Захиалга салгах, нэгтгэх, шилжүүлэх


Шинэчилсэн:2024/12/09 Унших:0 мин 57 сек

Захиалга салгах

  1. Захиалгын төлбөрийг үйлчлүүлэгчдийн авсан бараа, үйлчилгээгээр тусад нь салгаж хийх үед Захиалга цэснээс уг захиалгыг сонгож Салгах товч дээр дарна. SeperateOrder

  2. Захиалга салгах / Төлбөр хуваах цонх гарж ирэх ба салгах барааг сонгож доорх зураг дээр тодруулсан Шилжүүлэх тэмдэг дээр дарж салгана. ToSeperateOrder

  3. Дээрх зураг дээр харуулсан Төлөх товчийг дарснаар салгасан барааны төлбөр хийх цонх гарч ирнэ. Дахин захиалгыг сонгож үлдсэн бараа үйлчилгээний төлбөрийг дуустал үргэлжлүүлнэ. Харин Салгах товчийг дарснаар уг захиалга нь салгасан бараагаар тусдаа захиалга болж үүснэ.

Анхаарах зүйл:

Ширээ андуурч, өөр захиалга дээр санамсаргүй бараа нэмсэн бол тухайн захиалгаас Салгах товчийг дарж Захиалга салгах / Төлбөр хуваах цонхонд андуурсан бараа, үйлчилгээгээ сонгоод дээрх зураг дээр тодруулсан Шилжүүлэх тэмдэг дээр дарж салгана. Ширээ товчийг дарж захиалгыг шилжүүлэх зөв ширээг сонгох ба Захиалга салгах / Төлбөр хуваах цонх дахин гарч ирэхэд Салгах товчийг дарна.

Захиалга нэгтгэх

Тусдаа үүсгэсэн захиалгуудыг нэгтгэж төлбөр хийх үед нэгтгэх захиалгаа сонгоод доорх зурагт харуулсан Нэгтгэх товч дээр дарж аль захиалгатай нэгтгэхээ сонгоно.

MergeOrder

Энэ үед нэгтгэгдсэн захиалга Цуцалсан төлөвт шилжиж бараа, үйлчилгээнүүд нэгтгэсэн захиалгад нэмэгдэнэ.

Ширээ шилжүүлэх

Үйлчлүүлэгч ширээгээ солихыг хүсвэл анхны захиалсан ширээн дэх захиалгаа сонгоод Ширээ товч дараад, шилжин суух ширээг сонгоно.

Table