Дотоод хөдөлгөөн


Шинэчилсэн:2024/10/16 Унших:4 мин 50 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Баримтаар, Бараагаар

Энэ цонхонд барааны дотоод хөдөлгөөнийг

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Шинэ

Энэ цонхонд барааны дотоод хөдөлгөөний баримт бүртгэнэ. Дотоод хөдөлгөөний цонхоор зөвхөн бараа материалын данс хоорондын хөдөлгөөнийг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ цонхоор бүртгэсэн бараа материал нь нэг данснаас хасагдаад, нөгөө дансанд нэмэгдэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Байнга давтагддаг хөдөлгөөнийг Үйлдэл -> Хувилах товчоор хувилах боломжтой.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Бараа материал -> Дотоод хөдөлгөөн цонхны Үйлдэл товчноос

Хэрвээ танай байгууллага Dayansoft POS програм ашигладаг, салбар нэгжүүд хоорондоо бараа материалын дотоод хөдөлгөөнөө POS програмаар бүртгэдэг бол дотоод хөдөлгөөний баримт POS-с хөдөлгөөн хийх үед автомат үүсэхийг анхаарна уу.

Ачилтаас дотоод хөдөлгөөн

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Шинэ -> Үйлдэл -> Ачилтаас татах

Эхлээд борлуулалтын захиалгаас захиалгыг багцалж ачилт үүсгэх тухай уншиж, ачилт гэж юу болох, ачилт яаж үүсгэх талаар дэлгэрэнгүй танилцана уу. Борлуулалтын захиалгаас үүсгэсэн ачилтын бүртгэл дэх бараа материалуудыг хүргэлт хийх ажилтан, жолоочийн данс руу Дотоод хөдөлгөөнөөр шилжүүлэх хэрэгцээ шаардлага үүсдэг. Энэ тохиолдолд Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Шинэ -> Үйлдэл -> Ачилтаас татах товч дарна.

Ачилтын жагсаалт цонхонд тухайн ачилтаас хичнээн барааг нь дотоод хөдөлгөөн хийсэн, зөрүү тоог ялгаж харуулна.

Барааны үлдэгдлээр дотоод хөдөлгөөн

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Шинэ -> Үйлдэл -> Барааны үлдэгдлээс татах

Хэрвээ тухайн нэг хугацаагаарх бараа материалын данс дахь бүх бараа материалын үлдэгдлийг бүгдийг нь дотоод хөдөлгөөн цонхоор шилжүүлэх, өөрөөр хэлбэл нэг бараа материалын данснаас бүх үлдэгдлийг өөр данс руу шилжүүлэх бизнес хэрэгцээ (Салбар нэгж татан буугдах, шинэ салбар нээгдэх, Салбар нэгжийн байршил нүүж өөрчлөгдөх гэх мэт) шаардлага гарсан бол дараах зааврын дагуу дотоод хөдөлгөөн хийнэ үү.

Бараа материал -> Дотоод хөдөлгөөн -> Шинэ -> Барааны үлдэгдлээс татах товч дарна. Гэхдээ энэ цонх руу орохоос өмнө Дотоод хөдөлгөөний цонхонд хөдөлгөөн хийх огноогоо урьдчилан сонгох ёстойг анхаарна уу. Сонгосон огноогоорх үлдэгдлийг систем тооцож харуулна.

Барааны үлдэгдлийг огноогоор шүүж харахдаа:

Хөдөлгөөн бүртгэх бараануудаа жагсаалтаас сонгоод “Сонгох” товч дарна. “Сонгох” товч дарахад тухайн огноогоорх сонгосон бараануудыг, үлдэгдэл тоо хэмжээгээр Дотоод хөдөлгөөн цонхонд бөглөж харуулна. Нягтлан бодогч та өөрөө зарлагын баримтаа нягтлаад, засах, солих үйлдлээ хийгээд хөдөлгөөний баримтаа хадгална.

Бараа зээлэх, зээлдүүлэх бүртгэл

Байгууллагууд бараа материалын зохимжтой үлдэгдэл, агуулахын нөөц, татан авалт зэргээ оновчтой төлөвлөөгүй, хянаагүй улмаас бараа материалын хомсдолд орох тохиолдол гардаг. Энэ тохиолдолд найз нөхөд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллага, өөр салбараас тухайн хомсдолтой бараа материалаа түр зээлж аваад, дараа нь татан авалтаа хийсний дараа бараагаар буцааж өгдөг. Ийм бүртгэлийг дараах байдлаар бүртгэж болно.

Зээлж авч байгаа талын хийх бүртгэл:

  1. Өөр байгууллагаас түр зээлж байгаа бараа материалаа Бараа материал -> Дотоод орлого цонхоор бүртгэж орлогодож авна.
  2. Бараагаа буцааж өгөх үед Бараа материал -> Дотоод зарлага цонхоор бүртгэнэ.

Зээлдүүлж байгаа талын хийх бүртгэл:

  1. Бараа материал -> Барааны код цонхонд бараагаа “Материал” төрөлтэй бүртгэнэ. Санхүү бүртгэл -> Данс цонхонд “Зээлдүүлсэн бараа” нэртэй данс буюу өөр байгууллагууд руу зээлдүүлсэн утгатай бараа материалын данс үүсгээд, зээлдүүлэх үедээ Бараа материал -> Барааны дотоод хөдөлгөөн цонхоор бүртгэл хийнэ.
  2. Бараагаа буцааж авах үед “Зээлдүүлсэн бараа” данснаас тухайн бараа материалын үндсэн данс руу буцааж дотоод хөдөлгөөн хийнэ.