Дагалдах, урамшуулал, сет бараа
Шинэчилсэн:2024/10/16 Унших:2 мин 36 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код -> Дагалдах
Dayansoft ERP & POS програм дээр ямар нэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах үед тухайн бүтээгдэхүүнийг заавал дагалдаж борлуулагддаг, эсвэл сонголттойгоор санал болгодог бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болно. Жишээлбэл, комбо сет авахад ундаагаа сонгодог, хачираа сонгодог.
-
Шинээр Сет үнэ үнийн жагсаалтыг Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд үүсгэнэ.
-
Тус шинээр үүсгэсэн үнийн жагсаалтыг Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ цонх нэмэлт үнийн жагсаалт хэсэгт нэмж тохируулна. Энд тохируулаагүй тохиолдолд POS програмд тохируулсан үнээр биш үндсэн үнээр татагдахыг анхаарна уу.
-
Бараа материал -> Барааны код цонхонд сетэнд орж буй дагалдах бараануудыг сетэнд орохдоо борлуулах үнийг тохируулна. Жишээ нь, Сетэнд орохдоо үнэгүй буюу 0 үнээр тохируулна.
- Бараа материал -> Барааны код -> Дагалдах цонхонд сетэнд орж буй дагалдах бараанууд сонгож, хэдэн ширхэг дагалдах, дагалдахдаа ямар үнээр, заавал дагалдах эсэхийг тохируулна.
Энэ цонхонд тухайн дагалдах бараа, үйлчилгээг сонгосноор Dayansoft POS програмд бараа сонгох үед энд тохируулсан бараануудыг автоматаар шүүж, санал болгодог. Харин ERP системийн хувьд үндсэн бараа үйлчилгээг сонгоод хулганы баруун товч дараад Мөр нэмэх (Дагалдахаар) товч дарснаар жагсаалтанд нэмэгдэнэ.
- Бараа код – Тухайн барааг авах үед дагалдан зарагдах боломжтой, програмаас санал болгох барааны кодыг оруулна. Энд сонгох бараа кодуудыг урьдчилж кодлож бүртгэсэн байна.
- Бараа нэр – Тухайн барааг авах үед дагалдан зарагдах боломжтой барааны нэрийг оруулна.
- Тоо – Тухайн бараа хэдэн ширхэг дагалдахыг оруулна.
- Үнийн жагсаалт – Тухайн дагалдах бараа ямар үнийн жагсаалтаар дагалдахыг оруулна. Жишээ нь : Сет үүсгэж борлуулахад дагалдах бараануудын үнийг 0 байхаар Сет үнэ-ийн жагсаалт үүсгэж сонгоно. Ингэснээр борлуулалт хийхэд дагалдах бараа тус бүр 0 төгрөгөөр татагдаж харин борлуулалтын дүн нь сетийн үнээр хийгдэнэ гэсэн үг.
- Зарах үнэ - Сонгосон үнийн жагсаалтанд тохируулсан үнийг харуулна. Хэрвээ үнэ тохируулж өөрчлөх бол урьдчилаад Бараа материал -> Бараа код эсвэл Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхонд тохируулаарай.
- Заавал – Заавал нүдийг чеклэснээр үндсэн барааг сонгоход Dayansoft POS програм дээр дагалдах бараа автоматаар дуудагдана.
- Дагалдах төрөл - Тухайн дагалдах бүтээгдэхүүний төрлийг сонгоно. Одоогоор энэхүү төрөл нь зөвхөн Dayansoft Kiosk програм дээр ажиллана. Цаашид Dayansoft POS програмд ажиллана.
- Үндсэн - Заавал дагалдах бүтээгдэхүүнийг энэ төрөлтэй оруулна.
- Сонголттой - Сонголттойгоор авах бүтээгдэхүүнийг энэ төрөлтэй оруулна.
- Нэмэлт - Авч болох, авахгүй байж ч болох нэмэлт сонголтыг энэ төрөлтэй оруулна.
- Ангилал - Барааны ангиллыг харуулна.
- Заавал - Чеклэсэн үед үндсэн барааг сонгох үед Dayansoft POS програмд дагалдах сонголт автомат нэмэгдэнэ. Чеклээгүй бол автомат нэмэгдэхгүй, зөвхөн шүүгдэж сонголттойгоор харагдана.
- Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарснаар таны тохируулсан дагалдах бараанууд POS програмд орно. Хэрвээ бичлэг, зураг дээрх шиг ажиллахгүй байгаа тохиолдолд хийсэн алхмуудаа ахин нэг удаа шалгана уу. Дагалдах бараа үйлчилгээний бараа код тус бүр нь Dayansoft POS програмд харагдахаар Посоор борлуулна, Бараа данс тохируулсан байх ёстой.
Анхаарах зүйл:
- Дагалдах сонголт нь Recommendation буюу санал болгож байгаа бөгөөд заавал хэрэглэгч сонгож дагалдуулж зарна гэсэн үг биш.
- Дагалдах тохируулаад Dayansoft POS програмаар борлуулалт болж гарсан тохиолдолд Dayansoft ERP системээс Борлуулалт -> Үйлдэл -> Посын борлуулалт татах дарж татах үед дагалдсан бараанууд тохируулсан үнээр шууд хасалт хийгдэнэ. Харин тус дагалдах бараа, үйлчилгээ нь өөрөө цаанаа орц нормтой, Үйлчилгээ төрөлтэй бараа код бол түүхий эд материалын зарлага нь автомат хийгдэхгүй, стандарт орцоор зарлага бүртгэх үед хасагдахыг анхаарна уу.