Данс код, данс тохиргоо


Шинэчилсэн:2025/06/05 Унших:11 мин 21 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл – Данс код

Энэ цонхонд байгууллагын хэмжээнд бүртгэл хөтлөх данс үүсгэж, дансны төлөвлөгөө зохиож оруулна. Бүх ажил гүйлгээ, баримт нь дансны төлөвлөгөөнд суурилж хийгдэх ба тайлангууд дансаар бүлэглэгдэж, ялгарч гарах учраас дансны төлөвлөгөөг хариуцлагатай, зөв, нямбай үүсгэх шаардлагатай.

Системийг анх суурилуулах үед Сангийн сайдын 2014 оны 249-р тушаалын хавсралт дахь ААН-н нягтлан бодох бүртгэлийн дансны жишиг жагсаалтыг оруулсан байх ба өөрийн байгууллагын онцлогт тохируулж зарим дансыг нэмж, хасч тохиргоо хийх шаардлагатай. Хэрвээ програм анх суурилуулахад байсан дансны жишиг төлөвлөгөөг татах бол ЭНД дарж татна уу. Дансны бүлэг, төрөл, тохиргоог буруу өөрчилснөөс болж тайлан мэдээ буруу боловсруулж харуулахыг анхаарах хэрэгтэй.

Гүйлгээнд холбохоос өмнө дансыг олноор нь сонгоод Үйлдэл -> Устгах боломжтой. Цаашид огт ашиглагдахгүй дансыг л устгах нь зөв ба устгасны дараа буцааж сэргээх боломжгүй, шаардлагатай бол гараар буцааж нэмэхийг анхаарна уу!

Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Өмнө үүсгэсэн данстай ижил шинж чанартай данс үүсгэх тохиолдолд тухайн дансыг сонгон Үйлдэл -> Хувилах эсвэл хулганы баруун товч дарж Хувилах товчоор хувилаад зөвхөн Данс код, Данс нэр өөрчлөөд хадгалах нь хамгийн хялбар арга юм. DuplicateAccount

Хэрвээ танай байгууллага олон салбар нэгж, өртгийн төвтэй ба тус бүр олон данс үүсгэх шаардлагатай бол хувилах дансаа сонгоод Үйлдэл -> Хувилах (олноор) дарж олноор нь хувилна. DuplicateAccounts

Мөн хулганы баруун товч дарж тухайн дансны бүх гүйлгээний түүхийг харах боломжтой.

Баримт дээр хэвлэгдэх нягтлан, няравын нэр тохируулах:

Данс нэмээд хадгалах үед дараах алдаа зааж болно. Энэ нь та шинэ илүү хоосон мөр нэмсэн гэсэн үг. Энэ тохиолдолд зүүн гар талд ДАНСНЫ БҮЛЭГ текст дээр дараад жагсаалтын төгсгөлд нэмсэн илүү хоосон мөрүүдээ хасаад Хадгалах товч дарна уу. AddAccount

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл - Данс код - Тохиргоо - Мөнгөн хөрөнгө цонхонд харилцахын данстай холбоотой данс тохиргоо хийх

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн дансны бүлгийн Харилцах дансны хувьд банк, дансны нэр, IBAN дансны дугаарыг оруулна. Харилцахын дансны мэдээллийг оруулснаар гүйлгээ хийх болон нэхэмжлэх, харилцахын бүх төлбөрийн баримтууд дээр дансны мэдээллийг систем татаж харуулна. Ингэснээр бүртгэлийн алдаа гарахаас сэргийлнэ.

CashAccountCfg1

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Данс код -> Тохиргоо -> Бараа материал цонхонд бараа материалын данстай холбоотой тохиргоо хийх

Бараа материалын дансны ард дараах тохиргоонуудыг хийнэ. Данс дээр тохируулснаар гүйлгээ бүртгэх үед систем автомат татаж харуулах ба бүртгэлийн алдаа үүсэхээс сэргийлнэ. Хэрвээ сонгох данс үүсгээгүй бол Данс цонх руу буцаж шилжээд, дансаа урьдчилж үүсгэнэ үү. AccoungCfgInventory

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Данс код -> Тохиргоо -> Үндсэн хөрөнгө цонхонд үндсэн хөрөнгийн данстай холбоотой тохиргоо хийх

Үндсэн хөрөнгийн дансны ард хуримтлагдсан элэгдлийн данс болон элэгдлийн зардлын дансыг тохируулна. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох үед хуримтлагдсан элэгдэл болон элэгдлийн зардлыг систем өөрөө тохируулсан дансанд нь бичилт хийснээр бүртгэлийн алдаа гарахаас сэргийлнэ.

AccoungCfgAsset

Анхаарах зүйл: Хөрөнгө орлогодох, хөрөнгийн эхний үлдэгдэл тохируулахдаа дээрх 2 дансны тохиргоог өөрчилсөн тохиолдолд элэгдэл тооцох үед өөрчилснөөр татахыг анхаарна уу.

