Ebarimt яг одоо хэвлэхгүй тохиргоо хийлгэх


Шинэчилсэн:2024/10/22 Унших:1 мин 40 сек

Dayansoft POS програм нь www.ebarimt.mn -д холбогдон ажиллах шаардлагуудыг хангаж, сертификат авсан бөгөөд борлуулалтын баримт гаргахдаа заавал ebarimt хэвлэдэг. Гэхдээ бизнесийн онцлогоос хамаарч POS програмаас тухайн үед заавал ebarimt хэвлэхгүй байх (хэвлэвэл давхардах) шаардлага үүсч гарсан учраас бид 2022.2-р сарын шинэчлэлээр хэрэглэгчдийн хүсэлтээр сугалааны дугаартай ebarimt яг борлуулалт хийх агшинд хэвлэхгүй байх тохиргоог хийх боломжтой болгосон.

Танай байгууллагын бизнесийн онцлогоос шалтгаалж:

Хэрхэн тохиргоог идэвхжүүлэх вэ?

Дараах агуулга бүхий албан бичгийг гарын үсэг, тамгаар баталгаажуулж [email protected] мэйл хаягаар илгээнэ.

" Манай ... дугаартай ... компани нь худалдан авагчдаа ebarimt дараа нь олгодог тул Dayansoft POS програмд яг борлуулалт гарах агшинд ebarimt хэвлэхгүй байх тохиргоог идэвхжүүлж өгнө үү.

Хүсэлт гаргасан .............................................. / / "

Програмд хэрхэн баримт гаргах вэ?

  1. Төлбөр төлөх цонхонд Харилцагч заавал сонгоно. (Хэрвээ харилцагч сонгох цонхонд харилцагч байхгүй тохиолдолд Dayansoft ERP системийн Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд шинэ харилцагч нэмж, Посоор үйлчлүүлнэ чеклэгдсэн байх шаардлагатай.) NoVat
  2. Дараа олгох товч дарах үед Ebarimt яг одоо хэвлэхгүй (дараа өгөх/өмнө өгсөн) гэдэгтээ итгэлтэй байна уу? асуулга асууж Yes дарна. Энэ үед ebarimt хэвлэгдэхгүй, Тооцооны баримт хэвлэгдэнэ.

NoPrintEbarimt

Борлуулалтын жагсаалтанд тухайн баримтанд ebarimt хэвлээгүй бол ebarimt баганын утга чекгүй харагдана.

Sales

Анхаарах зүйл: