Бидний тухай

Даянсофт ХХК нь 2015 оны 1-р сард байгуулагдсанаас хойш тасралтгүй зөвхөн Dayansoft ERP болон Dayansoft POS програмын хөгжүүлэлт, сайжруулалт дээр төвлөрөн ажиллаж байна.

Манай харилцагч

Одоогоор 400+ харилцагч байгууллагын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд Dayansoft ERP системээ нэвтрүүлээд байна. Мөн 300+ борлуулалт, үйлчилгээний цэгт Dayansoft POS програм тасралтгүй ажиллаж байна.

Бодит кейс, туршлагууд

Бизнес, байгууллага бүрт өөрийн гэсэн онцлогууд байдаг. Ашиглаж буй систем нь бусдаас ялгарах онцлог, бизнесийн шаардлагуудыг хангаж байж амьд хэрэглээтэй, урт удаан настай байх боломжтой. Та дараах бодит түүхүүдээс манай харилцагч байгууллагуудад ямар ямар бизнесийн хэрэгцээ шаардлага үүсч, хэрхэн манай харилцагч болсон бодит кейсийг уншиж танилцаарай.

Image

Case Study #1

TOM N TOMS

(https://www.tomntoms.com/)

Өмнөд солонгосын Tom N Toms франчайзи нь 2001 онд анх байгуулагдсан бөгөөд одоогоор 9 оронд 400 гаруй салбартай кофешоп франчайзи юм. Одоогоор Монголын кофешопын зах зээлд хамгийн олон салбартай үйл ажиллагаа явуулдаг. 2016 оноос өмнө Монгол дахь бүх салбарууд нь солонгос програм ашигладаг байсан бөгөөд гадны програм ашигладаг учраас хөгжүүлэлт, сайжруулалт хийлгэхэд хүндрэлтэй, НӨАТУС буюу Ebarimt-тай холбоотой асуудлууд үүссэн, програм суулгасан тоног төхөөрөмжийн үзүүлэлт нилээд тааруу учраас гацалт үүсдэг, үйлчилгээ доголддог зэрэг олон асуудлууд байлаа. Монгол дахь мастер франчайзи компаниас Солонгос дахь толгой компанидаа хандаж учир байдлаа тайлбарласны үндсэн дээр Монголд дотоодын програм нийлүүлэгчдээс сонгон шалгаруулж програм хангамжаа шинэчлэх зөвшөөрлийг олгосны дагуу 2016 оны сүүлээр дотоодын хэд хэдэн програм хөгжүүлдэг компаниудаас сонгон шалгаруулалт хийж, харьцуулсны үндсэн дээр манай Dayansoft POS програмыг сонгож өнөөдрийг хүртэл бүх салбартаа ашиглаж байна.

Тухайн үед системийн шийдэл талаас шийдэх хэд хэдэн асуудлууд байсан. Жишээлбэл,

1-рт, Борлуулалтын цэгийн програм нь яг л банкны систем шиг өдрийн нээлт, хаалт хийдэг, хаалт хийсний дараа борлуулалтын дата мэдээлэлд огт өөрчлөлт оруулах боломжгүй байх шаардлагатай.

2-рт, Солонгос дахь толгой компаниас Монгол дахь бүх салбарын борлуулалтын мэдээлэл, тайланг баримт тус бүрээр, нэгтгэсэн тоон мэдээллээр Realtime авч хяналт хийх, рояалти шимтгэл тооцооллоо хийх боломжтой байх.

3-рт, Тухайн үед салбаруудын төхөөрөмжийн үзүүлэлт маш тааруу /512MB RAM, XP үйлдлийн систем/ байсан ба принтерүүд нь тохирох Driver-р таниагүй шууд програмаас Raw printing хийдэг байсан. Эдгээр тоног төхөөрөмж дээр програмаа зохицуулан ажиллуулах, гацалтгүй, хурдтай ажиллуулах шаардлага тулгарсан.

4-рт, Хугацаа маш давчуу 14 хоног, цаашлаад л 1 сарын хугацаанд амжуулж бүх салбар нэгжийн програмыг шилжүүлэх шаардлагатай.

