Посын борлуулалт татах
Шинэчилсэн:2024/10/16 Унших:7 мин 9 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт –> Шинэ -> Үйлдэл –> Посын борлуулалт татах
Энэ цонхноос Dayansoft POS програмаар өдрийн хаалт хийсэн өдрүүдийн борлуулалт сонгож, борлуулалтын баримт үүсгэнэ. Посын борлуулалтыг пос тус бүрээр, өдөр өдрөөр татна.
Толгой мэдээлэл
- Огноо - Борлуулалт татах хугацаа тохируулна.
- Пос - Борлуулалт татах борлуулалтын цэг тохируулна.
- Төрөл - Борлуулалт татах баримт, захиалгын төрлөө сонгоно.
- Борлуулалт - Зөвхөн борлуулалтын баримтуудаа татна.
- Захиалга - Зөвхөн захиалгуудаа татна.
- Борлуулалт + Захиалга - Борлуулалт болон захиалгаа нэгтгэж татна.
Жагсаалтын мэдээлэл
- ПОС код – ПОС-н код харуулна.
- ПОС нэр – ПОС-н нэр харуулна.
- Огноо – ПОС-н борлуулалт бичсэн бизнес өдрийг харуулна.
- Нээсэн огноо – Бизнес өдрийг нээсэн хугацааг харуулна.
- Хаасан огноо – Бизнес өдрийг хаасан хугацааг харуулна.
- Борлуулалт татсан – Тухайн өдрийн ПОС-н борлуулалтыг татсан бол сонгогдсон харагдана. 1 өдрийн борлуулалтыг 1 удаа л татна уу.
- Буцаалттай – Тухайн өдөр ПОС дээр борлуулалтын буцаалт хийгдсэн бол сонгогдсон харагдана. Хэрэв буцаалттай чектэй бол борлуулалтын буцаалтыг татна уу. Татахдаа Борлуулалт -> Борлуулалтын буцаалт -> Шинэ -> Үйлдэл -> Татах -> Посын борлуулалтын буцаалт татах товч дарж татна. Борлуулалтын буцаалт татах нь борлуулалт татахдаа яг ижил бөгөөд ялгаа нь зөвхөн Борлуулалтын буцаалт цонхноос татагдана. Буцаалттай бөгөөд буцаалт татсан тохиолдолд тухайн өдрийн борлуулалтын орлого, тооцоо тухайн буцаалтын дүнгээр буурна. Өөрөөр хэлбэл, борлуулалтын журналын эсрэг бичилт хийгдэнэ гэсэн үг. Хэрэглэгч нар буцаалттай үед борлуулалт нь шууд цэврээр татагдана гэсэн буруу ойлголттой байдаг ба та энэхүү зааварчилгааг дахин анхааралтай уншиж, буцаалтаа ангилж хэвшинэ үү.
- Буцаалт татсан – Тухайн буцаалт хийсэн өдрийн борлуулалтын буцаалтыг татсан бол сонгогдсон харагдана. 1 өдрийн борлуулалтын буцаалтыг 1 удаа л татна уу. Борлуулалт татах өдрөө сонгоод Татах товч дарна.
- Алдаа – Посын борлуулалтын дататай холбоотой алдааны төлвийн мэдээлэл харуулна. Алдааны мессэж харуулж байгаа тохиолдолд зааварчилгааны дагуу дахин илгээж шалгана уу.
Борлуулалт-н цонхонд посын борлуулалт татах үед дараах багануудын утгаар ялгаатай бол тусдаа мөр үүсгэдэг.
- Ажилтан
- Нэгж үнэ
- Хөнгөлөлт %
- Box
- Үнийн жагсаалт
- Сериал дугаар
- Ebarimt дараа олгоно
- Бараа данс (Ажилтан сонгосон бол ажилтанд тохируулсан данс)
Та Посын борлуулалт татахаас өмнө үүнийг заавал уншина уу!
Хэрвээ танай байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг өөрөөр хэлбэл, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд (тухайн бэлэн бүтээгдэхүүнийг хийхэд тодорхой түүхий эд материал, орц норм ордог) бусдад борлуулдаг. Мөн Dayansoft POS програм ашигладаг, Посын програмаас борлуулалтын буцаалт буюу ebarimt хэвлэгдэн гарсны дараа тухайн баримтыг буцаадаг бол анхаарлаа хандуулна уу.
