Пос нэмэлт тохиргоо
Шинэчилсэн:2024/10/16 Унших:5 мин 0 сек
Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо
Тухайн борлуулалтын цэгийн програмтай холбоотой бусад нэмэлт тохиргоог энэ цонхонд тохируулна.
Анхаарах зүйл: Эдгээр тохиргоо нь програмын ажиллагаа, санхүү бүртгэл, байгууллагын бизнесийн хэрэгцээ шаардлагатай холбоотой тул дураараа оруулж, өөрчлөхгүй. Зөвхөн програм нийлүүлэгч Даянсофт ХХК-р хийлгүүлэх, эсвэл зааварчилгаа авсны үндсэн дээр тохируулахыг анхаарна уу.
Тухайн мөрөн дээр Идэвхитэй баганыг чек хийгээд Утга багана дээр Y, N утга оруулснаар тухайн мөрөнд тохируулснаар Dayansoft POS програмд тохиргоо идэвхжинэ. Y - yes, N - no үгний эхний үсэг юм.
- Барааг жагсаалтаас харна – Пос дээр Бараа цонх дээр дарах үед барааг жагсаалтаар харуулна. Тохиргоо хийсний дараагаар програмд дараах байдлаар харагдана.
- Барааны баганы тоо – Пос програм дээр бараа харагдах баганын тоог өөрчлөнө. Тухайн мөрийн Утга баганад 3 гэсэн тоо оруулахад Пос дээр 1 мөрөнд 3 бараа харагдаад 4 дэхь бараа дараагийн мөрөнд харагдана.
- Барааны үлдэгдэл харна – Пос програм дээр барааны үлдэгдэл харуулдаг болгох. Үлдэгдэл харах аргууд, хэрхэн тохируулахыг ЭНД дарж харна уу.
- Барааны үлдэгдэл хайхад харна – Пос програм дээр барааг хайх үед барааны үлдэгдэл харуулдаг болгох. Энэ утгыг чеклэснээр хайлт хийх үед заавал барааны үлдэгдлийг харуулж сонгуулна.
- Борлуулалт илгээх мэйл – Пос програмын өдрийн хаалтын мэдээг мэйлээр авах бол хүлээн авах мэйл хаягаа энд тохируулна.
- Борлуулагчийн хувь хэвлэх тоо – Хэдэн хувь хэвлэхээ оруулна. Хэрвээ дараа тооцоогоор, эсвэл гишүүнд борлуулалт хийсэн тохиолдолд Dayansoft POS програмаас борлуулагчийн хувь заавал хэвлэгддэг тохиргоотой байдаг бөгөөд энэ тохиолдолд ч Борлуулагчийн хувь хэвлэхгүй бол энд -1 гэсэн утга тохируулна.
- Програмыг дэлгэц дүүрэн харах - Dayansoft POS програм нь нээгдэхдээ Taskbar-г харуулахгүй Fullscreen горимд нээгдэнэ.
- Програм автомат түгжих хугацаа (Секунд) - Тохируулсан хугацаанд програмд үйлдэл хийгээгүй үед програм автомат түгжинэ. Түгжихээс өмнө секунд гүйж анхааруулна.
- Захиалга шивэх үед ижил барааг нэгтгэх – Захиалга бичих үед нэг төрлийн барааг автомат нэгтгэнэ. Хэрвээ бизнесийн онцлогоос хамаарч тухайн барааг 2 тусдаа бичих хэрэгцээ шаардлага байдаг бол энэ тохиргоог болиулна.
- Захиалга хэвлэх үед ижил барааг нэгтгэх - Тооцооны хуудас хэвлэх үед ижил барааг нэгтгэнэ. Хэрвээ чеклээгүй үед захиалга бичсэн дарааллаар салж хэвлэгдэнэ.
- Захиалгаас мөр хасахад захиалгыг дахин дуудах – Үүсгэсэн захиалгаас бараа хасах үед хассан бараанаас бусад үлдэж байгаа барааг дахин дэлгэцэн дээр дуудаж харуулдаг. Харин утга дээр N утга оруулсан тохиолдолд захиалгаас бараа хасах үед бараа захиалгаас хасагдаж, захиалгыг дахин дуудахгүй, захиалгын жагсаалт руу шилжинэ.
- Захиалга баталгаажуулахад програм автомат түгжинэ - Зөөгч захиалга оруулаад Захиалах товч дарахад програм автомат түгжинэ.
- Нээлттэй захиалгатай үед өдрийн хаалт хийхгүй - Бизнесийн онцлогоос хамаарч захиалгатай үед өдрийн хаалт хийж болох эсэхээ тохируулна. N утга тохируулсан бол төлбөр хийгээгүй Шинэ төлөвтэй захиалгатай үед өдрийн хаалт хийж болно. Y утга тохируулсан бол Шинэ захиалгатай үед өдрийн хаалт хийгдэхгүй. Заавал захиалгыг хааж байж хаалт хийнэ.
- Нээлттэй захиалгууд байнга харуулах - Захиалга жагсаалтанд хугацаа харгалзахгүй бүх Шинэ төлөвтэй буюу нээлттэй захиалгуудыг байнга харуулна. Зочид буудалтай ресторан, амралтын газар (resort) зэрэг төлбөрөө гарахдаа хийдэг онцлогтой бизнесийн хувьд төлбөр төлж хаагдаагүй шинэ захиалгуудаа посын програмд байнга харж байх хэрэгцээ шаардлага гардаг. Ийм үед энэ тохиргоог чеклээд утга дээр Y үсэг (англиар Yes гэсэн үгний эхний үсэг) тавиад хадгална. Dayansoft POS програм дээр Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарна. Ингэснээр өдрийн хаалт хийгээд дараа өдрөөр нээлт хийх үед өмнөх өдрүүдийн шинэ төлөвтэй захиалгууд захиалгын жагсаалтанд харагдана.
