийг хэвлэхгүй байх боломжтой. Өөр бусад нэмэлт баримт хэвлэх болон хэвлэхгүй тохиргоог энд дарж дэлгэрүүлж уншаарай.

PosEbarimt

Борлуулагчийн хувь

PosSellerCopy

Dayansoft POS програмаас A4 цаасаар баримт хэвлэх боломжтой байдаг. Хэрвээ танай байгууллага 80mm, 58mm-н хэвлэгч ашиглахгүй, A4 хэмжээтэй цаасан дээр баримт хэвлэх бол энд дарж Борлуулагчийн хувь, Ebarimt загвар файлыг татаж Dayansoft POS фолдерт өөрийн байгууллагын регистрийн дугаар бүхий фолдерт хуулснаар баримт хэвлэх боломжтой болно. Ebarimt%D0%904

Төлбөр төлөх үед тохиолдох алдаа, асуудлууд шийдвэрлэх арга зам

Байгууллагын нэр автомат дуудахгүй байх

Кассын төхөөрөмж интернеттэй үед регистрийн дугаараар ААН, татвар төлөгчийн нэрийг www.ebarimt.mn–с дуудаж харуулдаг. Хэрэв нэр дуудах боломжгүй бол "Интернетгүй эсвэл татварын системээс нэр, ТТД дуудах сервис ажиллахгүй байгаа тул байгууллагаар борлуулалт бичих боломжгүй байна. Интернетээ шалгаад хэвийн бол татварын сервис хэвийн болтол түр хүлээнэ үү. ЗАХИАЛАХ товч дарж захиалга үүсгэж хадгалаад, хэвийн болмогц ЗАХИАЛГА цонхноос сонгож баримтаа гаргах боломжтой. The remote name could not be resolved: 'api.ebarimt.mn'" мессэж харуулна. CantLoadCompanyName

Нэр дуудахгүй байх шалтгаанууд, авах арга хэмжээ:

  1. Үйлдэл -> Тусламж -> Интернет байна уу? товч дарах. Хэрэв кабель салсан, интернет байхгүй бол интернетээ шалгаарай. Хэрэв байвал дараагийн 2-р алхам руу шилжинэ. Wifi хэвийн боловч сүлжээний кабелиар холбогдсон кассын төхөөрөмжийн интернет тасарсан байх нь элбэг тохиолддог. Хэрэв интернет тасарсан бол router, switch төхөөрөмжөө унтрааж асаана. Интернет ирэхгүй бол интернетийн үйлчилгээ авдаг компанидаа хандан шалгуулах /Univision, Mobinet, G-Mobile, Skymedia г.м/ CheckInternet
  2. Хэдийгээр интернет тасраагүй ч www.ebarimt.mn–с нэр дуудаж харуулдаг татварын сервис хааяа түр хугацаанд ажиллахгүй болох тохиолдол үүсдэг ба энэ нь улс орон даяар бүх програмд ижил тохиолддог асуудал юм. PosAPI 3.0 руу шилжсэнээс хойш оффлайн, татварын сервис ажиллахгүй үед байгууллагаар баримт шивэх боломжгүй болсон. (Өмнө нь 2.0 хувилбартай үед оффлайн, сүлжээгүй үед хэвийн хэвлэдэг байсан) Иймд баримтаа хэвлэж борлуулалт болголгүй, Захиалах товч дарж түр захиалга болгож хадгалаад, сервис хэвийн болсны дараа баримтаа нөхөн гаргахаас өөр арга байхгүй. Түр хүлээгээд дахин РД-р нэр дуудаж хэвийн болсны дараа Захиалга цонхноос захиалгаа сонгож баримт хэвлэж өгнө үү. PosOrder12

Dayansoft POS програмаас НӨАТ суутган төлөгч тохиргоог идэвхжүүлэх

НӨАТ суутган төлөгч биш байгууллага НӨАТ суутган төлөгч болох үед кассын програмд тохиргоо хийгдээгүй үед шууд баримт хэвлэх боломжгүй болно. Баримт хэвлэх үед "ebarimt (ERROR) 'ДАЯНСОФТ' татвар төлөгч нь НӨАТ суутган төлөгч мөн тул '6846874368746584385435435' баримтанд НӨАТ-г тооцоолох ёстой!" алдааны мессэж харуулна.

Энэ үед дараах алхмаар баримтаа гаргаарай.

  1. Dayansoft POS програмаа түгжих
  2. Dayansoft POS програмын нэвтрэх цонхноос НӨАТУС илгээх товч дарах үед тохиргоо татварын системээс шинэчлэгдэнэ. SendEbarimt
  3. Нэвтрэх цонхноос Мэдээлэл шинэчлэх товч дарах
  4. Програмд нэвтэрч баримтаа гаргана.

Анхаарах зүйлс: