Цалингийн загвар
Шинэчилсэн:2024/12/05 Унших:5 мин 49 сек
Dayansoft ERP системийн цэс: Цалин -> Цалингийн загвар
Систем суурилуулах үед
- Урьдчилгаа цалин (2024+)
- Сүүл цалин (2024+)
цалингийн загвар үүсгэж, тохируулаад тухайн загварт цалингийн үзүүлэлтүүдээр цалингийн томъёо зохиосон байна. Энэхүү 2 загвараар 2021 он ба түүнээс хойш оны цалинг бодно. Он солигдох үед 2022, 2023 гэх мэт шинэ загвар үүсгэх шаардлагагүй ба 2021+ загварыг сонгож бодолтоо хийнэ. Жич, 2021 оноос өмнө хэрэглэгч өөрсдөө дурын цалингийн загвар нэмж, засах боломжтой байсан бол 2021 оноос зөвхөн програм хөгжүүлэгчийн зүгээс програмын шинэчлэлээр оруулах өөрчлөх боломжтой болгож өөрчилсөн.
Энэ цонхонд зөвхөн тухайн цалингийн загвараас ашиглах буюу цалин бодолтонд харуулах үзүүлэлтүүдийг Бодолтонд харуулна чеклэх, харагдах Дараалал, харагдах Өргөн, Тайланд, картанд харуулах эсэх, Тогтмол утга зэргийг тохируулах боломжтой. Хэрэглэгч цалингийн томъёонд өөрчлөлт оруулах боломжгүй ба зөвхөн Даянсофт ХХК-с хууль, журмын өөрчлөлтийн дагуу системд өөрчлөлтийг оруулж, системийн шинэчлэлээр бүх харилцагч байгууллагад нэгэн зэрэг автомат хийгдэнэ.
Цалингийн загварт дээрх өөрчлөлтийг хийсэн бол Хадгалах товч дарна.
- Код – Цалингийн загварын кодыг системээс автомат дугаарлана.
- Нэр – Цалингийн загварын нэр харуулна.
- Бодолт төрөл - Урьдчилгаа, Сүүл цалин төрөл харагдана.
- Дугаар – Цалин бодолтын дугаар оруулна.
- Бодох өдөр – Цалингийн бодолт хийдэг сарын өдрийг оруулна. Хэдийгээр сарын эхний өдрөөр тасалбар болгож цалин боддог боловч цалин боддог өдөр нь 10, 15 гэх мэт ялгаатай байж болно. Цалин бодох үед тухайн өдрийг “Цалин бодолт” цонхонд “Огноо” талбарт бөглөнө. Жишээ нь, Бодох хоног 25 гэж оруулсан тохиолдолд цалин бодолт цонхонд цалингийн загвар сонгох үед хэдийгээр календарийн огноо 25 биш боловч систем автоматаар тухайн сарын 25-ны өдрийг бөглөж санал болгоно. Гэхдээ цалин бодож байгаа өдрөөр биш хэддүгээр сарын цалин бодож байгаа, аль сарын цалингийн зардалд тусах вэ гэдгээ хэрэглэгч та өөрөө зөв тохируулах нь чухал.
- Бодох дугаар - Цалин бодолтын дугаар харуулна.
- Идэвхтэй – Цалингийн загвар идэвхтэй бол тэмдэглэнэ. Томъёоны шинэчлэлт хийгдэж, хуучирсан загваруудыг идэвхгүй болгож, архив хэлбэрээр үлдээнэ.
- Хувилбар - 2021 оноос хойшхи загвар v2, 2021 оноос өмнөх загвар v1 байна.
Сонгогдсон цалингийн загварт харгалзах үзүүлэлтүүд, тэдгээрийн томъёо, тайлбар жагсаалтаар харагдана.
-
Нэр – Цалингийн үзүүлэлтийн код харуулна.
-
Багана - Үзүүлэлтийн баганын кодыг харуулна.
-
Томъёо (Систем) – Үзүүлэлтийн томъёог харуулна. Системийн томъёог зөвхөн Даянсофт ХХК-с хууль, журмын өөрчлөлтийн дагуу оруулж, системийн шинэчлэлээр бүх харилцагч байгууллагад нэгэн зэрэг автомат хийгдэнэ. Тайлбар систем баганаас томъёоны тайлбарыг уншаарай.
