Partnership хөтөлбөр

Даянсофт ХХК нь 2020 оноос бизнес эрхлэгчдэд санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл болон бизнесийн зөвлөгөө, нэвтрүүлэлт үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай Partnership болж, хамтран ажиллах гэрээг байгуулж харилцан ашигтай нөхцлөөр бизнесүүдээ өргөжүүлж эхэлсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд дараах байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж, эхнээсээ Gold partner болсон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр Gold partner-ууд маань олон харилцагч байгууллагын кейс дээр Dayansoft ERP системийг амжилттай нэвтрүүлж, тайлан баланс гарган, бизнесийн зөвлөгөөг байгууллагын удирдлагуудад өгч 3 тал бүгд харилцан ашигтай ажиллаж чадсан билээ.

Даянсофт ХХК-н нэг зорьж буй зүйл нь програм хөгжүүлэгч компани зөвхөн програмын хөгжүүлэлт, сайжруулалт боломжууд дээрээ цаг хугацаагаа зарцуулж, харин програмын нэвтрүүлэлт, зөвлөгөө, үйлчилгээг мэргэжлийн Partner байгууллагуудад шилжүүлж, програм хөгжүүлэгчдээс илүү програмыг тухайн байгууллагын үйл ажиллагаанд зохицуулан хамгийн үр ашигтай ажиллуулах гурвалсан хамтын ажиллагааг үүсгэх юм.

Хэрвээ та, танай байгууллага санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл болон бизнесийн зөвлөгөө, програмын нэвтрүүлэлт үйлчилгээ үзүүлдэг бол манай Partner болж хамтран ажиллахыг урьж байна.

Харин та Dayansoft програмын шинэхэн хэрэглэгч бол дараах Partner байгууллагуудаас сонгон нэвтрүүлэлт, үйлчилгээг чанартай, өндөр түвшинд авахыг санал болгож байна. Баярлалаа.

Gold Partners

Image
Эй эм эн аудит ХХК

Aудит баталгаажуулалт, НББ зөвлөх, тайлан гаргах, програм нэвтрүүлэлт


Холбоо барих

99098768

https://amnaudit.mn/

Хамтарч эхэлсэн он

2016 оноос

Image
Эйч энд Эм файнаншл сервис ХХК

НББ зөвлөх, тайлан гаргах, програм нэвтрүүлэлт


Холбоо барих

91988908, 77108904

М.Мөнхчимэг

Хамтарч эхэлсэн он

2021 оноос

Дэлгэрэнгүй

Image
Монголтакс ТМЗ ХХК

ТМЗ үйлчилгээ, НББ - ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, програмын нэвтрүүлэлт


Холбоо барих

70114144

http://mongoltax.mn/

Хамтарч эхэлсэн он

2021 оноос

Image
Си Эм Эй Ар Ти ХХК

ТМЗ үйлчилгээ, НББ - ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, програмын нэвтрүүлэлт


Холбоо барих

99189081

М.Баярцэцэг

Хамтарч эхэлсэн он

2021 оноос

Image
Макензи энд партнерс ТМЗ ХХК

НББ, Аудит, ТМЗ үйлчилгээ зөвлөх үйлчилгээ.


Холбоо барих

77404848

www.mckenzieandpartners.com

Хамтарч эхэлсэн он

2022 оноос

Image
Gold Partner болох

Partner-ууд маань дундын харилцагчдын тоог нэмж, чанартай үйлчилгээ үзүүлж Gold Partner болсоор байна. Хамтран ажилладаг Partner-ууддаа баярлалаа. Бусад хамтрагч байгууллагын мэдээллийг ЭНД дарж харна уу.

Хамтран ажиллах санал, боломж

Бид санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, байгууллагын санхүү бүртгэл хөтлөлт хийж тайлан баланс гаргах үйлчилгээ үзүүлдэг, ERP системийн нэвтрүүлэлт, сургалт үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогыг баримталж байна.

Хэрвээ та дээрх үйлчилгээг үзүүлдэг бол бидэнтэй холбогдоорой. Бид тантай, танай байгууллагатай хамтран ажиллах санал тавьж байна. Хамтын ажиллагааны гол зорилго нь та өөрийн сайн чаддаг зүйлээ, бид өөрсдийн сайн чаддаг зүйлээрээ хамтрах юм.

Хамтын ажиллагааны хэлбэр

  • Dayansoft ERP, Dayansoft POS програм хэрэглэгч нь манай болон танай бүтээгдэхүүн үйлчилгээг авах дундын харилцагч болно.

  • Даянсофт ХХК зөвхөн ашиглаж буй програмын лицензийн төлбөрөө авах ба програмтай холбоотой алдаа, асуудал, лиценз олголт зэрэг асуудлыг хариуцна. Лицензийн төлбөр нь манай веб сайт дээрх үндсэн үнээр байна.

  • Програмын зөвлөгөө үйлчилгээ, нэвтрүүлэлтийг танай байгууллага, та хариуцна. Тус үйлчилгээний төлбөрийг дундын харилцагчтай та өөрөө тохирно. Тус тохиролцоонд Даянсофт ХХК-с ямар ч оролцоогүй байна.

  • Бид танд, танай байгууллагад өөрсдийн програмыг ямар нэг лицензийн төлбөргүйгээр суулгаж, бүх боломж, функц, ажиллагааны талаар зааварчилгаа, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Өөрөөр хэлбэл, дундын харилцагч байгууллагын зөвшөөрлөөр тухайн компанийн бааз руу хандах эрхийг танай байгууллагад олгох ба ямар нэгэн төлбөр тооцоо үүсэхгүй.

  • Хамтын ажиллагааны эцсийн зорилго нь 3 талын аль алинд хамгийн ашигтай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

  • Хамтын ажиллагааны хүрээнд танай, манай 2 тал хооронд ямар нэг төлбөр тооцоо үүсэхгүй.

  • Бид шинэ харилцагч байгууллагуудад хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагуудын үйлчилгээг санал болгоно. Танайх програм шаардлагатай шинэ болон одоогийн харилцагч байгууллагууддаа манай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоно.

Хамтарч ажилласнаар гарах давуу тал

  • 2 тал өөр өөрсдийн чаддаг, хийдэг ажлаа хийх ба аль аль талын борлуулалтыг дэмжинэ. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ мэргэжлийн хүмүүс, багт даатгана.

  • Бидний хувьд мэргэжлийн зөвлөх, үйлчилгээ үзүүлэгч хамтрагчтай болно.

  • Танай байгууллагын хувьд найдвартай, мэргэжлийн програм хөгжүүлэгч хамтрагчтай болно.

  • Дундын харилцагч маш хямд, боломжийн үнээр програм хангамж болон мэргэжлийн үйлчилгээг авах боломжтой.

Хамтран ажиллах бол

Энд дарж гэрээ байгуулах хүсэлт форм бөглөнө үү. Бид тантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. Хамтын ажиллагааны анхны дундын харилцагч байгууллагын 2 талын аль нэг нь олж, програм суулгаж, гэрээ байгуулснаар эхэлнэ.

Баярлалаа.

Image

Хуудас

Бидэнтэй холбогдох

Twin tower 1, 802 тоот, 2-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, 14251

7510 3333