Журнал бичилт, тохируулах бичилт


Шинэчилсэн:2024/11/08 Унших:7 мин 24 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Журнал бичилт –> Шинэ

Энэ цонхоор

Журнал бичилтийг 1, 1-ээр эсвэл Жагсаалт үйлдэл товчноос олноор нь импортлон оруулах боломжтой.

Журналын загвар үүсгэсэн бол Журнал загварыг сонгоод Холбох товч дарна. Журналын загвар үүсгээгүй бол Нэмэх товч дарж мөр нэмж данснуудыг харьцуулж бичилтийг хийгээд Хадгалах товч дарна. DayansoftJournal

Журнал бичилт хадгалах үед дараах 2 төрлийн шалгуур ажиллаж, алдаатай үед журнал бичилт хадгалагдахгүй.

  1. Багц буюу хамгийн эхний баганын утга ижил гүйлгээ тус бүрийн хувьд дебет, кредит дүнгүүд тэнцүү үед хадгална. Тэнцээгүй тохиолдолд “...-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!” дараах алдааны мессэж харуулна. Энэ тохиолдолд тухайн багцийн хөл дүнгүүдийг нягтлан шалгаж засаад хадгална уу. Жишээ нь, дээрх журнал бичилт дээр 4 багц журнал бичигдсэн бөгөөд багц бүрийн дебет, кредит дүнгүүд тэнцүү учраас хадгалагдана. 1-р багц, 87,001.67, 2-р багц 0, 3-р багц 555,111.00, 4-р багц 555,111.00 байна.

  2. Нэг журнал бичилтээр нэгээс олон багц бичилт хийх боломжтой бөгөөд эхний багана буюу Багц багананд багцын дугаарыг оруулна. Нэг багц дотор олон дебет, олон кредит гүйлгээ хадгалахгүй. Олон дебет, олон кредит бичсэн тохиолдолд “...-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна! Багц багананд 2 тусдаа багц болгож давхар бичилт болгоно уу!” алдааны мессэж харуулна.

Энэ тохиолдолд нэг дансаар дамжуулж нэг, олон харьцаатай 2 тусдаа багц гүйлгээ буюу давхар бичилтээр бичнэ. Жишээ нь, дээрх журнал бичилтэнд 4-р багц журнал үүсгэж бичсэн байна. Учир нь 3-р багцанд дебет хаан банк, ажиллагсдаас авах авлага, касс дахь мөнгө буюу 3 данс, кредит Борлуулалтын орлого, НӨАТ өглөг, НХАТ өглөг гэсэн 3 данс буюу 3, 3-н данс харьцаа үүсэх учраас үүнийг Борлуулалтын тооцоо дансаар дамжуулж 3 болон 4-р багц гүйлгээ болгон салгасан байна.

Олон дебет, олон кредит харьцааг Dayansoft ERP системд бичихийг зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь хэрвээ ийм журнал бичилт хийсэн тохиолдолд дараа нь Ерөнхий журналын дэлгэрэнгүй тайланг үнэн зөв гаргах боломжгүй болох юм. Учир нь олон дебет, олон кредит харьцааг 1 багц дотор зөвшөөрсөн тохиолдолд дараа нь аль данс, аль данстай яг ямар дүнгээр харьцсан тайланг гаргах ямар ч боломжгүй юм. GeneralJournalDetail

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Журнал бичилт –> Шинэ

Журналын толгой мэдээлэл

Журналын гүйлгээний мэдээлэл

Автоматжуулалт:

Журнал бичилт цонхноос хулганы баруун товч дараад

13

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Журнал бичилт

Энэ цонхонд Санхүү бүртгэл –> Журнал бичилт цонхоор хийсэн дансны журналын бичилтийг жагсаалтаар харуулна. Хэрвээ бүх ажил гүйлгээний жагсаалт харах бол Санхүү бүртгэл -> Журнал жагсаалт цонхноос харна уу. Журнал бичилтийн жагсаалтаас:

Журнал бичилт хийхдээ Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Тооцоо үүсгэсэн жишээ журнал бичилтүүд:

Журнал бичилт олноор импортлох:

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Журнал бичилт –> Жагсаалт үйлдэл -> Импортлох темплэйт татах ImportJournals1 Reference - Дугаар ижил мөрүүдийг нэгтгэж 1 журнал, баримт болгож хадгална. Хэрвээ тусдаа 2 дахь баримт үүсгэх бол ялгаатай дугаарлах шаардлагатай. ImportJournals2 Дараах зургаар бэлдсэн excel болон түүнийг оруулсан байдлаар харууллаа. ImportJournals3 Дугаар тус бүрээр журналын баримт үүснэ. ImportJournals4 Журналын баримт дотор дебет, кредит данс тус бүрээр мөр болон импортлогдоно. ImportJournals5

Анхаарах зүйл:

Бусад модулиудаас холбосон журнал бичилт энэ жагсаалтанд харагдахгүй. Гэхдээ бусад модуль цонхноос журнал холбох үед энэ цонхтой холбогдож ажилладаг ба таны бүртгэсэн баримтын дүн болон үүсгэж буй журналын дүнтэй зөрүүтэй үед "Баримт болон журнал тэнцэхгүй байна!" алдааны мессэж харуулдаг. Энэ тохиолдолд та баримтын цонхонд оруулсан данс, дүнгээ, журнал бичилтийн данс, дүнтэй тулгаж шалгаарай. Журнал үүсгэх цонхны Холбох товчийг дарснаар баримтын цонхноос данс, дүнгийн мэдээллээр журнал бичилтийг автомат үүсгэж санал болгоно. Хэрэглэгч гараас журналыг өөрчилж хадгалах боломжтой. Гэхдээ данс солих, дүнг өөрчилснөөр энэ алдаа үүсч болно. Журнал tab-н өмнөх баримтын Tab руу шилжээд данс, дүнгээ шалгаарай. Холбох товч дарж санал болгож буй журнал бичилтээ нягтлаарай.

Журнал бичилт хэвлэх

Журнал бичилтээс баруун дээд буланд байрлах “Журнал үйлдэл -> Хэвлэх -> Журнал хэвлэх” товч дарж журнал бичилт хэвлэнэ.

PrintJournal

Хэрвээ касс, харилцахын цонхноос бусад цонхоор хийсэн бүртгэлийн журнал хэсэгт касс, харилцахын данс сонгосон, эсвэл касс, харилцахын данс хооронд гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн касс, харилцахын баримтыг хэвлэхдээ“Журнал үйлдэл -> Хэвлэх -> Кассын баримт хэвлэх, Харилцахын зарлагын баримт хэвлэх” товч дарж баримт хэвлэнэ.

PrintJournals

Энэ цонхноос зөвхөн журналын мөрөн дэх дансны хувьд орлого, зарлагын баримтыг хэвлэхийг анхаарна уу. Хэрвээ журналын мөрөн дэх дансны баримт биш үндсэн баримтыг хэвлэх бол Журнал үйлдэл биш Үйлдэл товчноос хэвлэнэ үү. Энэ тохиолдолд дараах алдааны мессэж харуулна.

Харилцагч, ажилтнаар тооцоог олноор тооцоо үүсгэх.

  1. Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо -> Тооцооны лимит талбарт тухайн харилцагчийн тооцоо үүсгэх дүнг тохируулна.

  2. Санхүү бүртгэл -> Журнал бичилт -> Үйлдэл -> Тооцоо үүсгэх товч дарна.

    • Харилцагчийн бүлэг - Тооцоо үүсгэх харилцагчийн бүлэг эсвэл ажилтны салбар нэгж сонгоно.
    • Тооцоо үүсгэх данс - Тооцоо үүсгэх данс сонгоно.
    • Тооцоо үүсгэх дүн - Тооцоо үүсгэх дүнг хоосон орхивол харилцагчийн бүртгэлд тохируулснаар, гараас оруулвал гараас оруулсан дүнгээр тооцоо үүснэ.

CreateReceivable

  1. Тооцоо үүсгэх товч дарна.

  2. Журнал бичилтийн цонхонд тухайн сонгосон бүлгийн харилцагч, ажилтнаар тохируулсан дүнгээр автомат журнал үүснэ.

Reverse журнал бичилт

Үндсэн үүсгэсэн журнал бичилт рүү буюу Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхноос буцаан бичих журнал бичилт дээр 2 дарж ороод Үйлдэл -> Буцааж бичих (Reversing) товч дарна. Үндсэн журнал бичилтийн дебет, кредитийн дүнг автомат сольж журнал үүснэ.

Reversing entry-н талаар https://www.accountingcoach.com/blog/reversing-entries линкээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.