Борлуулалтын нэхэмжлэх
Шинэчилсэн:2024/12/16 Унших:6 мин 30 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт нэхэмжлэх -> Шинэ
Энэ цонхонд нэхэмжлэх бүртгэнэ. Нэмэхдээ Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
Нэхэмжлэхтэй холбоотой автоматжуулсан үйлдлүүдийг Үйлдэл товч дараад:
- Хэрэв тогтмол хугацаатай тухайн нэхэмжлэхийг давтан үүсгэж явуулах шаардлагатай бол Үйлдэл -> Хувилах товч дарж тухайн нэхэмжлэхийг хувилна.
- Өмнө нь үүсгэсэн нэхэмжлэхийг хувилж үүсгэхдээ одоогийн шинэчлэгдсэн үнээр хувилах
- Үүсгэсэн нэхэмжлэхэд Одоогийн үнэ татах боломжтой.
- Борлуулдаг татах товчоор тухайн харилцагчийн бүртгэлд тохируулсан борлуулдаг барааг татах боломжтой.
- Борлуулалт үүсгэх
- Харилцахын орлого үүсгэх
- EInvoice үүсгэх (Ebarimt)
- Тамга гарын үсэгтэй хэвлэх, экспортлох боломжтой.
Толгой мэдээлэл
- Харилцагч код – Харилцагчийн кодыг сонгож оруулна.
- Харилцагч нэр – Сонгосон харилцагчийн нэрийг харуулна. Байгууллагын харилцагч биш этгээдээс нэхэмжлэх тохиолдолд харилцагч сонгохгүйгээр нэрийг гараас бичиж оруулж болно.
- ТТД – Сонгосон харилцагчийн татвар төлөгчийн дугаарыг оруулна. Үндсэн тохиргоо/Харилцагч цонхонд оруулсан мэдээллээс дуудаж харуулна. Мөн ТТД-г оруулаад “ТТД-аар хайх”, “Харилцагчийг (код, нэр, ТТД) хайх” зэрэг татварын систем болон Dayansoft ERP системийн бүртгэлээс хайх боломжтой. Шинэ харилцагч тохиолдолд ТТД, нэрийг оруулаад “Харилцагчийг нэмэх” дарж харилцагчийн бүртгэлд нэмэх боломжтой.
- Утас – Сонгосон харилцагчийн утасны дугаарыг оруулна.
- Mail – Сонгосон харилцагчийн email хаягийг оруулна.
- Хаяг – Сонгосон харилцагчийн хаягыг оруулна.
- Борлуулагч – Тухайн нэхэмжлэх хариуцсан борлуулагч ажилтныг сонгож оруулна.
- Reference - Ажил гүйлгээний эх сурвалж баримтын лавлах дугаарыг оруулна.
- Тайлбар – Нэхэмжлэх дээр хэвлэх нэмэлт тайлбар бичнэ.
- Төлөв - Тухайн нэхэмжлэхийн төлвийг сонгоно. Нэхэмжлэх нь ямар ямар төлөвтэй байхыг урьдчилж бүртгэж тохируулна. Жишээ нь, Драфт, Илгээсэн, Цуцлагдсан гэх мэт.
- Төлбөр нөхцөл - Төлбөрийн нөхцлийг сонгож оруулна. Харилцагчийн бүртгэлээс автомат дуудна.
- Тээвэр нөхцөл - Тээврийн нөхцлийг сонгож оруулна.
- Дугаар – Нэхэмжлэхийн гар дугаарыг оруулна. Системээс автомат дугаарлах дугаарлалтаас гадна, гар дугаар оруулж ашиглах үед оруулна.
- Огноо – Нэхэмжилсэн огноог оруулна.
- Төлөх – Төлбөр хийх огноог оруулна.
- Валют - Нэхэмжлэхийн валют сонгоно.
- Ханш - Тухайн өдрийн валютын ханш оруулна. Валют сонгох үед систем автомат татна. Хэрвээ автомат татахгүй үед гараас оруулна уу.