**Тайлбарууд:** 1. Томъёо оруулсан үзүүлэлтэд цалин бодох үед гараас утга оруулах, томъёогоор бодогдсон утгыг өөрчлөх боломжгүй байна. 2. Үржих * 3. Хуваах / 4. Нэмэх + 5. Хасах - 6. Хэрвээ буюу нөхцөл шалгах IIF(A>B, A, B) 7. Тэнцүү = 8. Их буюу тэнцүү >= 9. Бага буюу тэнцүү <= 10. SheetTypeId - Цалингийн загварын дугаар, 1 - Урьдчилгаа цалин, 2 - Сүүл цалин 11. WageAmount - Үндсэн цалин 12. Year - Жил 13. Month - Сар 14. InsuredTypeId - Даатгуулагчийн төрлийн код
-
Томъёо оруулна (Систем) – Хэрэв үзүүлэлт дээр хэрэглэгч өөрийн томъёог оруулах боломжтой бол чектэй байна. Гараас чеклэх боломжгүй ба зөвхөн Даянсофт ХХК-с томъёо оруулах боломжтой үзүүлэлтүүдийг урьдчилж тохируулна. Хэрэв танай байгууллага тухайн үзүүлэлт дээр томъёо оруулах шаардлагатай бол Даянсофт ХХК-тай холбогдоно уу.
-
Томъёо – Хэрэглэгч өөрийн байгууллагын онцлог, дотоод журмын дагуу томъёо оруулах боломжтой. Жишээ нь, нэмэгдэл, суутгал, KPI хийснээр цалин тооцох гэх мэт. Томъёо оруулахдаа системийн томъёог сайн харж, томъёо оруулах syntax-н дагуу оруулахыг анхаарна уу. Хэрэглэгч буруу томъёо оруулснаар цалин бодолт буруу бодогдоно. Томъёо оруулахдаа 0 утга авах боломжтой утгад хуваах томъёо оруулсан бол цалин бодохдоо тухайн баганын утгыг гараас 0-лэж болохгүйг хатуу анхаарна уу. Энэ тохиолдолд "Attempted to divide by zero." алдаа зааж цалин бодох боломжгүй болно.
-
Тогтмол – Хэрэв үзүүлэлт тогтмол утгатай бол тогтмол утгыг оруулна. Хэдийгээр тогтмол утгыг систем бөглөж санал болгох боловч гараас өөрчлөх боломжтой. Жишээ нь, үйлдвэрчний эвлэлийн татварын хувь.Хэрэглээнүүд:
o Сарын ажлын хоног
o Сарын ажлын фонд цаг
o 1 хоногийн хоолны нэмэгдэл мөнгө (тогтмол бол)
o 1 хоногийн унааны нэмэгдэл мөнгө (тогтмол бол) гэх мэт. -
Өмнөхөөс татах (v2+) - 2021 оноос хойшхи цалин бодолтонд Урьдчилгаа, Сүүл цалин алийг сонгосноос хамаарч өмнөх сарын бодолтоос утгаа татна.
- Жишээ №1: Урьдчилгаа цалингийн хувь хэмжээг өөр өөр хувиар тооцож цалин бодох үед:
- Дараах тохиргоог хийсэн бол Хадгалах товч дарна.
- Дараах тохиргоог хийсэн бол Хадгалах товч дарна.
- Жишээ №1: Урьдчилгаа цалингийн хувь хэмжээг өөр өөр хувиар тооцож цалин бодох үед:
-
1.1 Код буюу 101 кодтой Урьдчилгаа цалингийн хүснэгт (2021+ он) баганыг идэвхжүүлнэ.
-
1.2 Шүүлт хийх мөр оруулж Үндсэн цалингаас урьдчилгаа цалин бодох хувь гэсэн нүдийг чеклэж сонгоно.
-
1.3 Тогтмол гэсэн баганын 40 гэсэн тоон утгийг 0 утгаар солино
-
1.4 Өмнөхөөс татах (v2+) баганын Урьдчилгаа гэсэн утгыг сонгоно.
- Дээрх тохиргоог хийсний дараа цалин бодолт цэсэнд нийт ажилчдынхаа урьдчилгаа цалинг бодох хувь хэмжээг ажилтан тус бүрээр өөр өөр хувь хэмжээгээр нэг удаа гараар тохируулж хадгалах ба дараагийн урьдчилгаа цалин бодоход тохируулсан хувь хэмжээнүүд автоматаар татагдаж харагдана.
- Жишээ №2: Цалин бодоход НДШ, ХХОАТ тооцохгүй үед 1 удаа дараах тохиргоог хийгээд сар бүрийн бодолтонд автомат дуудах:
- Дараах тохиргоог хийсэн бол Хадгалах товч дарна.
- Дараах тохиргоог хийсэн бол Хадгалах товч дарна.
-
1.1 Код буюу 102 кодтой Сүүл цалингийн хүснэгт (2021+ он) баганыг идэвхжүүлнэ.
-
1.2 Тохиргоо өөрчлөх үзүүлэлтийг сонгоно.