Дансны туслах журнал

Дансны төлөвлөгөөгөө боловсруулах үед бараа материал, үндсэн хөрөнгө, тооцооны данснуудын хувьд Туслах журнал баганын тохиргоог хэрхэн тохируулахаа шийдэх хэрэгтэй болдог. Учир нь бизнесийн онцлог, байгууллагын дотоод нягтлан бодох бүртгэлийн бодлогын хүрээнд тухайн байгууллага бараа материал болон үндсэн хөрөнгийн бүртгэлээ нэр төрлөөр нь ялган хөтлөх үү, хөтөлж чадах уу эсвэл бөөн дүнгээр нь ажил гүйлгээг хөтлөх үү, тухайн тооцооны дансны хувьд харилцагч тус бүрээр үлдэгдэл ялгаж хөтлөх үү гэдэг асуултуудад хэрхэн хариулахаас шалтгаалж энэ тохиргоог хийдэг.

Туслахтай данс: Тухайн дансаар бараа, хөрөнгө, харилцагчаар задаргаа бүртгэл хөтлөгдөж, тайлан мэдээгээ задаргаагаар харах боломжтой. Жишээ нь, Бараа материал, Үндсэн хөрөнгө гэх мэт. (Гэхдээ эдгээр данс ч Туслахгүй байж болно.)

Туслахгүй данс: Тухайн дансаар бараа, хөрөнгө, тооцооны нийд дүнгээр бүртгэл хөтлөгдөж, нэгтгэсэн дүнгээр тайлан мэдээгээр харах боломжтой. Яг ямар бараа, ямар хөрөнгө, аль харилцагч гэж ялган харах боломжгүй. Жишээ нь, Дуусаагүй үйлдвэрлэлийн дансууд, Дуусаагүй барилга, ААНОАТ-н өглөг, НӨАТ-н өглөг, НӨАТ-н авлага, Цалингийн өглөг гэх мэт.

Жишээлбэл,

Бараа материалын данс:

  1. "Туслахтай" бол журнал бичилт цонхоор тухайн дансаар гүйлгээ бүртгэх боломжгүй бөгөөд “Туслахтай барааны дансаар журнал бичих боломжгүй!” алдааны мессэж харуулна. Ийм дансаар зөвхөн Бараа материалын модуль, цонхнуудаар гүйлгээ хөтлөх боломжтой.
  2. Бараа материалын дансны хувьд тухайн бараа материалын дансаар бараа тус бүрээр задаргаа, үлдэгдэл, өртөг задалж бүртгэхгүйгээр бөөн дүнгээр нь журнал бичиж хөтлөх хэрэгцээ шаардлага байгаа бол “Туслахгүй” бараа материалын данс нээгээд Санхүү бүртгэл - Журнал бичилт цонхоор тус дансаа сонгоод ажил гүйлгээгээ бүртгэж болно. Ийм дансаар зөвхөн Бараа материалын модуль, цонхнуудаар гүйлгээ хөтлөх боломжгүй, дансны сонголтонд тус данс харагдахгүй. Иймд бараа материалын дансыг анх үүсгэхдээ ямар төрлийн данс байхыг зөв үүсгэх шаардлагатай.

Үндсэн хөрөнгийн данс:

  1. “Туслахтай” бол Санхүү бүртгэл - Журнал бичилт цонхоор тухайн дансаар гүйлгээ бүртгэх боломжгүй бөгөөд “Туслахтай хөрөнгийн дансаар журнал бичих боломжгүй!” алдааны мессэж харуулна. Ийм дансаар зөвхөн Үндсэн хөрөнгийн модуль, цонхнуудаар гүйлгээ хөтлөх боломжтой.
  2. Үндсэн хөрөнгийн дансны хувьд тухайн үндсэн хөрөнгийн дансаар хөрөнгө тус бүрээр задаргаа, үлдэгдэл, өртөг задалж бүртгэхгүйгээр бөөн дүнгээр нь журнал бичиж хөтлөх хэрэгцээ шаардлага байгаа бол “Туслахгүй” үндсэн хөрөнгийн данс нээгээд Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхоор тус дансаа сонгоод ажил гүйлгээгээ бүртгэж болно. Ийм дансаар зөвхөн Үндсэн хөрөнгийн модуль, цонхнуудаар гүйлгээ хөтлөх боломжгүй, дансны сонголтонд тус данс харагдахгүй. Иймд үндсэн хөрөнгийн дансыг анх үүсгэхдээ ямар төрлийн данс байхыг зөв үүсгэх шаардлагатай.

Тооцооны данс:

  1. “Туслахтай” үед Тайлан - Өглөг авлага буюу тооцооны тайлангууд дээр тухайн харилцагчийн тооцоог шүүж харах боломжтой болно.
  2. Харин “Туслахгүй” үед тухайн дансыг тооцооны тайлангаар шүүж харах боломжгүй болно. Туслахгүй дансны товчоо тайлан, гүйлгээг Санхүү бүртгэл - Журнал жагсаалт, Санхүү бүртгэл - Тооцоо товчоо цонхноос Туслах журнал чекийг авч тухайн дансаар шүүж харна уу.

Туслах журналтай холбоотой түгээмэл асуулт, хариулт:

Данс устгах

Тухайн дансаар

Зайлшгүй устгах шаардлагатай, буруу бүртгэл бол тохируулсан, ашигласан бүртгэлүүдээс хасч, устгасны дараа дансыг устгах боломжтой.

Хэрвээ тухайн дансаар нэгэнт гүйлгээ бүртгэсэн гүйлгээг устгах боломжгүй бол дансыг идэвхгүй болгодог.

Данс харагдахгүй байх шалтгаан

Цонхны данс сонголтонд таны хайсан данс харагдахгүй байх цөөн хэдэн шалтгаан байдаг. Үүнд: