Барааны код устгах
Шинэчилсэн:2024/10/16 Унших:0 мин 53 сек
Бараа код устгах
Устгах бараа код руу дарж ороод Үйлдэл -> Устгах товч дарна.
Олноор устгах
Олноор устгах бол бараа кодын жагсаалтаас олноор нь сонгоод Жагсаалт үйлдэл -> Устгах товч дарна.
Барааны код аль бүртгэлд орсныг шалгах дараалал:
Мэдээж хэрэг тухайн барааны кодыг
- Өөр нэг бүтээгдэхүүний орц норм тохируулсан,
- Эхний үлдэгдэл оруулсан
- Худалдан авалт, дотоод зарлага гэх мэт аль нэг бараа материалын цонхоор бүртгэл хөтөлсөн бол устгах боломжгүй. Зайлшгүй устгах шаардлагатай бол тухайн кодыг ашигласан бүртгэл, тохиргоог урьдчилан устгаад, дараа нь барааны кодыг устгана.
- Үйлдвэрлэл -> Орц норм цонхноос ББ код эсвэл Материал код багананд тухайн устгах барааны кодыг тохируулсан бол тухайн орц нормын тохиргооноос урьдчилан хасна уу.
- Бараа материал -> Барааны код -> Гүйлгээ цонхноос хугацаагаар шүүж тухайн кодоор хийсэн гүйлгээ байвал урьдчилан устгана уу.
- Бараа материал -> Эхний үлдэгдэл цонхонд тухайн кодоор үлдэгдэл оруулсан бол устгана.
- Үндсэн тохиргоо -> Харилцагч - Борлуулдаг, Нийлүүлдэг цонхнуудад тухайн барааны кодыг тохируулсан бол устгана.
Бараа код идэвхгүй болгох:
Тухайн барааны кодоор Dayansoft POS програмаар нэгэнт захиалга, борлуулалт хийгдсэн тохиолдолд огт устгах боломжгүй. Энэ тохиолдолд барааны кодоо үлдэгдэлгүй болгоод, идэвхгүй болгож үлдээнэ.