Пос заал, ширээ
Шинэчилсэн:2024/10/16 Унших:1 мин 13 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тохиргоо -> Заал, ширээ
Энэ цонхонд Dayansoft POS-н програмд харагдах заал, өрөө, ширээний зохион байгуулалт, бүртгэл тохиргоо хийнэ. Заал ширээний зохион байгуулалтыг план зургаар оруулах боломжгүй бөгөөд дөрвөлжин нүд хэлбэрээр дугаарлаж, ялган нэрлэж оруулдаг. Иймд заал, ширээгээ цэгцтэй давхардахгүйгээр дугаарлаарай. Өнгө, нэршлээр ялгах боломжтой.
Нэмэхдээ Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.
Заал
- Пос – Посын код, нэр, бизнес нэр харагдана.
- Дараалал - Тоо утга оруулна. Дугаарын дарааллаар Dayansoft POS програмд харагдана.
- Заал - Заалны нэр оруулна.
- Өнгө - Заалны өнгө оруулна.
- Идэвхтэй - Тухайн заал байхгүй болсон, ашиглах шаардлагагүй болсон тохиолдолд идэвхгүй болгоно. Өмнө нь нэгэнт гүйлгээ бүртгэсэн тохиолдолд устгах боломжгүй тул идэвхгүй болгоод хадгална.
Ширээ
- Дараалал - Ширээ, суудлын дугаар оруулна. Дугаарын дарааллаар Dayansoft POS програмд харагдана.
- Ширээ - Ширээ суудлын нэр оруулна. Хэрвээ караоке бол өрөөнүүдээ энд бүртгэх нь оновчтой байдаг. Учир нь ширээ гэж байхгүй.
- Өнгө - Ширээ суудлын өнгө оруулна.
- Суудал тоо - Ширээн дэх суудлын тоо оруулна. Энэ тоо нь мэдээллийн чанартай, програмд тухайн тооноос хамаарсан үйлдэл хийгдэхгүй.
- Идэвхтэй - Тухайн ширээ суудал байхгүй болсон, ашиглах шаардлагагүй болсон тохиолдолд идэвхгүй болгоно. Өмнө нь нэгэнт гүйлгээ бүртгэсэн тохиолдолд устгах боломжгүй тул идэвхгүй болгоод хадгална.
- Заал - Заал сонгох, солих боломжтой.
Анхаарах зүйл:
- Хадгалсны дараа Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарж өөрчлөлтийг татан авдаг.
- Dayansoft POS програмаас ширээ удирдах, ширээ заалны зохион байгуулалт план зургийг Dayansoft POS програмаас оруулах боломжтой. Зааврыг ЭНД дарж харна уу.