Хөрөнгийн зарлага, борлуулалт


Шинэчилсэн:2024/10/14 Унших:2 мин 37 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө зарлага -> Шинэ

Энэ цонхонд үндсэн хөрөнгийн борлуулалт болон үнэгүй шилжүүлсэн тохиолдолд бүртгэнэ.

Анхаарах зүйл: Хөрөнгө борлуулахаас өмнө тухайн хөрөнгийн элэгдлийн бүртгэлийг хийнэ үү.

Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой.

Видео жишээ дээрх хөрөнгө борлуулалтыг жишээгээр тайлбарлавал: Жишээ, Хөрөнгө борлуулсны олзтой бүртгэл хийе. Нийт өртөг 454,545.45 Нийт элэгдэл 100,000 Үлдэгдэл өртөг 354,545.45 хөрөнгийг НӨАТ-тай 660,000 төгрөгөөр борлуулсан гэж бодъё.

  1. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө зарлага -> Шинэ товч дарна.
  2. Гүйлгээний утга болон харилцагч сонгосны дараа Нэмэх товч дараад Хайх товч дарна.
  3. Борлуулах хөрөнгөө сонгоно.
  4. Борлуулах Нийт үнэ НӨАТ-тэй эсэхээс хамаарч оруулна. AssetCredit
  5. Журнал цонхноо Холбох дарна. Дебет дансанд "Үндсэн хөрөнгө данснаас хассан олз" дансыг сонгож өгнө. Нэмэх дараад Кредит дансанд дахин "Үндсэн хөрөнгө данснаас хассан олз" энэ дансыг сонгож, НӨАТ өглөг болон тухайн харилцагчаас дараа тооцоо эсвэл мөнгөн хөрөнгийн данс сонгоод хадгалах дарна. AssetCreditJournal

Толгой мэдээлэл

Дээрх мэдээллийг оруулаад “Нэмэх” товч дарахад дараах цонхыг дуудна. Энэ цонхонд баримтын огноонд хамаарах хөрөнгийн үлдэгдлийг шүүн харуулахыг анхаарна уу. Хөрөнгөө хайж олж сонгоно. Шүүлт хийлгүй шууд “Хайх” товч дарвал бүх үлдэгдэлтэй хөрөнгийг шүүн харуулна. Хэрэглэгч нар хөрөнгийн данс, код, эдийн дугаараа буруу оруулаад тухайн хөрөнгөө хайж олохгүй байх тохиолдол гардаг.

22

Хөрөнгийн үлдэгдэл цонхноос хөрөнгийн данс, код, эдийн дугаар зэргээр хөрөнгө хайх боломжтой бөгөөд хөрөнгийн мөрийн эхний баганад байрлах checkbox-г сонгоод Сонгох товч дарна. Жагсаалтанд шүүсэн бүх хөрөнгийг сонгохын тулд баганын гарчиг дээрх checkbox-г сонгоно.

Гүйлгээний мэдээлэл

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө зарлага -> Журнал

Үндсэн хөрөнгийн зарлага бүртгэх үед ихэвчлэн дараах журнал үүсдэг.

1-р багц:

        Үндсэн хөрөнгө кр
Үндсэн хөрөнгийн элэгдэл дб
Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз/гарз дб

2-р багц:

        Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз/гарз кр
Дансны авлага, мөнгөн хөрөнгө дб

Хэрвээ үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд дараах журнал нэмэлтээр үүснэ.

3-р багц:

        Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварын өглөг кр
Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз/гарз дб

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө зарлага

Энэ цонхонд хөрөнгийн борлуулалтын баримтыг жагсаалтаар харуулна. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл/Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.