Журнал жагсаалт


Шинэчилсэн:2025/06/02 Унших:1 мин 48 сек

Журнал жагсаалт

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл – Журнал жагсаалт

GLlist1

Энэ цонхонд системийн бүх модуль, цонхноос хийсэн гүйлгээг жагсаалтаар харуулна. Гүйлгээний жагсаалтаас гүйлгээг:

Үйлдэл товчноос

Журнал бичилт хийх бол Шинэ товч дарна. Гүйлгээ засах бол засах гүйлгээний мөрөнд 2 дарна эсвэл дугаар дээр дарна. Гүйлгээний жагсаалтын Баримт багананд аль цонхоор хийгдсэн болохыг харуулах бөгөөд засах үед бүртгэл хийсэн цонхыг дуудна.

Гүйлгээний жагсаалтанд дараах баганууд харагдана.

Мөн гүйлгээний жагсаалтыг Динамик тайлангаар дурын үзүүлэлтийг багана, мөрөнд байршуулж хүссэн хэлбэрээр харах боломжтой.

GLlist2

Гүйлгээ нэмсэн, зассан устгасан лог шалгах:

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл – Журнал жагсаалт - Лог цэснээс ажил гүйлгээг зассан, устгасан лог түүхийг харах боломжтой. Устгасан, зассан гүйлгээг хэрэглэгч буцаах, сэргээх боломжгүй. Мөн зөвхөн баримт түвшинд буюу огноо, дугаар, баримтын утга зэргийг харах боломжтой. Өөрөөр хэлбэл, баримтын мөрүүд, дүнг харах боломжгүй. Санамсаргүй алдаа үүсгэж, залруулах ажил хийхгүйн тулд хэрэглэгч тус бүрээр Үндсэн тохиргоо - Систем хэрэглэгч цонхонд хэрэглэгчийн засах, устгах эрхийг нарийвчлан тохируулахыг зөвлөж байна.

ERPLog

Хэрвээ олон гүйлгээг санамсаргүй, эсвэл санаатай устгасан, буцааж зайлшгүй сэргээх шаардлагатай тохиолдолд өмнөх өдрүүдийн мэдээллийн баазын нөөцөөс тухайн гүйлгээг сэргээх тусдаа төлбөртэй үйлчилгээ байдаг. Тус үйлчилгээг авах бол ERP системээс Хүсэлт цэснээс Нэмэлт үйлчилгээ авах хүсэлтээ формоор бөглөнө.

Анхаарах зүйл:

Сэргээх мэдээллийн төрөл, сэргээх боломжтой эсэхээс хамаарч тухайн үйлчилгээний үнэ ялгаатай байна. Мэдээллийн баазын нөөцлөлт нь өдөрт 1 удаа автоматаар хийгддэг ба зөвхөн нөөц авагдсан тохиолдолд сэргэх боломжтойг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хийсэн өөрчлөлт, нэмэлт, устгал, засвар нь дараа өдөр нь автомат нөөцлөгддөгийг анхаараарай.

Гүйлгээнд төлбөрийн хуваарь сонгох

Санхүү бүртгэл -> Журнал жагсаалт цонхонд тухайн мөрийн “Төлбөрийн хуваарь” баганын хайлт хэсэгт дарахад тухайн харилцагчийн “Төлбөрийн хуваарь”-н жагсаалт гарч ирэх ба төлбөрийг хуваарийг сонгох боломжтой. LedgerListSelect