- Банк данс - Төлбөр хүлээн авах дансуудыг сонгоно. Эхний удаад 1 удаа сонгох ба дараагийн нэхэмжлэхүүд дээр данс автомат дуудагдана. Хэрвээ энд данс сонгосон ч баримт дээр банк, дансны дугаар хэвлэгдэхгүй бол Санхүү бүртгэл –> Данс код -> Тохиргоо -> Мөнгөн хөрөнгө цонхонд харилцахын данстай холбоотой данс тохиргоо хийх шаардлагатай.
- Урьдчилгаа - Урьдчилгаа төлбөрийн дүнг оруулна.
Гүйлгээний мэдээлэл
- Багц № - Бараа бүтээгдэхүүнээ багцалж зардаг тохиолдолд 1 багцийн барааг ижил дугаартай оруулна. Хэвлэх үед 1 мөрөнд бичигдэнэ.
- Бараа код – Борлуулсан бараа, үйлчилгээний код сонгоно.
- Бараа нэр – Сонгосон барааны нэрийг харуулна. Бараа, үйлчилгээг сонгохгүйгээр нэрийг гараас бичиж оруулж болно.
- Бараа тайлбар - Барааны мөрөнд нэмэлт тайлбар бичиж хэвлэх боломжтой.
- Бараа данс – Тухайн сонгосон бараа үйлчилгээ хасагдах бараа материалын данс сонгоно. Нэхэмжлэх үүсгэснээр бараа материалын хасалт хийгдэхгүй бөгөөд нэхэмжлэхээс цааш борлуулалт үүсгэснээр бараа материалын зарлага хийгдэнэ.
- Үлдэгдэл – Барааны яг одоогийн бүх дансны нийт үлдэгдлийг харуулна.
- Тоо хэмжээ – Тоо хэмжээг оруулна.
- Нэгж – Хэмжих нэгж сонгож оруулна.
- Үнийн жагсаалт – Үнийн жагсаалт сонгож оруулна.
- Нэгж үнэ – Бараа, үйлчилгээний нэгжийн үнийг оруулна.
- Нийт үнэ – Бараа, үйлчилгээний нийт үнийг оруулна. Нэгжийн үнэ, тоо хэмжээнээс нийт үнийг тооцоолж харуулна.
- % – Хөнгөлөлттэй борлуулалт хийж байгаа үед хөнгөлөлтийн хувь оруулна.
- Хөнгөлөлт – Хөнгөлөлтийн дүнг оруулна.
- Нийт дүн – Бараа, үйлчилгээний хөнгөлөлт хассан нийт дүнг харуулна.
- НӨАТ – НӨАТ тооцох бол тэмдэглэнэ. НӨАТ-н дүнг тооцоолж харуулна.
- НХАТ – НХАТ тооцох бол тэмдэглэнэ. НХАТ-н дүнг тооцоолж харуулна.
- Татваргүй нэгж үнэ – Бараа, үйлчилгээний нэгжийн үнийг НӨАТ, НХАТ зэрэг татвар тооцсон эсэхээс хамаарч татваргүй үнийг тооцоолж харуулна. Гараас утга оруулах, өөрчлөх боломжгүй.
- Татваргүй дүн – Бараа, үйлчилгээний нийт үнийг НӨАТ, НХАТ зэрэг татвар тооцсон эсэхээс хамаарч татваргүй дүнг тооцоолж харуулна. Гараас утга оруулах, өөрчлөх боломжгүй.
- Сүүлд авсан үнэ – Бараа, үйлчилгээг сүүлд ямар үнээр худалдан авсныг харуулна.
- Ашиг % – Бараа үйлчилгээнээс олох ашгийн хувийг харуулна.
- Ашиг дүн – Бараа үйлчилгээнээс олох ашгийн дүнг харуулна.
- Орлого данс – Борлуулалтын орлогын данс сонгоно. Санхүү бүртгэл -> Данс цонхонд тухайн Бараа данс дээр тохируулсан орлогын дансыг систем автоматаар дуудаж харуулна.
- Хөнгөлөлт данс – Хөнгөлөлтийн данс сонгоно. Санхүү бүртгэл -> Данс цонхонд тухайн Бараа данс дээр тохируулсан хөнгөлөлтийн дансыг систем автоматаар дуудаж харуулна.
