Онлайн сургалтанд хамрагдах заавар
Шинэчилсэн:2025/03/12 Унших:1 мин 45 сек
Даянсофт ХХК-с хийгдэх Dayansoft ERP системийн модуль бүрийн онлайн сургалтанд хамрагдахаар төлбөр төлсөн харилцагч нар дараах алхам зааврын дагуу сургалтанд бүртгүүлж хамрагдана. Сургалтанд олон ажилтан хамрагдах тохиолдолд ажилтан тус бүр өөрийн мэдээллээр тусдаа хүсэлт илгээхийг анхаарна уу.
Алхам1:
Даянсофт ХХК-с dayansoft албан пэйж хуудсаар тухайн сарын онлайн сургалтын хуваарь бүхий постыг урьдчилж зарлана.
Алхам2:
Сургалтанд хамрагдах Dayansoft ERP системийн хэрэглэгч хамрагдах сургалтуудаа сонгож, сургалтанд хамрагдах форм бөглөж хүсэлт илгээнэ.
Алхам3:
Даянсофт ХХК-с хүсэлтийг хянаж баталгаажуулна.
Хэрэв төлбөр төлөөгүй, эсвэл хэрэглэгчийн бүртгэл хийгдээгүй бол хүсэлтийг цуцлах тул хэрэглэгчийн бүртгэлээ dayansoft page хандаж хийлгээрэй.
Алхам4:
Сургалт тус бүрээр бүртгэл баталгаажсан хэрэглэгчдийн онлайн групп үүсгэж нэмнэ. Мэйл хаяг болон утасны дугаараар давхар урилга илгээгдэнэ.
Email invitation:
Message invitation:
Алхам5:
Хэрэглэгч мэйл болон утсаар ирсэн аль ч линк дээр дарж, анхны удаа Bitrix24 системд өөрийн дараах мэдээллийг 1 удаа бүртгүүлж бүртгэл үүсгэнэ. Зөвхөн анх нэвтрэх үед нэг удаа хийгдэх ба цаашид тухайн бүртгэлээр хамрагдах тул та зайлшгүй бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.
- Firstname - Өөрийн нэр (Даянсофт ХХК-с оруулсан үед автомат бөглөгдсөн байна.)
- Lastname - Овог (Даянсофт ХХК-с оруулсан үед автомат бөглөгдсөн байна.)
- Password - Цаашид нэвтрэх нууц үг үүсгээд Ready to send товч дарж бүртгэл үүсгэнэ.
Бүртгэл амжилттай баталгаажиж, сургалтын группт нэмэгдсэн үед дараах байдалтай харагдана. Гар утас болон веб линк аль алинаар холбогдох боломжтой.
Bitrix app-аа нээгээд Collabs цэс рүү нэвтрээд бүртгүүлсэн сургалтуудын жагсаалтыг харах ба Live сургалт явагдаж байгаа үед Join дараад нэвтрэх боломжтой.
Алхам6:
Даянсофт ХХК-с товлосон сургалт эхлэхээс 15-30 минутын өмнө Video call эхлүүлэх ба утас, web browser-н алинаар ч холбогдох боломжтой. Гэхдээ дэлгэц том, компьютер дээрээ орохыг зөвлөе. Дуудлагыг хүлээн авч, өөрийн чихэвч, микрофоноо шалгаж сургалтандаа ороход бэлэн байдлаа хангаарай.
Танд амжилт хүсье.
Анхаарах зүйлс:
- Сургалтанд хамрагдаж чадахгүй техник асуудал үүсвэл урьдчилж шалгаад dayansoft албан пэйж хуудсаар хуудсаар холбогдоорой.
- Сургалт шууд Live хийгдэх ба одоогоор сургалтын бичлэг хадгалагдахгүй, дахин нөхөж үзэх боломжгүй байгаа. Цаашид онлайн сургалтын контент бэлэн болж бичлэгийг шууд үзэх боломжтой болно.
- Хэрэв та 2025.2-р сараас өмнө Bitrix програмаар онлайн сургалтанд хамрагдсан бол өмнө нь account автомат үүссэн байгаа бөгөөд тус бүртгэлээс Log out дарж гарсны дараа линкээр нэвтэрч энэ зааврын дагуу шинээр бүртгэл үүсгэж ороорой.