Буцаалт гэдэг нь дотроо 2 төрөлтэй байдаг.
- Кассын ажилтны (зөөгч, бармены) андуурч бичсэн, эсвэл хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тэр даруйдаа буцаасан буюу “Андуурсан” буцаалт
- Гологдол, хэрэглэгч тухайн захиалгыг хийсний дараа амт чанар, үйлчилгээ зэргээс шалтгаалж буцаасан, кассын ажилтан андуурч буруу бүтээгдэхүүн хийсэн буюу “Жинхэнэ” буцаалт
Ялгаа нь гэвэл “Андуурсан” буцаалтын цаана тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хийхгүй, түүний түүхий эд материал огт зарлагадагдахгүй гэсэн үг. Харин “Жинхэнэ” буцаалтын хувьд уг бүтээгдэхүүн, үйлчилгээг түүхий эд материал зарлагадан үйлдвэрлэх боловч эцсийн худалдан авагчийн зүгээс гомдол гаргаж тус захиалгыг буцаасан гэсэн үг. Энэ 2 төрлийн буцаалтыг хооронд нь ялгаж, андуурсан болон жинхэнэ буцаалтаар нь ялгаснаар түүхий эд материал, сав баглаа боодлынхоо зарлага, үлдэгдэл зэргийг зөв хянах боломжтой. Хэрэв 2 төрлийн буцаалтыг ялгахгүй тохиолдолд та түүхий эд материалынхаа хяналтыг зөв хийж чадахгүй, нэг бол илүү зарлага, нэг бол дутуу зарлагаар бүртгэж бодит үлдэгдлээ хэд байх ёстойг мэдэх боломжгүй гэсэн үг.
Одоо тэгвэл “Андуурсан” болон “Жинхэнэ” буцаалтыг системд яаж ялгах вэ? Dayansoft POS програмд хийх үү? Dayansoft ERP системд хийх үү?
-Хариулт, Dayansoft ERP системд хийнэ.
-
Борлуулалтын цэг хааж, тухайн өдрийн хаалтыг Dayansoft POS програмд хийнэ. Хэрэв тухайн өдөр Dayansoft POS програмаар борлуулалтын буцаалт хийгдсэн бол тухайн өдөр гарсан ажилтнууд, менежерүүдээс тухайн буцаалт андуурсан уу? жинхэнэ үү гэдгийг лавлаж тодруулах шаардлагатай. Мэдээж хэрэг буцаалт хийх бүрт буцаалт хийж буй ажилтнаар тайлбар бичүүлж авч, буцаалтын баримт дээр тайлбар хэвлэгдэж байгаа боловч өөрөөс нь баталгаажуулж асуусан нь илүү найдвартай.
-
Андуурсан борлуулалтын буцаалтыг цуцлахдаа:
a. Dayansoft ERP системээс Борлуулалт -> Пос тайлан цонхоос “Баримт” тайланг сонгоод Огноог тохируулаад Харах товч дарна.
b. Шүүсэн борлуулалтын жагсаалтын “Төрөл” баганад дараах утгууд байна.
- Sales - борлуулалт
- Return - борлуулалтын буцаалт
c. Андуурсан болон жинхэнэ буцаалтууд Return утгатай байгаа. Жагсаалтаас ийм төрөлтэй буцаалтуудыг шүүнэ.
d. Андуурсан буцаалтын мөрөө сонгоод хулганы баруун товч дараад Буцаалт цуцлах / Баталгаажуулах товчийг дарж борлуулалтын буцаалтыг цуцална. Энэ үйлдлийг бүх андуурсан буцаалтын мөр, мөрөөр сонгож нэг бүрчлэн хийнэ.
e. Андуурсан борлуулалтын буцаалтыг цуцласнаар юу болох вэ? Яах гэж цуцлаж байгаа вэ?