5-рт, Салбар тус бүрийн гишүүнчлэлийн бүртгэл, point card-н модуль, хуучин системээс үлдэгдэл оноог шилжүүлж авах data migration-ы ажил хийх шаардлагатай.

6-рт, Бүх бүтээгдэхүүний орц норм, технологийн картыг оруулж, борлуулалтанд үндэслэж орц нормын тооцоолол хийх гэх мэт програмын, системийн шаардлагууд цуварч байсан.

Бидний хувьд 2016 онд хүний нөөцийн хувьд цөөхүүлээ байсан хэдий ч тухайн үед ашиглаж байсан солонгос програмын боломж, функцууд дээр маш богино хугацаанд судалгаа хийж, өөрсдийн дөнгөж эхлүүлж байсан Dayansoft POS програмдаа шаардлагатай бүх функц боломжуудыг 14-хөн хоногийн дотор хийж нэмж, хөгжүүлээд мастер франчайзи компани болон салбар компаниудын удирдлага, менежерүүдэд танилцуулж, бусад сонгон шалгаруулалтанд орсон компаниудаас ялгарч чадсан учраас хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Өнөөдөр 30 гаруй Tom N Toms-н салбарууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тасралтгүй Dayansoft POS програмаас захиалгаа авч, баримтаа хэвлэж байгаа бөгөөд олонхи салбарууд нь Dayansoft ERP системийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, борлуулалтын цэгтэйгээ realtime холбогдож борлуулалтын мэдээгээ татах, ашиг алдагдлаа нарийвчлан тооцож, өдөр тутмын шийдвэр гаргах, хяналтаа тавин ажиллаж байна.

Монгол дахь мастер франчайзи болон солонгос дахь толгой компаниуд бүх салбаруудын борлуулалтыг цаг алдалгүй хянаж, орц нормын дагуу түүхий эд материал, хангамжийн материалын захиалга, үлдэгдлийн хяналтаа хийдэг.

Image

Case Study #2

URBAN JEANS

Үндэсний үйлдвэрлэл

Үндэсний үйлдвэрлэгч Urban jeans нь 2016 оноос хойш манай бүтээгдэхүүн, үйлчилгээг шат дараалалтайгаар цогцоор нь ашиглаж байна. Эхлээд зөвхөн санхүү бүртгэлээ хөтөлж эхэлж байсан бол дараа нь борлуулалтын цэгүүдээ нэгтгэж, салбар дэлгүүрүүд, агуулахын үлдэгдлээ хянаж, салбар хооронд барааны хөдөлгөөн шилжүүлэг хийх боломжтой болсон. Дараа нь хамгийн нарийн төвөгтэй хэсэг болох үйлдвэрлэл, цалингийн модулийг амжилттай нэвтрүүлээд байна.

Үйлдвэрийн хэмжээний хувьд монголдоо томоохонд тооцогдох, хэдэн зуун ажилтантай учраас үйлдвэрлэлийн шат дамжлага, тэдгээрийн уялдаа холбоо, дамжлага бүрт хийгдэх ажил, ажилбарууд, тэдгээрийн үнэлгээг минут, секундээр хэмжиж норм стандарт тогтоон, наряд бүртгэл буюу тухайн ажилтны хийсэн ажлын бүртгэлийг хөтөлж, цалин хөлс урамшууллыг шударгаар олгох боломжийг системийн хувьд шийдэж, сар бүрийн цалин хөлс бодолтонд ашигладаг болоод хэдэн жилийг ардаа үдэж байна.

Хувцасны үйлдвэрлэлийн онцлогоос хамаарсан бренд, загвар, өнгө, хэмжээ, хүйс, нэр төрөл, материал, улирал зэрэг олон шинж чанар, нэмэлт үзүүлэлтүүдийг системд бүртгэхээс гадна барааны код үүсгэхдээ эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэж 16+ оронтой дахин давтагдашгүй баркод бүхий өөрсдийн загвар дизайнтай шошгыг үйлдвэрлэлээс гарсан шинэхэн бүтээгдэхүүн тус бүр дээр хэвлэж, наагаад үйлдвэрлэлийн шат дамжлагаас агуулах, агуулахаас дэлгүүр, дэлгүүрээс эцсийн хэрэглэгч рүү гэсэн алхам тутамд тухайн баркодоо уншуулж бүртгэлээ автоматжуулсан. Бараа бүтээгдэхүүний тооллогыг хийхдээ Android утсан дээр суулгасан мобайл аппликейшнаар тоолж, илүүдэл, дутагдлаа цаг тухайд нь хянаж байна.

