Ажил
Шинэчилсэн:2025/02/02 Унших:0 мин 57 сек
Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Ажил
Өмнө бүртгэсэн Ажилбарын бүлэг, Ажилбар, Ажил загвар зэрэг нь нэг удаа бүртгэж, тохируулаад болох тохиргоо мэдээллүүд юм. Харин энэ цонхонд үйлдвэрлэлийн ажлын мэдээлэл буюу байнга давтан оруулах мэдээлэл юм. Үйлдвэрлэл, ажил хийгдэж тогтмол хийгдэж байгаа тохиолдолд энэ бүртгэлийг хөтөлнө гэсэн үг. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу
- ямар ажлыг
- ямар тоо хэмжээгээр
- ямар хугацаанд хийхийг бүртгэж оруулна.
Ажил нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Ажлын код оруулна. Дурын код өгөх боломжтой бөгөөд 2 оронтой код оруулах нь оновчтой.
- Нэр – Ажлын нэр оруулна.
- Төлөв – Ажлын төлөв сонгож оруулна. Ямар ямар төлөв байхыг урьдчилж тохируулна.
- Төсөл – Тухайн ажил ямар төсөлд харъяалагдахыг сонгож оруулна.
- Харилцагч код – Тухайн ажлыг ямар харилцагч гүйцэтгэх, хариуцахыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Тухайн ажлыг ямар харилцагч гүйцэтгэх, хариуцахыг сонгож оруулна.
- Эхлэх огноо – Тухайн ажил эхлэх огноог оруулна.
- Дуусах огноо – Тухайн ажил дуусах огноог оруулна.
- Загвар – Ажлын загвар сонгож оруулна.
- Тоо – Тухайн ажлын нийт тоо хэмжээг оруулна.
- Дүн - Тухайн ажлын төсөв дүнг оруулна.
- Тайлбар – Нэмэлт тайлбар оруулна.
- Идэвхтэй - Тухайн ажил идэвхгүй болсон бол чекийг авна.