Update товч дарж програмаа шинэчлээрэй.
Шинэчилсэн:2025/06/02 Унших:0 мин 26 сек
Dayansoft ERP системийн зүүн доод буланд Update товч дарж програмаа шинэчлээрэй. Update товчны дээр програмын хувилбар харагддаг. Жишээ, зурагт v10.5.0.2 хувилбартай байна.
Програмын шинэчлэлийг хэзээ, ямар үед хийх вэ?
- Даянсофт ХХК-н зөвлөгөөний дагуу програмын дараагийн хувилбар руу шилжих шаардлагатай үед (зарим жижиг алдаа засагдсан, зарим хөгжүүлэлт, сайжруулалт хийгдсэн)
- Хэрвээ танай байгууллага өөрсдийн загвараар Dayansoft ERP системээс баримт хэвлэдэг бөгөөд тус баримтын загварт шинэчлэлт хийгдсэн, эсвэл програмаа шинээр суулгасан тохиолдолд танай загвараар баримт хэвлэгдэхгүй байгаа үед 1 удаа шинэчилж, баримт загвараа татах үед
- Програм ажиллахад шаардагдах файлууд дутуу үед