Төлөв
Шинэчилсэн:2024/10/14 Унших:0 мин 32 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Төлөв
Энэ цонхонд Dayansoft ERP систем ашиглагдах бүртгэлүүдийн бүх төлвийн мэдээллийг хадгална. Модуль тус бүрээр төлвийг бүртгэж, дараалал, өнгө зэргийг тохируулна. Одоогоор бүртгэлүүд дээр төлөв сонгох байдлаар бүртгэл хөтөлж байгаа бөгөөд цаашид бүртгэл тус бүр дээр workflow буюу ажлын урсгал, төлвөөс төлөвт шилжих боломжийг бүрдүүлэх юм.
Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
- Код – Төлвийн кодыг оруулна.
- Нэр – Төлвийн нэрийг оруулна.
- Дараалал – Сонголтонд харагдах дарааллыг оруулна.
- Өнгө - Жагсаалтанд харагдах өнгө тохируулна.
- Бүртгэл - Аль бүртгэлд ашиглагдахыг сонгоно.
- Идэвхтэй - Төлөв идэвхтэй бол тэмдэглэнэ. Цаашид ашиглахгүй болсон тохиолдолд чекийг авч, сонголтоос хасна.