- Гэрээ код – Нэхэмжлэхийн гэрээг сонгоно.
- Ажил код – Нэхэмжлэхийн ажлыг сонгоно.
- Нэгж валют – Бараа, үйлчилгээний нэгжийн валютыг оруулна.
- Нийт валют – Бараа, үйлчилгээний нийт валютыг оруулна. Нэгжийн валют, тоо хэмжээнээс нийт үнийг тооцоолж харуулна.
Нэмэлт мэдээлэл (Жагсаалтын толгой хэсэгт хулганы баруун товч дарж Багана тохируулах дарж тохируулна.)
- Specs - Барааны талаар нэмэлт specification тайлбар оруулах боломжтой.
- Баталгаа - Барааны баталгааны талаар тайлбар, хугацаа оруулна.
- Нийлүүлэх хугацаа - Барааг нийлүүлэх хугацааг оруулна.
- Нөхцөл - Барааны нөхцлийн талаар тайлбар оруулна.
- Сериал дугаар - Барааны сериал дугаар оруулна.
- Дуусах огноо - Барааны дуусах хугацаа (expiry date) оруулна.
- Comment - Барааны мөрөнд нэмэлт comment бичих боломжтой. Хэвлэгдэхгүй.
- Төлбөр нөхцөл - Тухайн мөрийн хувьд төлбөрийн нөхцөл сонгоно. Харилцагч -> Борлуулдаг цонхонд тохируулсан үед автомат дуудна.
- Төлбөр эхлэх - Тухайн мөрийн хувьд үйлчилгээний хамарч эхлэх хугацааг сонгоно. Харилцагч -> Борлуулдаг цонхонд тохируулсан үед автомат дуудна.
- Төлбөр дуусах - Тухайн мөрийн хувьд үйлчилгээний хамарч дуусах хугацааг сонгоно. Харилцагч -> Борлуулдаг цонхонд тохируулсан үед автомат дуудна.
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт нэхэмжлэх -> Журнал
Үйлчилгээ борлуулсан журнал үүсгэх шаардлагатай тохиолдолд энэ цонхонд нэхэмжлэхийн журнал бичилт хийж бүртгэнэ. Борлуулалтын цонхонд журналаа үүсгэх бол Борлуулалтын нэхэмжлэхийн бүртгэл дээр журнал үүсгэхгүйг анхаарна уу. Үүсгэсэн тохиолдолд давхар журнал үүсч, тооцоо зөрнө.
"Зөвхөн үйлчилгээ төрөлтэй барааны борлуулалтын нэхэмжлэх үүсгэх боломжтой. Материал, Бүтээгдэхүүн төрөлтэй бараа борлуулсан тохиолдолд Борлуулалтын баримт дээр журналаа үүсгэнэ үү!" алдааны мессэж харуулна.
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалт нэхэмжлэх
Энэ цонхонд системд бүртгэсэн бүх борлуулалтын нэхэмжлэхийг жагсаалтаар харуулна. Борлуулалтын нэхэмжлэхийн жагсаалтыг
- Баримтаар жагсаалтаар
- Баримтыг динамик тайлангаар
- Бараагаар жагсаалтаар харах боломжтой.
Борлуулалт -> Борлуулалтын нэхэмжлэх жагсаалтаас:
- сараар нэхэмжлэх үүсгэх,
- нэхэмжлэхийн бүртгэлийг засах,
- excel файл руу экспортлох,
- олноор нь сонгож хэвлэх,
- нэхэмжлэхийн бараагаар шүүж харах,
- харилцагчаар шүүж харах
- нэхэмжлэхийн төлөлтийг Төлбөр баганаар шүүж харах боломжтой.
Нэхэмжлэх засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл/Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.
Борлуулалтын нэхэмжлэхийг хаах:
Борлуулалтын нэхэмжлэхийг хаахдаа тухайн нэхэмжлэхийн бүртгэлээс Үйлдэл -> Харилцахын орлого товчоор орлого бүртгэн журнал холбох, аль эсвэл төлбөр тооцоо хааж буй журналын Тооцоо № багананд хаах нэхэмжлэхийн дугаарыг оруулснаар Борлуулалтын нэхэмжлэх-н жагсаалтанд Төлбөр баганад
- Төлөөгүй
- Төлсөн
- Илүү
- Дутуу
- Хөнгөлсөн гэсэн утгаар ялгарч харагдана.
