Нээлттэй ажлын байр

Даянсофт ХХК нь 2015 оноос хойш 10+ жил тогтвортойгоор өөрсдийн дотоод ERP систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг хийж байгаа програм хангамжийн компани бөгөөд дотроо Борлуулалт, Хөгжүүлэлт, Борлуулалтын дараах support үйлчилгээ гэсэн 3 үндсэн багт хуваагдан ажилладаг. Хэрэв та бидэнтэй нэгдэж өдөр тутамд шинэ сорилт, боломжуудтай нүүр тулан хамтдаа өсч дэвжихийг хүсвэл дараах нээлттэй ажлын байрууд болон өөр албан тушаалд ч хөрвөн ажиллах боломжтой.

Даянсофт ХХК-н ажлын соёл, дотоод журмаас:

Ажлын цаг 8:30-17:30

Бүх нийтийн амралт, амралтын өдрүүдээр амарна.

Харилцагчийн зөвлөх мэргэжилтэн / Support specialist

  • Харилцагч байгууллагуудад програмын онлайн дэмжлэг, зөвлөгөө өгөх

  • Програм суулгах, тохируулах, техник дэмжлэг үзүүлэх (онлайнаар)

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн / Accounting specialist

Энэхүү ажлын байр нь нягтлан бодогчийн ажлын байр биш бөгөөд үндсэн үүрэгт дурдсаны дагуу зөвхөн харилцагч байгууллагуудын мэргэжлийн нягтлан, нярав, мэргэжлийн бус бүх л хэрэглэгч нарт програмын болон санхүү бүртгэл талаас зөвлөгөө өгч бүртгэлээ хийж, тайлан балансаа гаргахад нь өдөр тутам онлайнаар зөвлөгөө өгч ажиллах юм.

  • Харилцагчдад програмын онлайн дэмжлэг, зөвлөгөө өгөх (онлайн, утас, чатаар)
  • Харилцагчдаас ирсэн асуултанд хариу өгч, асуудал шийдвэрлэх (утас, чатаар)
  • Гарын авлага, мэдлэгийн сан сайжруулалт хийх

Борлуулалтын менежер / Sales manager

  • Даянсофт ХХК-н бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, борлуулах, гэрээ байгуулах, харилцагч болгох

  • Шинэ харилцагчдыг олж, нэвтрүүлэлт үйлчилгээний багт шилжүүлэх

  • Програмын боломж, чадамж, хөгжүүлэлт сайжруулалт, зах зээлийн чиг хандлага, өөрчлөлт зэргийг хоцролгүй мэдэрч, сурч, түрүүлж манлайлах

  • Шаардлагатай тохиолдолд програмын зөвлөгөө үйлчилгээг харилцагчид өгөх

  • Борлуулалт, маркетингтай холбоотой танилцуулга, материал, бусад ажлуудаа төлөвлөж гүйцэтгэдэг байх

Хөгжүүлэгч / Developer

  • Програм хангамж хөгжүүлэх

Манайхыг сонгож хүсэлт илгээсэн ажил горилогчдодоо баярлалаа. Бид зөвхөн ярилцлагад орохоор сонгосон хүмүүстэй эргэн холбогдоно.

Image

Хаяг
Twin tower #1 802 тоот, 2-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, 14251

Утас

7510 3333

Email

[email protected]

Image

Хуудас

Бидэнтэй холбогдох

Twin tower 1, 802 тоот, 2-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, 14251

7510 3333