“Андуурсан” борлуулалтын буцаалтыг цуцалснаар тухайн буцаасан борлуулалтууд Посын борлуулалт, буцаалт татах үед Борлуулалт цонхонд ч тэр, Борлуулалтын буцаалт цонхонд ч тэр татагдахгүй. Посын борлуулалт татах үед борлуулалт нь буцаалт хасагдсан цэвэр дүнгээр татагдана. Улмаар борлуулалтанд үндэслэж орц нормоор зарлага хийх үед тухайн андуурсан борлуулалтын цаадах түүхий эдийн зарлага хийгдэхгүй гэсэн үг. Хэрэв андуурсан борлуулалтын буцаалтыг ингэж цуцлаагүй тохиолдолд Борлуулалт татах үед бохироор буюу буцаалт орсон дүнгээр татагдана. Улмаар борлуулалтанд үндэслэж орц нормоор ТЭМ зарлага нь буцаалт хийсэн барааны хувьд ч хийгдэнэ. Мөн борлуулалтын буцаалтыг татах шаардлагатай гэсэн үг. Борлуулалтын буцаалт татах нь борлуулалт татахдаа яг ижил бөгөөд ялгаа нь зөвхөн Борлуулалтын буцаалт цонхноос татагдана.
Посын борлуулалт татахаас өмнө анхаарах зүйлс:
- Хэрэв тухайн өдрөөр Dayansoft POS програмд огт борлуулалт хийгээгүй бол посын борлуулалт татах үед хоосон харагдана. Борлуулалт -> Пос тайлангаас тухайн өдөр борлуулалт хийсэн эсэхийг нягтлан шалгаарай. Ийм тохиолдолд тухайн өдрийг алгасаад дараагийн өдрийн борлуулалтыг татна.
- Dayansoft POS програмд өдрийн хаалт хийсэн байх ёстой. Өдрийн хаалт хийгээгүй, эсвэл өдрийн хаалт хийсэн мэдээлэл нь Dayansoft ERP системд ирээгүй үед борлуулалт татвал "Өдрийн хаалт хийгдээгүй байна. Борлуулалтын мэдээ дутуу байх магадлалтай. Та татахдаа итгэлтэй байна уу?" асуулт асууна. Энэ тохиолдолд POS програмд өдрийн хаалт хийх, хаалт хийх үед мэдээлэл нь ERP системд амжилттай илгээгдэх ёстой. Хэрэв хаалт хийх үед интернэт, сүлжээ салсан байсан бол POS програмаас “Мэдээлэл илгээх” товчийг дарж дахин илгээнэ.Хэрвээ POS програмаас “ERP-д амжилттай илгээгдлээ” мессэж гарсан бол дахин борлуулалтаа татаж үзнэ үү. Харин мэдээлэл илгээх үед ямар нэг алдаа гарсан бол алдааны мессэж, зааварчилгааны дагуу алдааг засварлана уу. Хэрвээ кассын төхөөрөмж өдрийн нээлт хийгээд, өдрийн дундуур эвдэрч, асахаа больсон. Дата мэдээллээ илгээж авч чадахгүй нөхцөл байдалд орсон бол өдрийн хаалт хийгээгүй ч борлуулалтаа анхааруулга мессэжээс Yes товч дарж татна уу.
- Та посын борлуулалт татахдаа тухайн өдөр борлуулалтын буцаалт хийгдсэн тохиолдолд тухайн буцаалт нь жинхэнэ үү, андуурсан буцаалт уу гэдгийг ялгах шаардлагатай.
