HoReCaSoft програмаас борлуулалт татах
Шинэчилсэн:2025/02/17 Унших:1 мин 18 сек
Dayansoft ERP систем нь 2022.4-р сард https://horecasoft.mn/ -тэй холболт хийгдсэн. Өөрөөр хэлбэл, https://horecasoft.mn/ -р хийсэн өрөөний борлуулалт, бусад үйлчилгээний борлуулалтын мэдээллийг Dayansoft ERP системийн борлуулалт болгож татах боломжтой. Татахын тулд дараах алхмаар тохиргоо хийнэ.
Тохиргоо хийх:
- https://horecasoft.mn/ -тэй гэрээ байгуулж, үйлчилгээ авна.
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо цонхонд буудлыг бүртгэнэ. Төрөл баганын утга Hotel байхыг анхаарна уу.
- Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд дараах тохиргоо утгыг https://horecasoft.mn/ -с авч тохируулж хадгална.
- HoReCaSoft HotelCode
- HoReCaSoft Username
- HoReCaSoft Password
- HoReCaSoft програмд борлуулах бараа үйлчилгээний кодыг Dayansoft ERP системд бүртгэсэн барааны кодоор урьдчилж тохируулна.
Борлуулалт татах:
Цэс: Борлуулалт -> Борлуулалт –> Шинэ -> Үйлдэл –> Посын борлуулалт татах
Энэ цонхноос Пос сонголтоос дээр тохируулсан буудлаа сонгоод, хугацаагаа оруулж Харах товч дарна.
Тухайн өдрийн гараа тус бүрээр жагсаалт харагдах ба гараагаа сонгоод Татах товч дарна. Гараа тус бүрээр борлуулалт татна.
- Борлуулалт татах үед Бараа код, Бараа нэр хоосон харагдаж байгаа бол HoReCaSoft програмд тухайн үйлчилгээний кодыг бараан дээр тохируулаагүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд жагсаалтын толгой дээр хулганы баруун товч дараад Багана тохируулах цэсийг сонгон Бараа тайлбар баганыг ил харуулна. Бараа тайлбар багананд HoReCaSoft програмд борлуулсан бараа, үйлчилгээний нэр харагдана. Бараа кодыг тохируулсны дараа дахин татахад Бараа код, Бараа нэр бөглөгдөнө.
- Хэрвээ Horecasoft програмаас ebarimt хэвлэсэн тохиолдолд Борлуулалт цонхонд ebarimt баганын утга чеклэгдсэн харагдана.
- Хэрвээ борлуулалт татах цонхонд пос сонгоод Харах товч дарахад "User not authorized to get object type Pos" алдааны мессэж харуулж байгаа бол Admin хэрэглэгчдээ хандан Систем хэрэглэгч, эрх тохируулах зааврын дагуу Борлуулалт -> Пос тохиргоо цонхыг Харах эрхийг өгсний дараа програмаас гарч, дахин нэвтрээд борлуулалтаа татаарай.