Гаалийн татан авалт


Шинэчилсэн:2024/10/16 Унших:4 мин 51 сек

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Татан авалт -> Баримтаар, Бараагаар

Энэ цонхонд гаалиар татан авсан барааны татан авалтыг баримтаар, бараагаар жагсаалтаар харуулна.

Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой.

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Татан авалт –> Шинэ

PurchaseCustom

Энэ цонхонд гаалиар татан авсан барааны татан авалтын баримтыг гаалийн бичигт үндэслэн бүртгэнэ. Гаалиар мэдүүлээгүй, эсвэл гаалийн бичиггүй татан авалтыг бүртгэхгүй.

Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Байнга давтагддаг худалдан авалтыг Үйлдэл -> Хувилах товчоор хувилах боломжтой. Мөн тухайн харилцагчаас байнга нийлүүлдэг барааг Үйлдэл -> Нийлүүлдэг барааг татах товчоор дуудах боломжтой.

Толгой мэдээлэл

Татан авалттай холбоотой гарсан татвар, зардлууд

Гүйлгээний мэдээлэл

Татан авалтын цонхонд татан авалттай холбоотой гарсан татвар, зардлуудыг бараа тус бүрээр мөрөнд систем автоматаар тооцоолдог. Үйлдэл -> Өртөг бодох товч нь тухайн тооцооллыг баталгаажуулж, дахин тооцох үед ашиглагддаг. Заавал дарах шаардлагагүй болохыг анхаарна уу.

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Татан авалт -> Линк

Татан авалттай холбоотой файлыг онлайн файлын санд хадгалаад линкийг баримтын цонхонд тохируулснаар дараа нь нээж үзэх, хянах боломжтой.

Худалдан авалт -> Татан авалт цонхноос Үйлдэл товч дараад Худалдан авалт болгох товч дарахад тус тусын бүртгэлийн цонхонд шинэ горимд бараа, бусад мэдээллийг хуулагдах ба бүртгэлийг хялбар үүсгэх боломжтой.

Татан авалтын журнал

Гаалийн бичгийн дагуу татан авалтын орлогын баримтын мэдээллээ оруулж дууссан бол Журнал цонх руу нэвтрээд Холбох товч дарна. Татан авалтын журнал үүсэх ба Бараа материал-н данс дебет үүсч, барааны үнэ, НӨАТ, гааль, тээвэр, бусад зардал тус бүрээр журнал бичилт салж үүснэ. Хэрвээ 1-с олон бараа материалын дансанд орлого бүртгэх үед данс тус бүрээр дахин салсан журнал үүснэ. PurchaseCustomJournal Зурагт зааврын дагуу барааны үнийг, НӨАТ-аа, Гаалийн зардлаа, тээврийн зардлаа аль данснаас, хэзээ ямар хэлбэрээр төлснөөс хамаарч тохирох кредит дансаа сонгоно. Данс сонгохоос гадна Харилцагч багананд тухайн мөнгө, тооцоог аль байгууллагатай хийхийг сонгоно. Жишээ нь, Гадны нийлүүлэгчтэй барааны үнэ, Тээврийн компанитай тээврийн зардлыг, Гаальтай гаалийн төлбөрийг гэх мэт. Нягтлангууд ихэвчлэн Дансны өглөг үүсгэж, дараа нь касс, харилцахаас үүсгэсэн өглөгөө хаасан байдлаар журнал бичилт хийдэг.