Тогтмол борлуулалтын нэхэмжлэх автомат үүсгэх:
Хэрвээ танай байгууллага харилцагч байгууллага руу тогтмол хугацаанд тогтмол дүнгээр нэхэмжлэх илгээдэг бол Харилцагч -> Борлуулдаг цонхонд дараах мэдээллийг оруулснаар Борлуулалтын нэхэмжлэх-н жагсаалтаас Үйлдэл -> Сараар нэхэмжлэх үүсгэх цонхоор тухайн сарын бүх нэхэмжлэхийг автомат үүсгэх боломжтой.
- Төлбөр нөхцөл - Сар, улирал, жил гэх мэт давтамжийг сонгож оруулна.
- Эхлэх огноо - Хэзээнээс эхлэн нэхэмжлэх илгээх буюу бараа үйлчилгээг борлуулж эхэлсэн хугацааг оруулна.
- Дуусах огноо - Хэзээ хүртэл тус нэхэмжлэх үүсэхийг тохируулна. Хэрэв тус хугацаа өнгөрвөл автомат нэхэмжлэх үүсэхгүй.
Хэрэв нэхэмжлэх үүсгэж буй хугацаагаар үүсэх нэхэмжлэх байхгүй бол "Сонгосон харилцагчид өнөөдөр борлуулах бараа, үйлчилгээ байхгүй байна! Харилцагч-Борлуулдаг цонхноос шалгана уу." алдааны мессэж харуулна. Энэ алдаа, шалгуур нь 1 харилцагчаар борлуулалтын нэхэмжлэх үүсгэхдээ "Борлуулдаг татах" товч дарах үед мөн ажиллана.
Нэхэмжлэхтэй холбоотой түгээмэл асуулт, хариултууд:
- Тамга, гарын үсэгтэй, өөрсдийн загвараар нэхэмжлэх хэрхэн гаргах вэ?
Энэ цонхноос нэхэмжлэх гаргахдаа компаний санхүү тамга, гарын үсэгтэйгээр гаргаж, хэвлэхгүйгээр харилцагч руугаа мэйлдэх боломжтой. Тамга, гарын үсэгтэй нэхэмжлэхээ зуруулж холбуулснаар заавал цаасан нэхэмжлэх хэвлэж гаргаад, тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүргүүлэх зэрэг процессыг алгасч, цахимаар бэлдээд, илгээж цаг хугацаа, хөдөлмөр, зардлаа хэмнээрэй.
Хэрвээ тамга гарын үсэгтэй нэхэмжлэх илгээх бол:
- Тамга, гарын үсэгний чанартай зурган файлаа бол [email protected] хаягаар илгээнэ.
- Даянсофт ХХК-н тус үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг илгээнэ. Үйлчилгээний төлбөр нэг удаа 110,000 төгрөг байгаа.
- Нэхэмжлэхийн дагуу төлбөрөө шилжүүлнэ.
- Даянсофт ХХК-с тамга, гарын үсгийг танай нэхэмжлэхийн загварт холбоод чатаар мэдэгдэнэ.
- Шинэчлэх -> Програм товч дарснаар нэхэмжлэх хэвлэхдээ Тамга гарын үсэгтэй хэвлэх чеклээд гаргах боломжтой.
Анхаарах зүйл:
Хэрвээ танай байгууллага програмаас гарч буй үндсэн загвараас өөрөөр өөрсдийн загвараар зуруулах бол тодорхой хугацаа, хүн цаг зарцуулдаг учраас зарцуулах хугацааны төлбөрийг урьдчилан тооцоолж урьдчилж тохиролцсоны дагуу нэхэмжилж авахыг анхаарна уу. Зуруулах загвараа [email protected] хаягаар илгээж боломжтой боломжгүй, хэр хугацаа зарцуулахыг урьдчилж тохиролцоно.