Посын борлуулалтыг өдөр тутамдаа татаж, буцаалт байвал шалтгааныг тодруулж, ямар бүртгэл хийхээ шийдвэрлэж явах нь оновчтой. Өдөр тутамдаа бүртгэлээ хөтлөлгүй, цаг хугацаа алдсаны дараа нөхөн бүртгэх боломжтой боловч
- өнгөрсөн цаг хугацаанд хуримтлагдсан буцаалтыг андуурсан, жинхэнээр нь ялгаж хөтлөх,
- мөнгө дутаасан ажилтанд хариуцлага тооцох, авлага үүсгэх,
- Андуурч бичсэний улмаас хасах үлдэгдэлтэй болсон бараа материалыг ямар бараагаар андуурсан, хэний буруу зэргийг эргэн нягтлах нь цаг хугацаа, хүн хүч их зарцуулах боловч үр дүн багатай байдаг нь ажиглагддаг. Иймд өдөр тутамдаа хийх ёстой ажлаа хийж, бараа материал, тооцоогоо зөв хөтлөж, хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
- Интернэт, сүлжээ тасалдсан, өөр бусад шалтгаанаар POS-с борлуулалтын мэдээ дутуу ирсэн тохиолдолд Посын борлуулалт татах цонхонд Алдаа багананд ПОС-н борлуулалтын мэдээ дутуу ирсэн байна. ПОС-с дахин илгээнэ үү! тектс харагдах ба Татах товч дарахад “Борлуулалтын мэдээ дутуу байна. Та татахдаа итгэлтэй байна уу? Үгүй бол POS програмаас Мэдээлэл илгээх товч дарсны дараа дахин борлуулалт татна уу.” мессэж харуулна. POS програмаас “Мэдээлэл илгээх” товчийг дарж дахин илгээнэ. Хэрвээ POS програмаас “ERP-д амжилттай илгээгдлээ” мессэж гарсан бол дахин борлуулалтаа татаж үзнэ үү. Харин мэдээлэл илгээх үед ямар нэг алдаа гарсан бол алдааны мессэж, зааварчилгааны дагуу алдааг засварлана уу. Хэрвээ кассын төхөөрөмж өдрийн нээлт хийгээд, өдрийн дундуур эвдэрч, асахаа больсон. Дата мэдээллээ илгээж авч чадахгүй нөхцөл байдалд орсон бол өдрийн хаалт хийгээгүй ч борлуулалтаа анхааруулга мессэжээс Yes товч дарж татна уу. Өнөөдөр буюу хаалт хийгдээгүй өдрийн хувьд ийм алдаатай харагдах ба орой өдрийн хаалт хийснээр мэдээлэл бүрэн илгээгдэж, борлуулалт татахад бэлэн болно. Мэдээлэл амжилттай илгээгдлээ мессэж гарсан ч дээрх алдааны мессэж арилаагүй тохиолдолд та Татах товч дарж борлуулалтаа татаад Борлуулалт - Пос тайлан -с тухайн өдрийн борлуулалт бүрэн татагдсан эсэхийг, POS-н өдрийн хаалтын тайлантай нягтлан тулгаж шалгаарай.
- ПОС-ын борлуулалтыг өдөр, өдрөөр татаж, баримт үүсгэнэ. Борлуулалтын баримт нь борлуулалтын буцаалт хасагдаагүй буюу "бохир" дүнгээр татагдах ба тухайн өдөр “Жинхэнэ” буцаалт хийгдсэн бол борлуулалтын буцаалтыг татах шаардлагатай.
- 1 өдрийн борлуулалтыг дахин татах боломжтой ба дахин татсан тохиолдолд борлуулалт давхцахыг анхаарна уу.
- 1 өдрийн борлуулалт татаж хадгалаад Борлуулалт цонхноос Үйлдэл -> Шинэ товч дарж дараагийн өдрийн борлуулалтыг татна уу. Хэрэглэгч нар Шинэ товчийг даралгүй өмнөх өдрүүдийн борлуулалтыг дарж татаад, өмнө татсан борлуулалтууд устчихлаа гэж төөрөлдөх тохиолдол их гардаг.
- Татах товч дараад дуудсан мэдээлэлд гараас өөрчлөлт оруулж болох ба андуурч зарсан бараа үйлчилгээг солих боломжтой. Гэхдээ тоо хэмжээ, үнийн дүнд өөрчлөлт оруулсан тохиолдолд посоор хийгдсэн борлуулалт болон ebarimt-д илгээгдсэн дүнгээс зөрүүтэй бүртгэл болохыг анхаарна уу. Хэрвээ та өөрчлөлт оруулж хадгалаад ямар өөрчлөлт орсныг санахгүй байгаа тохиолдолд өмнөх татсан борлуулалтаа устгаад, ахин шинээр татаж хадгалах боломжтой.
- Энэ цонхыг дуудах үед борлуулалт татаагүй өдрүүдийг шүүж харуулах ба татсан өдрийг харах бол жагсаалтын дор байрлах filter-г арилгана уу.