Пос бүртгэл
Шинэчилсэн:2024/10/16 Унших:3 мин 34 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос
Энэ цонхонд Dayansoft POS-н програмын бүртгэл, тохиргооны мэдээлэл оруулна. Шинээр борлуулалтын цэг нээхээс өмнө энэ тохиргоог нэг удаа хийх ба тохиргоо хийсний дараа Dayansoft POS програм ажиллах боломжтой болно.
Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
Посын мэдээлэл
-
Код – ПОС-н код оруулна. Дурын код өгөх боломжтой ч 2 оронтой код байхад хангалттай.
-
Нэр – ПОС-н нэр оруулна.
-
Бизнес нэр – ПОС-с хэвлэгдэх баримт дээр хэвлэгдэх байгууллагын эсвэл тухайн борлуулалтын цэгийн бизнес нэр оруулна. Бизнес нэр оруулаагүй үед “Байгууллага” цонхонд тохируулсан байгууллагын нэр хэвлэгдэнэ.
-
Салбар нэгж – ПОС-н харъяалагдах салбар нэгжийг тохируулна.
-
Харилцагч - Тухайн борлуулалтын цэгийн борлуулалтыг татах үед ямар харилцагчаар татахыг тохируулна. Тохируулаагүй тохиолдолд өдөр бүрийн борлуулалт татахдаа харилцагчаа заавал гараар сонгоно гэсэн үг.
-
Байршил – ПОС харъяалагдах байршил буюу аймаг, дүүрэг сонгож оруулна. Татварын систем буюу www.ebarimt.mn рүү борлуулалтын мэдээ илгээхэд ашиглагддаг.
-
Төрөл – Бизнес, үйл ажиллагааны төрлийг сонгож оруулна. Энд сонгосон төрлөөс хамаарч тухайн салбарын онцлогт тохирсноор програм ажиллана. Жишээ нь, бараа сонгох үед тоо хэмжээг нэмэх эсэх, Taskbar харагдах уу, fullscreen хийгдэх үү гэх мэт.
o Coffeeshop - кофешоп o FasfFood - түргэн хоол o Restaurant - ресторан o Salon - салон o Pharmacy - эмийн сан o Karaoke - караоке o Retail - дэлгүүр, жижиглэн худалдаа
-
Харъяа салбар - ПОС-н харъяа салбар нэгж тохируулна. Олон салбар нэгжтэй тохиолдолд нэгдсэн үнийн бодлого, гишүүнчлэл, бэлгийн картын модуль ашиглах үед хэрэглэгддэг. Бүх салбарт гишүүнчлэл, бэлгийн картууд ашиглагдах бол бүх посын бүртгэлийн харъяа салбарт “Салбарууд” буюу салбар нэгжүүдийн дээрх толгой салбар нэгжийг тохируулах ба картын бүртгэл нь “Салбарууд” нэгжид бүртгэлтэй байна. Хэрвээ харъяа салбар тохируулаагүй бол үндсэн салбар нэгжээр явна.
-
Мэдээлэл шинэчилсэн – Тухайн ПОС хэзээ Dayansoft ERP системээс хамгийн сүүлд мэдээлэл шинэчилсэн хугацааг харуулна.
-
Програм шинэчилсэн – Тухайн ПОС програм хэзээ сүүлд шинэчлэгдсэн хугацааг харуулна.
Анхаарах зүйл:
- Шинээр салбар нээгдэх бүрт шинэ пос нэмж тохируулна. Нэг салбар татан буугдаж, шинэ салбар нээгдэж байгаа тохиолдолд ч гэсэн шинээр үүсгэж тохируулахыг зөвлөж байна. Хуучин салбараас Dayansoft POS програмыг шинэ салбартаа шинээр тохируулалгүй үргэлжлүүлэн ашиглах нь тухайн хоёр салбарын борлуулалт холилдох, үлдэгдэлд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавартайг анхаарна уу.
- Нэгэнт тохируулж борлуулалтын цэгийн програм ажиллаж эхэлсний дараа энэ тохиргоог хамаагүй дураараа өөрчилж болохгүй болохыг анхаарна уу.
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос -> Бэлэн бус
Энэ цонхонд Dayansoft POS-н програмд төлбөр тооцоо хийх банк болон бусад бэлэн бус төлбөрийн шийдлүүд тохируулна. Үүнд:
- Банкны пос терминал
- Харилцах данс, мобайл банк
- Dayansoft POS програмтай интеграци холболт хийгдээгүй бусад финтек, fintech төлбөрийн шийдлүүд байж болно.
Одоогоор 5 төлбөрийн шийдэл тохируулах боломжтой.
- Бэлэн бус – Бэлэн бус төлбөрийн шийдлийн нэрийг оруулна. Товч, тодорхой ялгахаар оруулна.
Анхаарах зүйл:
- ПОС дээр аль болох цөөн төлбөрийн сонголт оруулах нь хэрэглэгч болон кассын ажилтанд амар байдаг. Хэрэв төлбөрийн шийдэл солигдсон тохиолдолд тухайн сольсон өдрөөс өмнөх борлуулалтууд өмнө ямар төлбөрийн хэлбэрээр хийгдсэнийг зөвхөн хэвлэсэн тайлангаас харах боломжтойг анхаарна уу.
- Dayansoft POS програмтай шууд интеграци холболт хийсэн fintech шийдлүүдийг энд тохируулахгүй болохыг анхаарна уу. Dayansoft POS програм нь одоогоор зарим банкны пос терминал болон цөөн финтек төлбөрийн шийдлүүдтэй интеграци хийсэн. (төлбөрийн цонхноос Fintech товч дээр дарж харна уу.)
- Энд тохируулсны дараа Dayansoft POS програмаас түгжиж гараад мэдээлэл шинэчлээд дахин нэвтэрсний дараа нэмэгдэхийг анхаарна уу.
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос -> Төлбөрийн журнал тохиргоо
Энэ цонхонд посын борлуулалт татаад төлбөрийн журнал холбох данс, харилцагчийн тохиргоо хийснээр журнал холбох үед касс, харилцах, тооцооны дансууд руу шууд бичилт хийгдэх боломжтой болсон. Гэхдээ борлуулалтын орлого нь касс болон харилцах дансанд яг хэзээ орлого болж орж байгаа вэ гэдгээс хамаарч энэ тохиргоог хийх эсэхээ шийднэ. Жишээ нь, касс буюу бэлэн орлого шууд тухайн өдрөө ордог бол тохируулах нь зөв. Харин харилцах дансны хувьд settlement татаж дараа өдөр нь ордог бол энд тохируулах нь буруу юм. Учир нь энд тохируулснаар тухайн борлуулалт хийсэн өдрөөр харилцахын орлого үүсч, дансны хуулгатай огнооны хувьд зөрүү үүсгэж үлдэгдлийг зөрүүлнэ гэсэн үг. Энд дарж борлуулалтын журналын төрлүүдийн 3-р хэсгийг анхааралтай уншиж ялгааг нь хараарай.
Нэмэх товч дарна.
- Пос - Посын нэр харуулна.
- Төлбөр төрөл - Пос дээр сонгогдох төлбөрийн төрөл сонгоно. Зөвхөн бэлэн болон бэлэн бус сонголтууд, QR төлбөрийн шийдлүүд сонголтонд харагдана.
- Данс код - Касс, харилцах, тооцооны дансаа сонгоно.
- Данс нэр - Сонгосон дансны нэр харуулна.
- Харилцагч код - Харилцагч байгууллага сонгоно.
- Харилцагч нэр - Сонгосон харилцагчийн нэр харуулна.