Үйлдвэрлэлийн циклийн хувьд тодорхой загвараар багцын үйлдвэрлэл явуулдаг бөгөөд тухайн багц ажлын хувьд өртөг, зардлуудаа нарийвчлан тооцох, барааны үлдэгдэл, ашгаа тооцох боломжийг програм хөгжүүлэгч бидэнтэй ярилцаж ойлголцсоны үндсэн дээр нэмэлт хөгжүүлэлт хийх замаар нэмүүлсэн нь аль загвар, хэдэн сарын үйлдвэрлэл илүү ашигтай, эсвэл бага ашигтай байсныг бодитоор хянаж, дараа дараагийн загвар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө тусган ажиллах боломжтой болсон.

Үүнээс гадна Dayansoft ERP, POS програмуудаас бүртгэсэн, цуглуулсан дата мэдээлэлд тулгуурлан дотооддоо https://powerbi.microsoft.com/ програмыг ашиглан өөрт шаардлагатай нэмэлт тайлан мэдээ, дашбоардуудыг угсран өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтандаа ашиглаж байна.

Image

Case Study #3

LOTTERIA MONGOLIA

(https://www.facebook.com/mgllotteria)

Түргэн хоол

1972 онд анх Японд анхны ресторанаа нээж, улмаар зүүн азийн орнуудад салбараа нээсэн түргэн хоолны Lotteria франчайзи ресторан нь Монголд анхны салбараа 2018 оны 5-р сард нээсэн. Хэдийгээр гадны франчайзи ч гэсэн Монголын салбарууддаа дотоодын програм нийлүүлэгчдээс сонгон шалгаруулахаар өөрсдийн бизнесийн онцлог, системийн шаардлагуудаа тавьж олон ч IT компанитай уулзалт ярилцлага хийсний дараа манай компанийг сонгосон юм. Сонгон шалгаруулалт тийм ч амар байсангүй. Бизнесийн соёл тогтоод олон жилийн туршлагатай компани учраас системийн шаардлагууд нь нарийн, өндөр шалгууртай байсан. Жишээ нь,

1-рт, Түргэн хоолны бизнес учраас захиалга баталгаажсан даруйд гал тогоонд тогооч нарт дэлгэцээр харагдаж, дараа дараагийн төлөвт шилжин, бэлэн болмогц заалны дэлгэцээр захиалгын дугаар томоор харуулж, дуут дохио өгөх шаардлагатай.

2-рт, Сет багцын хувьд дотор нь юу юу хэдэн ширхэг багтсаныг дэлгэцээр болон борлуулалтын баримт дээр хэвлэх

3-рт, Кассын ажилтнаар зөвхөн ресторанаар үйлчлүүлэгчдийн тоо бөглүүлэх нь хангалтгүй бөгөөд нас, хүйс, гэр бүлийн байдал зэрэг нарийвчилсан үзүүлэлтээр хэрэглэгчийн судалгаа бөглүүлж авах, тухайн үйлчлүүлэгчид ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ авсныг тайлан мэдээгээр харуулдаг байх. Энэхүү судалгааны үзүүлэлтийг захиалга бүрт заавал бөглөдөг байх, бөглөхгүйгээр захиалга авах боломжгүй шалгууртай байх.

4-рт, Шинэ кассын ажилтан бүтээгдэхүүнээ нүдлэх, андуурахгүй байхад зориулж бүтээгдэхүүн, үйлчилгээний зургийг харуулах

5-рт, Кассын програмд эхлэлийн болон оройн хаалт хийх үеийн бэлэн мөнгийг дэвсгэрт тус бүрээр тоолж оруулах

6-рт, Банкны карт уншигч пос терминалтай холбогдсон байх гэх мэт шаардлагын жагсаалтууд хөвөрч байлаа.