- Service Charge % - Dayansoft POS програмд үйлчилгээний хураамжийг баримтын хөл дүнгээс хувь тохируулж тооцох, эсвэл хувь тохируулалгүй гараас дүнгээ оруулах боломжтой. Энд дарж дэлгэрэнгүй заавартай танилцана уу.
- Хэрэглэгчийн дэлгэц харуулахгүй - Хэрэв танай пос 2 дэлгэцтэй бол хэрэглэгчрүү харсан дэлгэцийг харуулахгүй. Хэрэглэгч рүү харсан дэлгэцний тохиргоо, зураг солих зааврыг энд дарж харна уу.
- Борлуулалтын баримт дээр гишүүнчлэлийн картын үлдэгдэл харуулахгүй - Хэрвээ танай байгууллага гишүүнчлэлийн модуль ашигладаг, тухайн гишүүний худалдан авалт хийсэн баримт дээр картын үлдэгдэл мөнгө, оноог харуулахгүй тохиргоо хийх боломжтой.
- Гишүүнчлэлийг гараас хайх, сонгохгүй - Хэрвээ танай байгууллага гишүүнчлэлийн модуль ашигладаг, тухайн гишүүний карт, утасны дугаарыг кассын ажилтан гараас оруулах боломжгүй, зөвхөн карт уншигчаар уншуулж тухайн гишүүнийг хайж олдог болгож тохируулах боломжтой.
- Зогсоолын хуудас хэвлэх доод дүн - Энэ цонхонд оруулсан хэмжээнээс бага дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд зогсоолын хуудас хэвлэхгүй. Хэрвээ борлуулалт хийх бүртээ зогсоолын хуудас хэвлэх бол энд 1 гэсэн тохируулахад болно.
- ORDER SHEET хэвлэх тоо - Захиалгын хуудсыг хэдэн хувь хэвлэхээ оруулна.
- Дараалал эхлэх дугаар, Дараалал дуусах дугаар - Тухайн өдөр хэвлэгдэх баримтын дугаар эхлэх дугаар болон дуусах дугаар оруулж өгнө. Жишээ нь, Эхлэх дугаар дээр 100, дуусах дугаар 150 гэж оруулсан бол эхний борлуулалтын баримтын дугаар 100 дараагийнх 101 гэх мэтчилэн яваад 149, 150, 100 гээд ахиад эхнээсээ дугаарлагдана. Харин дараагийн өдрөөс ахин эхний баримт 100, 101, 102 гэж явна.
- Sticker left margin - Sticker буюу наалддаг цаасан дээр нэмэлт label хэвлэдэг бол тухайн принтерийн зүүн гар талаас авах зайг энд тохируулна.
- Sticker text 1 - Sticker буюу наалддаг цаасан дээр нэмэлт label хэвлэдэг бол тухайн баримт дээр хэвлэх текст бичиж болно.
- Sticker text 2 - Sticker буюу наалддаг цаасан дээр нэмэлт label хэвлэдэг бол тухайн баримт дээр хэвлэх текст бичиж болно.
- ЭМД-нэвтрэх нэр - ЭМДаатгалын хөнгөлөлттэй үйлчилдэг тохиолдолд нэвтрэх нэр тохируулна.
- ЭМД-нэвтрэх код - ЭМДаатгалын хөнгөлөлттэй үйлчилдэг тохиолдолд нэвтрэх код тохируулна.
- ORDER SHEET (New) - Захиалгын хуудас шинэ хэвлэх үед гарах баримтыг орчуулах бол орчуулга текст оруулна.
- ORDER SHEET (Added+) - Захиалгын хуудсанд нэмэлтээр бараа орох үед гарах баримтыг орчуулах бол орчуулга текст оруулна.
- ORDER SHEET (Removed-) - Өмнө өгсөн захиалгаас бараа хасагдсан үед хэвлэх захиалгын хуудсанд гарах баримтыг орчуулах бол орчуулга текст оруулна.
- ORDER SHEET (Edited-/+) - Өмнө өгсөн захиалгаас бараа хасагдсан, нэмэгдсэн үед хэвлэх захиалгын хуудсанд гарах баримтыг орчуулах бол орчуулга текст оруулна.
- ORDER SHEET (Cancel) - Өмнө өгсөн захиалгыг цуцлах үед гарах баримтыг орчуулах бол орчуулга текст оруулна.
- ORDER TAGS - Захиалгуудыг янз бүрийн бизнес зорилгоор дурын tag үүсгэж ангилан ялгаж харах боломжтой. Хэрхэн ашиглах зааврыг энд дарж харна уу.
- Fintech төлбөрийн шийдлүүд, бусад системүүдийн интеграци холболттой холбоотой тохиргоонууд: - Хэрвээ танай байгууллага Dayansoft POS програмтай интеграци холболт хийсэн төлбөрийн шийдэл, бусад системүүдийг ашиглах бол тус тусын тохиргоог тохирох хэсэгт тохируулна. Тус тохиргооны нууцлал, аюулгүй байдал зэргийг ханган ажиллахыг анхаарна уу. Танай байгууллагын гүйлгээний хуулга, гүйлгээ хийх эрх нь тус тохиргоо мэдээллээр дамжин хийгддэг болно.
- MonPay
- SocialPay
- Hi-Pay
- QPay
- MinuPay
- Horecasoft
- Toki
- QPos