-
1.3 Өмнөхөөс татах (v2+) баганын Сүүл цалин гэсэн утгыг сонгоно.
- Дээрх тохиргоог хийсний дараа цалин бодоход тохируулсан утгаар бодолт хийгдэнэ.
-
Өмнөхөөс татна (v1) – 2021 оноос өмнөх цалин бодолтонд өмнөх сарын цалин бодолтоос утгаа авдаг үзүүлэлтийн хувьд тэмдэглэнэ. “Тогтмол” болон томъёоны утга ямар байхаас үл шалтгаалан тухайн цалингийн загвараар бодсон өмнөх сарын бодолтоос тухайн баганын утгыг автомат татна. Өмнө нь хэрэглэж байсан жишээ:
-НДШ хувь хэмжээг даатгуулагчийн төрлөөс хамаарч эхний сард 1 удаа тохируулах ба дараа саруудаас өмнөх сарын тохируулснаар татна. Гэхдээ цалингийн загвар солигдох үед хамгийн анхны сарын тохиргоог хэрэглэгч гараас тохируулахыг анхаарна уу.
-Даатгуулагчийн төрөл гэх мэт. 2021 оноос хойшхи загвар буюу v1-с бусад загварт хамааралгүй.
-
Тайланд харуулна – Цалин бодолтын тайланд харуулах үзүүлэлтүүдийг тэмдэглэнэ. Мэдээж хэрэг бүх үзүүлэлтийг тайланд харуулах шаардлагагүй. Тэмдэглэснээр:
-Тайлан -> Цалин тайлангуудад тухайн баганын утга хэвлэгдэнэ.
-
Картанд харуулна – Цалингийн картанд харуулах үзүүлэлтүүдийг тэмдэглэнэ.
-Тайлан -> Цалин -> Цалингийн карт тайланд тухайн баганын утга хэвлэгдэнэ. Мөн цалингийн мэдээг ажилтнууд руу мэйлээр илгээх үед энд тохируулсан үзүүлэлтүүд илгээгддэг.
- Өргөн – Цалин бодолтын цонх болон тайлангуудад тухайн үзүүлэлтийн утгыг харуулах баганын өргөнийг тохируулна. Дунджаар 45 pixels байх нь оновчтой. Хамгийн ихдээ 60 pixels байх нь оновчтой.
- Дараалал – Цалин бодолтын цонхонд болон тайланд үзүүлэлтүүдийн харагдах дарааллыг оруулна. Дараалал баганын утга давхцаж болох бөгөөд цалин бодоход нэн шаардлагатай утгуудаа урдуур, шаардлагагүй, хааяа ашиглагддаг багануудын дарааллыг хойгуур буюу ихээр тохируулах нь оновчтой. Жишээ нь,
-Үндсэн цалин
-Сарын ажлын фонд цаг -Ажилласан цаг -Олговол зохих -Хоол унаа -Урьдчилгаа цалин -Авлага -НДШ -Орлогын татвар -Гарт олгох -Амралтын мөнгө -Актны мөнгө -ЖАТ мөнгө зэрэг нэн шаардлагатай, байнга ашиглагддаг баганууд урдуур харагдах нь оновчтой. -
Тайлбар (Систем) - Тухайн үзүүлэлтийн талаар, дүнг ямар томъёогоор хэрхэн тооцсон талаар тайлбар оруулсан байна.
-
Бодолтонд харуулна (Систем) – Систем хөгжүүлэгчийн зүгээс цалин бодох цонхонд зайлшгүй харуулах шаардлагатай үзүүлэлтүүдийг сонгож тохируулна. Хэрэглэгч өөрчлөх боломжгүй ба чеклэгдсэн үзүүлэлтүүд цалинд бодолт цонхонд заавал харагдана.
-
Бүлэг - Цалингийн үзүүлэлтийн бүлгийг харуулна.
Анхаарах зүйл:
Цалин бодолт цонхыг нээсний дараа Цалингийн загвар дээр өөрчлөлт оруулаад (багана нэмсэн, хассан, дараалал өөрчилсөн) хадгалахад Цалин бодолт цонхонд өөрчлөлт нь шууд ордоггүй. Энэ тохиолдолд:
- Цалингийн загвар дээрээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Цалин бодолтоо эхлээд хадгална.
- Цалин бодолт цонхонд Үйлдэл -> Шинэ товч дараад дахин шинээр Салбар нэгж, Цалингийн загвараа сонгоход өөрчлөлт нь орно.
- Цалин бодолтын жагсаалт руу буцаж ороод өмнө хадгалсан Цалин бодолт руу ороход өөрчлөлт орсон байх болно.