Бидний хувьд өөрсдийн арга барилаар маш богино хугацаанд шаардлагыг нарийвчлан тодорхойлж ажлын 5 хоногийн дотор банкны карт уншигчтай холбохоос бусад нэмэлт хөгжүүлэлт, програмуудыг хийж гүйцэтгээд шаардлага, шалгуурт нь нийцсэн учраас хамтран ажиллах гэрээг байгуулж чадсан. Салбар нээгдэхээс өмнө Хаан банкны epos карт уншигчтай холболт хийж түргэн хоолны бизнест Dayansoft POS програм маань амжилттай нэвтэрч чадсан. Улмаар SFC Mongolia, Ruby room, Cup chicken зэрэг түргэн хоолны бизнесүүд ар араасаа манай харилцагч болсон.

Image

Case Study #4

ROC CAFFEINE BAR

(http://roc.mn/)

Өөртөө үйлчлэх киоск

2016 онд байгуулагдсан боловч аль хэдийнээ кофены зах зээлд томоохон байр суурь эзэлж амт, чанараараа олонд танигдсан Root Of Coffea бренд нь 2020 оны 2-р сард Мобиком корпорацитай хамтарч Monpolymet Complex-д жишиг дижитал кофешоп, үйлчилгээний цэгийг нээсэн. Уламжлалт кассын програмаас гадна өөртөө үйлчлэх киоск програмын шийдэл хайж байсан бөгөөд бидэнтэй уулзаж санал тавьснаар бид 14-хөн хоногийн дотор олон улсын амжилттай кейсүүд болох McDonald’s, Burger King kiosk програмуудыг судалж, өөрсдийн киоск програмын анхны хувилбарыг гаргаж захиалга авч эхэлсэн билээ.

Киоск програмын хувьд орчин үеийн дижитал чиг хандлагад нийцсэн байх шаардлагын хүрээнд банкны карт уншигч болон үндэсний төлбөрийн шийдэл MonPay-р төлбөр тооцоогоо хийх боломжийг бүрдүүлсэн.

Image

Case Study #5

ROC CAFFEINE BAR

Гар утасны борлуулалт, түгээлтийн програмтай холбогдсон нь

2001 онд байгуулагдсан гадаад, дотоод бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бидний сайн мэдэх бэлэн гоймонг импортлодог албан ёсны дистрибьютор компани нь манай Dayansoft ERP програмыг 2015 оноос хойш ашиглаж байна. Борлуулалтаа өсгөх, хэрэглэгч нартаа ойртох зорилгоор мобайл аппликейшнаар борлуулалтын захиалгаа авах, түгээлтийн машин, түгээгч нараа GPS-р хянах, түгээлтийн маршрутыг оновчтой зохион байгуулах боломжтой DManager (https://dmanager.smarterp.mn/) борлуулалт, түгээлтийн програмыг ашиглахаар болсон.

Нэгэнт борлуулалтаа өөр компанийн програмаар хийх болсноор үндсэн core санхүүгийн програмтайгаа борлуулалтын захиалга, харилцагч, борлуулагч нарын мэдээллийг солилцох, хоёр систем хоорондоо ямар нэг мэдээллийн зөрүүгүй байх, интеграци холболт хийх хэрэгцээ шаардлага үүсч гарч ирсэн. Бид борлуулалт, түгээлтийн програмын зах зээлд томоохон тоглогч болох DManager програмтай өөрсдийн Dayansoft ERP системээ интеграци холболт хийснээр манай харилцагч байгууллагын борлуулагч нар гар утасны програмаар борлуулалтын захиалгаа авч, менежер, нягтлангууд нь програмаасаа ганцхан товч дараад л борлуулалтын захиалгаа автомат татаж, захиалгуудаа багцлан, ачилт үүсгэж, машин тус бүрээр агуулахаас хөдөлгөөний баримтаа үүсгэн борлуулалт, түгээлтээ автоматжуулж чадсан билээ.

