Knowledgebase
Шинэчилсэн:2024/12/25 Унших:1 мин 59 сек
Даянсофт ХХК-н Мэдлэгийн сан буюу Knowledgebase-т тавтай морилно уу. Бид энэхүү мэдлэгийн санг олон жилийн турш, хэрэглэгчийн асуулт бүрээр баяжуулж, системийн шинэчлэлтэй уялдуулан тогтмол шинэчилдэг тул та бүхэн шаардлагатай мэдээллээ видео, текст, зурган байдлаар дэлгэрэнгүйгээр авч чадна гэдэгт найдаж байна. Хэрвээ зааварчилгаанаас ойлгомжгүй, буруу, хуучирсан мэдээлэл байвал бидэнд мэдэгдэж мэдлэгийн санг шинэчлэх, үнэн зөв байлгахад хамтран ажиллахыг хүсье. Баярлалаа.
Юуны түрүүнд хамгийн их тохиолддог програмд нэвтэрч чадахгүй байх шалтгаанууд, түүнийг шийдвэрлэх аргуудыг хүргэж байна. Энэ шалтгаануудыг шийдвэрлэх арга замтай танилцсанаар та заавал Даянсофт ХХК-тай холбогдохгүйгээр, зөвлөгөө заавар хүлээж цаг алдалгүй өөрөө асуудлаа шийдвэрлэж, маш их хугацааг хэмнэх боломжтой.
-
Dayansoft ERP системд нэвтрэхгүй байх шалтгаанууд, шийдэх арга замуудыг ЭНД дарж харна уу.
-
Dayansoft POS програмд нэвтрэхгүй байх шалтгаанууд, шийдэх арга замуудыг ЭНД дарж харна уу.
Dayansoft ERP системийн шинэчлэлт тогтмол хийгдэж байдаг бөгөөд таны өмнө нь ашигладаг байсан цонх, модульд өөрчлөлт орсон байж болзошгүй. Иймд ЭНД дарж шинэчлэлээр юу юу орсныг хараарай.
Мэдлэгийн санг ашиглаж сурснаар:
- Үйлчилгээ үзүүлэгчийг хүлээх, хүлээлгэх шаардлагагүй
- Асуулт, асуудлаа тайлбарлах, ойлгуулах шаардлагагүй
- Буруу ойлголцож, буруу тайлбар авахгүй
- Эргэж залгахыг хүлээж хугацаа алдахгүй
- Утсаар холбогдох, чат, мэйл бичих шаардлагагүй
- Асуултаа, хайлтаа зөв хийвэл хариулт тэр дороо харагдах
- 24/7 тасралтгүй таны асуултанд хариулах зэрэг дурдаад байвал олон давуу талтай.
Мэдлэгийн сангаас түлхүүр үгээр хайх
Хайх хэсэгт хайх түлхүүр үгээ бичээд Enter товч дарна. Хайлтын илэрц дээр дарж тухайн мэдлэгийн санг унших, үзэх боломжтой. Жишээ нь, та шинэ хэрэглэгч бол Шинэ хэрэглэгч үгээр хайж ямар алхмын дагуу бүртгэл хөтлөх дараалалтай танилцах боломжтой.
Програмын цонхноос тухайн цонхны зааврыг Мэдлэгийн сан товч дарж үзэх
Dayansoft ERP системийн дурын цонхыг нээгээд Мэдлэгийн сан товч дээр дарснаар зөвхөн тухайн цонх, модультай холбоотой мэдлэгийн сан, гарын авлагууд шүүгдэх ба дэлгэрүүлж унших боломжтой. Жишээ нь, Цалин бодолт цонхыг нээгээд мэдлэгийн сан товч дээр дарснаар цалин бодолттой холбоотой мэдлэгүүд гарч ирнэ.
Програмаас өгч буй анхааруулга, алдааны мессэж цонхноос Заавар харах
Dayansoft ERP системээс өгч буй алдааны мессэж цонхноос Заавар харах товч дарснаар яг тухайн алдаатай холбоотой заавар, шалтгаан, хэрхэн засварлах талаар дэлгэрэнгүй заавар руу үсэрнэ.
Хэрэв яг тухайн өгч буй мессэжээр текст хайлт хийхэд илэрц олдохгүй бол дараах цонх харагдах ба та Knowledgebase хэсэгт дарж Хайлт хэсэгт алдааны зарим мессэж, түлхүүр үгээр хайна уу.
Youtube бичлэгний хурд тохируулах
Гарын авлага дахь видео зааврууд нь www.youtube.com дээр байдаг бөгөөд та бичлэгээ зогсоож, удаашруулж, давтан үзэх зэргээр өөрт тохирохуулан үзэх боломжтой. Удаашруулахдаа дараах зурган зааврын дагуу хийнэ үү. Setting -> Playback speed сонголтоос хурдаа сонгоно.