Дансны эхний үлдэгдэл (баланс данс, түр данс)


Шинэчилсэн:2025/02/02 Унших:2 мин 38 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Данс эхний үлдэгдэл

Түгээмэл асуулт, хариулт:

Энэ цонхонд Данс төрөл: сонголтыг сольж Байнгын данс, Түр дансуудыг сольж:

AccountBalance

  1. Эхний үлдэгдлийн огноо: Санхүү бүртгэл -> Тайлант үе цонхны Эхний үлдэгдлийн огноог харуулна. Хэрвээ эхний үлдэгдлийн огноог өөрчлөх шаардлагатай бол Санхүү бүртгэл -> Тайлант үе цонхонд тохируулаад Хадгалах товч дарна. Энэ талбарт очиход Эхний үлдэгдлийн огноог зөвхөн Санхүү бүртгэл -> Тайлант үе цонхонд өөрчлөх боломжтой. 1 баазын хувьд зөвхөн 1 эхний үлдэгдлийн огноо тохируулна. мессэж харуулна.
  2. Эхний үлдэгдлийг Данс тус бүрийн харгалзах Дүн баганад гараас оруулах бөгөөд тухайн дансны Баланс шинжээр (актив, пассив) нь дебет, кредит талд програм салгаж харуулна. Хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийн дансны дүнг Дүн багананд нэмэх дүнгээр оруулна.
  3. Дансны эхний үлдэгдлийг оруулаад Хадгалах товч дарж хадгалах бөгөөд дебет, кредит-ийн хөл дүн нь тэнцэх ёстой.

Туслах журналтай данснуудын эхний үлдэгдлийн дүнг оруулах болон дэлгэрэнгүй хэлбэрээр харахыг хүсвэл дараах холбоосуудаар ороод тус бүрийн зааврын дагуу эхний үлдэгдлийнхээ дүнг оруулах, харах боломжтой.

Дансны эхний үлдэгдэл цонхонд дараах мэдээллийг харуулна.