Image

Case Study #6

POS features

POS features

Борлуулалтын цэгийн онцлог хэрэгцээг энгийн шийдлээр

Борлуулалт, үйлчилгээний цэгүүд бүгд хоорондоо төстэй боловч бусдаас ялгарах онцлог, бизнес хэрэгцээ шаардлагуудтай цэгүүд байдаг. Манай харилцагчид дунд бусдаас онцлог шинжтэй хэд хэдэн бизнесүүд байдаг бөгөөд эдгээр харилцагчид маань анх програм хайж олон IT компаниудтай уулзаж, багагүй хугацаа, хөдөлмөр зарцуулсны эцэст манай компанитай хамтарч ажилласан байдаг. Жишээ дурдвал,

2006 онд анхны салбараа нээсэн Тайваны Chatime Bubble tea franchise (https://www.facebook.com/ChatimeMongolia) нь дэлхий даяар 40 гаруй оронд салбартай бөгөөд 2020 онд Монголд анхны салбараа нээсэн. Тухайн бизнесийн онцлог нь төрөл бүрийн цай борлуулдаг бөгөөд үйлчлүүлэгчийн сонгосон цай бүрт заавал нэмэлт орцууд, мөстэй, мөсгүй, халуун эсэх, элсэн чихрийн хувь хэмжээ гэсэн 3 төрлийн нэмэлт мэдээлэл сонгодог. Захиалга авах үед цай тус бүрийн доор сонгосон мэдээллийг жижиг стикер (sticker) байдлаар тусгай принтерээр хэвлэж, аяган дээр наах ба ажилтан тухайн стикер дээрх мэдээллээр захиалгын дагуу цайгаа найруулж үйлчилдэг. Салбараа нээхээс хэдхэн хоногийн өмнө манай дээр ирж бизнесийн шаардлагаа танилцуулсан бөгөөд бидний хувьд итгэлийг нь алдалгүй, богино хугацаанд нэмэлт хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн.

Өмнөх жишээтэй төстэй Солонгосын Bongousse rice burger франчайзи (https://www.facebook.com/BongousseMongolia) нь эрүүл хооллолтыг чухалчилдаг учраас хэдийгээр түргэн хоол ч гэсэн будаатай, бэлтгэснээс хойш 2 цагийн дотор идэх, богино долгионы зууханд халааж болдоггүй онцлогтой. Захиалсан бүтээгдэхүүн тус бүрээр бүтээгдэхүүний нэр, эрүүл ахуй аюулгүй байдлын санамж, бэлтгэсэн цаг, минутыг стикер принтерээр хэвлэх шаардлагатай болсон ба бидний хувьд тус нэмэлт хөгжүүлэлтийг хийж тухайн борлуулалтын цэгийн асуудлыг шийдвэрлэсэн.

Манай харилцагч Mamana premium kids café (https://www.facebook.com/mamanakidscafe) нь бага насны хүүхдийн тоглоомын төв бөгөөд үйлчлүүлэгчид цагийн тариф мөнгөө төлөхөөс гадна хоол, уух зүйл зэрэг нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмж авах боломжтой. Бизнесийнх нь онцлог гэвэл ресторан, кафе шиг үйлчлүүлэгчид тогтсон ширээ, сандалд суух боломжгүй. Учир нь хүүхэд хаана байна, тэднийг даган ширээ, суудлаа байнга солих шаардлага гардаг. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчдийн захиалгыг хооронд нь сольж холих, төлбөр тооцоог нь алдалгүй хөтлөх шаардлагатай. Иймд гадны орнуудад аль хэдийнээ хэвшил болсон ч дотоодын програм хангамжуудад төдийлөн байдаггүй, захиалгын дугаар гараас оруулах боломжийг програмдаа нэмж, тухайн гараас оруулсан захиалгын дугаараар захиалгаа төвөггүй хайж олж, нэмэлт захиалга авах, төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн.

Image

Case Study #7

ROUND TABLE PIZZA MONGOLIA

(https://www.facebook.com/RTPizzaMongolia)

Pizza topping

Пицца л бол пицца гэж бусдын л адил ойлголттой байсан бид Round table pizza харилцагчтайгаа уулзаж ярилцсаны дараа арай өөр ойлголттой болсон юм. Харилцагчийн маань бизнесийн онцлог нь үндсэн хэдхэн пиццаны сонголттой биш, худалдан авагч өөрөө хүссэн орц, хэмжээгээрээ пиццагаа захиалж, хийлгэж авах эрх чөлөөг олгосон явдал юм. Энэ нь худалдан авагчид нэг худалдан авалтаар олон төрлийн амт, олон төрлийн хачир, дуртай амтаа, хүссэн хэмжээгээрээ авах боломжийг бүрдүүлж маш таатай нөхцлийг санал болгож байгаа хэдий ч програм хөгжүүлэгч бидэнд үүнийг системээр хэрхэн шийдэж болох вэ гэсэн хүндхэн даалгавар үүрүүлсэн юм. Хэдийгээр өмнө нь өөр програм хангамж ашиглаж, тухайн байгууллагадаа дээрх шаардлагаа тавьж нэмэлт хөгжүүлэлт хийсэн боловч яг оновчтой, сайн шийдэл болоогүйн улмаас захиалга авах үед олон цонх дамжиж, нэмэлт орцоо хайх зэргээр захиалга авах хугацааг алдаж, үйлчлүүлэгчдэдээ хүндрэл бэрхшээл учруулдаг байсан.

X, XL, L зэрэг хэмжээнээс гадна зүсэм, 1/4, тал, бүтэн хэмжээгээр, topping буюу нэмэлт орцууд нь хэмжээнээс хамаарч сонголттойгоор пиццаны төрөл бүрээр задлахаар хэдэн зуун сонголт үүсэх ба үүний цаана орц норм, технологийн карт алдаагүй нарийн тохируулсан байх шаардлага үүсдэг. Бид энэ бүхнийг аливаа бүтээгдэхүүн тус бүр дээр дагалдах сонголт байдлаар тохируулж, олон цонх дамжихгүйгээр зөвхөн ангилал, бараа түвшинд сонгосон пиццаны хэмжээнд тохирсон нэмэлтүүдийг санал болгох замаар захиалга авах хурдыг сайжруулж, түргэн үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.

Үүнээс гадна гал тогоонд тухайн пиццаны орц норм, технологийн картыг захиалгын хуудсан хэвлэх хэрэглэгчийн нэмэлт шаардлагыг ч мөн богино хугацаанд хийж гүйцэтгэсэн билээ.

Image

Case Study #8

INTERDECISION

(https://www.facebook.com/IDLMongolia)

Олон улсын тээвэр зууч, ложистик

Манай харилцагч болох Interdecision LLC-н хувьд олон улсын тээврийн захиалга, зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монголдоо томд тооцогдох талбайтай, гаалийн баталгаат болон энгийн агуулахуудтай. Манай Dayansoft ERP системийг ашиглаж эхэлсэн боловч үндсэн бизнесийн үйл ажиллагаа болох тээврийн захиалга, талбайн бүртгэл нь ERP системд модуль болж ороогүй учраас бүрэн автоматжиж, хоорондоо уялдахгүй байлаа. Иймд бид захиалгын дагуу тээврийн захиалга, талбайн бүртгэл, агуулахын модулиудыг нэмэлтээр хөгжүүлж, тусдаа гар бүртгэл, өөр систем ашиглахгүйгээр нэгдсэн нэг ERP системээр бүх үйл ажиллагаагаа бүртгэж, хяналтаа хийх боломжийг бүрдүүлж өгсөн.

Өмнө нь excel файлаар бүртгэлээ хөтөлж, тайлан мэдээгээ нэгтгэдэг байх үед тайлан мэдээ цаг хугацаандаа шивэгдэхгүй байх, өөр өөр формат загвартай файлууд үүсэх, тайлан мэдээ гарсны дараа файлд засвар оруулах, хоорондоо уялдаа холбоо байхгүй учраас нэг мэдээллийг дахин давхардуулж олон бүртгэх, зөрчил үүсэх гээд олон асуудлууд байсан бол ERP системийн нэг модуль, цонх болсноор эдгээр бүх асуудлууд байхгүй болж, харилцагч, ажилтан зэрэг мастер дата, борлуулалт, нэхэмжлэх, агуулах зэрэг бусад модулиудтай шууд холбогдон уялдаа холбоотой болж, өгөгдөл мэдээллийн давхардал, зөрүүгүй бүртгэл тайлан мэдээ гарах нөхцлийг бий болгосон.

Image

Хуудас

Бидэнтэй холбогдох

Twin tower 1, 802 тоот, 2-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, 14251

7510 3333